Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Байерн Мюнхен, Вольфсбург, Германы хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Бундеслиг-2010/2011-ийн тухай 40 БАРИМТ

GD Star Rating
loading...

Алдарт Рауль, Баллак нараар хүч нэмэгдүүлсэн энэ жилийн Бундеслиг Английн лигээс дутахгүй сонирхолтой болно гэж мэргэжилтнүүд үзэж буй.Монголд цэнхэр дэлгэцээр шууд дамжуулах учраас манай хөлбөмбөгийн хорхойтнууд Германы лигийг сонирхож эхлэх нь гарцаагүй. Ингээд энэ жилийн бундеслигийн онцлох 40 баримтыг толилуулья.

1.Анх удаагаа Бундеслигийн бүх тог лолт ижил бөмбөгөөр явагдана. АДИДАС-ын “Torfabrik” бөмбөг энэ жил Германыг эзлэх ба 119.95 еврогийн үнэтэй.

2.“Хамбург” цэнгэлдэх хүрээлэнгийн нэрээ гурван удаа худалдаж чадсан цорын ганц баг. “АОЛ-Арена”, “ХСХ-Нордбанк-Арена” хэмээн нэрлэгдэж байсан энэ цэнгэлдэх одоо “Имтек арена” нэртэй. Шинэ жилээс дахин ивээн тэтгэгч хайж магадгүй гэсэн цуурхал байгааг бодохоор багийн санхүүгээ ийм аргаар дээшлүүлээд байж болохоор.

3.“Вердер” багийн дасгалжуулагч Томас шааф 1999 оны тавдугаар сараас эхлэн өдий хүртэл багаа 531 тоглолтод оруулаад байна. Одоо Бундеслигт байгаа дасгалжуулагч нарын дунд түүн шиг “урт настан” байхгүй.

4.Энэ жилийн нээлтийн “Бавари”- “Вольфсбург” багуудын тоглолтыг дэлхийн 197 орон шууд дамжуулан үзүүлжээ.

5.“Айнтрахт” байгийн хамгаалагч Майк Франц улаан картын тоогоороо лигэд тэргүүлж байна. Йенс Новотныгийн найман картыг авахад түүнд хоёр хөл хугалах л үлдсэн.

6.“Вольфсбург” багийн дасгалжуулагч Стив Макларен Бундеслигийн түүхэн дэх анхны англи дасгалжуулагч.

7.Лигийн эхний тоглолтод “Бавари” баг гарааны бүрэлдхүүндээ багийнхаа сургуулийг төгссөн зургаан тоглогч гаргасан нь аль ч багаас илүү байв.

8.“Шальке-04” багийн дасгалжуулагч Магат зургаан хүүхэдтэйгээр дасгалжуулагчдыг тэргүүлсэн бол Рауль тоглогчдыг таван хүүхдээр манлайлжээ.

9.Бундеслигийн бүх тоглогчдын үнэ 1.66 евро. Хамгийн үнэтэй нь “Бавари” -298 сая евро, хамгийн “даруухан” баг “Санкт-Паули” дөнгөж 29.4 сая еврогоор үнэлэгджээ.

10.Энэ жилээс бундеслигэд дэвшсэн “Санкт-Паули” ганцхан легионертэй. Перугийн   Карлос Замбрано энэхүү “нэр хүндтэй” албанд зүтгэж байгаа аж.

11.“Нюрнберг” багийн цэнгэлдэх л хөлбөмб өгийн талбайн гадуур гүйлтийн замтай.

12.2010-2011 улирлын эхний тойргийн дараах байдлаар Бундеслигийн тоглогчдын 48.8 хувь нь гадаадын тамирчид.

13.Зуны наймаанд хамгийн их мөнгө зарсан нь “Вольфсбург”. Тэд 23.4 сая евро зарцуулсан ч эхний тойрогт ялж чадаагүй.

14.Бундеслигийн хамгийн үнэнч хөлбөмб өгч Ока Николов. Тэрбээр “Айнтрахт”-д 1994 оноос хүчин зүтгэж байна.

15.Бундеслигийн хамгийн үнэтэй тоглогч Францын Рибери. Хөлбөмбөгийн зах зээл дээр түүнийг 45 сая еврогоор үнэлж байна.

16.“Фрайбург”-ийн Омер Топрак 58 дугаар тай тоглож байгаа. Омер Туркт эцэг эхийнхээ амьдардаг тойргийн дугаарыг авсан

гэнэ.

17.Бундеслигийн хоёр баг амьд бэлгэ тэмдэгтэй. “Кельн” баг Хеннес VIII гэдэг ямаатай бол “Айнтрахт” Аттила хэмээх бүргэдтэй.

18.Бремений “Везерштадион” цэнгэлэдэхт та алхаад, эсвэл машинаар ирэх төдийгүй завиар ирж болно. Усан замын тасалбар гурван евро.

19.Герман даяар “Бавари” багийн фэн клуб 2553 байдаг. Нийт гишүүд нь 184387.

20.Дортмундын “Борусси” энэ жил 51200 улирлын тасалбар зарсан нь рекорд юм.

21.“Кёльн”-ы хаалгач 39 настай Фарид Мондрагон Бундеслигийн хамгийн ахмад хөлбөмбөгч.

22.“Хоффенхайм” баг л өнгөрсөн жилийн цамцаа өөрчилсөнгүй.

23.“Кайзерслаутерн” багийн тамирчдыг 10 жил зөөж байгаа “Мерседес” автобус Бундеслигийн хамгийн хөгшин унаа. Энэ автобус 280000 км гүйчихээд байгаа.

24.“Борусси” Менхенгладбах багийн Марсель Меувис хамгийн их шивээстэй. Түүний биеийн дээд хэсэг тэр чигээрээ уран зураг л гэсэн үг.

25.Хаалгач Мануэль Нойер “Шальке”-гаас өөр багт тоглож үзээгүй. Тэрбээр энэ багт 19 жил хүчин зүтгэж байна.

26.Өчигдөр “Байер” багийн дасгалжуулагч Юпп Хайнкес Бундеслиг дэх 910 дахь тоглотондоо оролцоно.

27.“Фрайбург” багийн цэнгэлдэхийн дээвэр дээр нарны зайгаар ажилладаг жижиг станц бий. Энэ станц жилдээ 146000 киловатт энерги гаргах чадалтай.

28.Бооцооны BWIN компанийн мэдээгээр энэ жилийн шилдэг буучин болох магадлалтай хөлбөмбөгчдийг “Вердер”-ийн Писарро, “Хамбург”-ийн Ван Нистелрой нар тэргүүлж байна.

29.Хамгийн залуу ахлагчаар “Хоффенхайм” ын Андреас Бек шалгарлаа. Тэр 23 настай.

30.31 настай Фабиан Боль Бундеслиг дэх давхар мэргэжилтэй цорын ганц тоглогч. Тэр Гамбург хотын цагдаагийн комиссар ажилтай. Дэгээдээд унагаачвал камерт хоёр хоног, араас өшиглөвөл цахилгаан сандал дээр ч суулгаж чадах эрх мэдэлтэй хүн.

31.Хамгийн намхан нь “Штутгарт”-ын Артур Бок. Тэр 1.66 см өндөртэй бол “Хамбург” багийн давид Розенталь 1.99 см нь хамгийн өндөрт тооцогдож байна.

32.Мюнхений “Альянц арена” цэнгэлдэх өдөрт 8000 еврогийн цахилгаан хэрэглэдэг.

33.“Ханновер” баг хоёр жилд 136 гоол алдсан нь анти рекорд.

34.“Байер” багийн довтлогч Кисслингийн хөл 47.5 размер.

35.“Санкт-Паули” багийн дасгалжуулагч Хольгер Станиславский өдөрт хоёр литр кофе уудаг.

36.Бундеслигт хамгийн олон тамирчин илгээсэн орон Бразил. Бразилийн 44 тоглогч Германд зүтгэж байна.

37.“Майнц” багийн эзэн нь рок хөгжимчин. 59 настай Штрунц одоо ч дуугаа дуулсаар.

38.“Штутгарт”-д 30 нас өнгөрсөн хүн ганцхан бий. 34 настай Циглерийг энд өвөө гэж үздэг.

39.Бундеслигийн хамгийн хөнгөхөн тоглогч “Хамбург”-ийн Питройп. 60 кг жинтэй тэрбээр шувууны бага нь юм шиг л хурдан гүйн жиргэдэг.

40.“Нюрнберг” багийн дасгалжуулагч томилог доод дунджаар 300 хоноод л халагддаг.

GD Star Rating
loading...
Бундеслиг-2010/2011-ийн тухай 40 БАРИМТ, 8.4 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. liverpool fanat says:

    pizzara niistelrooy 2iin neg gesenuu klasyan huntelaar boloh baihaa esvel podolski

    GD Star Rating
    loading...
  2. ОЙЛГОСОНГҮЙ says:

    5.“Айнтрахт” байгийн хамгаалагч Майк Франц улаан картын тоогоороо лигэд тэргүүлж байна. Йенс Новотныгийн найман картыг авахад түүнд хоёр хөл хугалах л үлдсэн. ЭНЭ СҮҮЛЧИЙН ӨГҮҮЛБЭРИЙГ НЬ ОЙЛГОСОНГҮЙ…ОЛЙГОСОН НЭГЭН НЬ ТАЙЛБАРЛААД ӨГӨӨРЭЙ…

    GD Star Rating
    loading...
  3. xaxa says:

    26.Өчигдөр “Байер” багийн дасгалжуулагч Юпп Хайнкес Бундеслиг дэх 910 дахь тоглотондоо оролцоно.
    yamar utgatai uguulber ve ene xaxa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: