GD Star Rating
loading...
loading...
Бундеслигийн 9-р тойргийн эхний тоглолт Хамбург-Байерн Мюнхен багуудын хооронд болж гоолгүй тэнцлээ. Байерн Нордбанк аренад сүүлийн хэдэн жил ялалт авч чадаагүй. Өнгөрсөн жил л гэхэд тэд энэ цэнгэлдэхэд зочлоод Петричийн гоолоор ялагдал хүлээж байсан юм. Бэртэл гэмтлийн шуурганд өртсөн Мюнхений багаас энэ тоглолтод хэд хэдэн гол тоглогчид нь оролцсонгүй. Удаан хугацааны бэртэлтэй байгаа Рибери , Роббен дээр нэмэгдээд багийн ахлагч ван Боммел, Мирослав Клозе нар хэсэг хугацаанд багтаа тус болж чадахгүй болсон.Сул бүрэлдэхүүнтэй ирсэн зочин багийг Гамбургчууд эхний үед илүүрхэж байлаа. Хосе Паоло Гуеррерогийн аюултай цохилт хаалганы баруун талын шонтой тун ойрхон өнгөрсөн. Мөн Жонатан Питройпагийн хөндлөн дамжуулалтыг Нистелрой хаалга чуу чиглүүлэх гэсэн ч Байерний хамгаалагчид саад болжээ.
Эхний үеийн онцлох үйл явдал бол Хамбургийн хаалгач Франк Рост бэртэл авч сэлгээнд суусан явдал. Түүний оронд өнгөрсөн зун Хертагаас ирсэн Ярослав Дробны талбайд орж ирсэн.
Талбайн зочин багаас Анатолий Тимощук арын албан маш сайн үр дүнг үзүүлж байсан. 2-р үеийн эхэнд тэрээр Нистелройн тун аюултай цохилтыг эцсийн мөчид хамгаалж чадсан юм. 61 дэх минутад Младен Петрич Геррерогийн оронд талбайд орж ирлээ. Хоёр ч удаа Байернийг ганцаараа дөнгөж байсан тэрээр талбайд орж ирээд үр дүнтэй тоглолт үзүүлсэн.
Байернчууд 3 оноо авахаар хэтэрхий улайрч байснаас ар талдаа алдаа гаргасан. Үүнийг нь ашиглан Жонатан Питройпа хаалгачын эсрэг ганцараа сугарсан ч шон түүнд гоол оруулахад саад болсон юм.
Энэ бол тоглолтын хамгийн онцлох мөч байлаа.
86 дахь минутад ван Гааль анхны сэлгээгээ хийж Гомесийн оронд Ивица Оличийг оруулж ирсэн. Гэвч үр дүнд өөрчлөлт орсонгүй.
Байерн ээлжит оноогоо алдлаа.
Өнөөдөр 9-р тойргийн
НЮРНБЕРГ : ВОЛЬФСБУРГ
ХАННОВЕР : КӨЛЬН
ФРАЙБУРГ : КАЙЗЕРСЛАУТЕРН
БОРУССИЯ М : ВЕРДЕР
АЙНТРАХТ : ШАЛЬКЕ 04
гэсэн тоглолтууд явагдана.
Харин маргааш буюу ням гаригт
БОРУССИЯ Д : ХОФФЕНХАЙМ (NTV шууд)
ШТУТГАРТ : САНКТ-ПАУЛИ
БАЙЕР : МАЙНЦ NTV шууд)
гэсэн тоглолтууд явагдах бөгөөд Бундеслигийн албан ёсны эрхтэй НТВ телевизээр дээрхи 2 тоглолтыг шууд дамжуулан хүргэнэ.
| Гамбург. Стадион “Нордбанк Арена”. 57000 үзэгч . Талбайн шүүгч – Мануэль Грефе (Берлин). |
|
| ГАМБУРГ – БАЙЕРН – 0:0 (0:0) | |
| Хамбург | Байерн |
| Франк Рост, 42 | Ханс-Йорг Бутт |
| Марсель Янсен | Даниэль Праньич |
| Йорис Матейсен | Хольгер Бадштубер |
| Хайко Вестерманн | Анатолий Тимощук |
| Коллин Бенджамин | Филипп Лам |
| Томас Ринкон | Бастиан Швайнштайгер |
| Зе Роберто | Андреас Оттль |
| Жонатан Питройпа | Тони Кроос |
| Петр Троховски | Хамит Алтынтоп |
| Хосе Паоло Герреро, 61 | Томас Мюллер |
| Рууд Ван Нистелрой, 71 | Марио Гомес, 86 |
| Сэлгээ : | |
| Ярослав Дробны, 42 | Ивица Олич, 86 |
| Младен Петрич, 61 | |
| Рууд Ван Нистелрой, 71 | |
| Шар хуудас: | |
| Йорис Матейсен, 23 | Даниэль Праньич, 27 |
| Бастиан Швайнштайгер, 45 | |
GD Star Rating
loading...
loading...




Bayern choirchjee yana da.
loading...
ulirlin dundas onoogo nuhnuu
loading...