Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бокс, Гуанжоу-2010 » Э.Бадар-Ууган Азийн наадамд оролцохын төлөө сорилт хийнэ

GD Star Rating
loading...

Нутагтаа болсон оюутны ДАШТ-д түрүүлсэн боксчид дараагийн тэмцээний бэлтгэлдээ гарчээ. Насанд хүрэгчдийн ДАШТ тэгш тоотой жил болдоггүй тул манай ширэн бээлийтнүүдийн 2010 оны хамгийн гол тэмцээн нь “Гуанжу-2010” Азийн наадам юм. “Шар тив”-ийн “олимп”-д оролцох багт тамирчдын нэр эцсийн байдлаар тодроогүй бөгөөд зарим жинд сорилт тоглолт хийхээр болжээ. 56 кг-ын жинд ОУХМ Э.Идэрхүү, бэртэл нь эдгэж буй хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган хоёрын нэг нь өрсөлдөнө. Түүнчлэн Олон улсын боксын холбооны мэргэжлийн лигт хүч үзэхээр Италид бэлтгэлээ хийж буй манай улсын шилдэг тамирчдын нэг З.Энхзориг Гуанжугийн дэвжээнд тоглохыг хүсч буйгаа илэрхийлжээ. Басхүү дэлхийн лиг хэдий хугцаанд болохоос шалтгаалж 75 кг-ын жинд Т.Чулуунтөмөр, Л.Шинэтулгын хэн нь тоглох эсцийн шийдвэр гараагүй байна. Ямартаа ч  оюутны ДАШТ-д оролцсон багийн 70 орчим хувь нь Азийн наадамд өрсөлдөх юм.

Үндэсний шигшээ баг энэ сарын 29-нд Наньжинд очиж хамтарсан бэлтгэл хийгээд Гуанжуг зорино. Энэ үеэр шигшээ багийн эцсийн бүрэлдэхүүн тодрох бөгөөд тэмцээн болох газрын уур амьсгалд дасах боломж юм.

GD Star Rating
loading...
Э.Бадар-Ууган Азийн наадамд оролцохын төлөө сорилт хийнэ, 9.8 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. m says:

    badaruugan iderhuugee neg bardag bailgui dee.tegeel ali yalsan ni shudargaar yavj bval sain l bna.

    GD Star Rating
    loading...
  2. Баагий says:

    Ийм өрсөлдөөнийг л дэмжих хэрэгтэй дээ.

    GD Star Rating
    loading...
  3. ibex says:

    Сайн байцгаана уу?
    Бадар-Ууганы бэртэл хэр идгэж байгаа болдоо, сайн эдгээж нэг мөсөн олимпод оролцох хэрэгтэй шүү дээ!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: