loading...
Грек улсад явагдаж буй Өсвөрийн шатарчдын ДАШТ-ний 3 тавилын дараа хөвгүүдийн U-8 ангилалд Э.Баасансүрэн 2,Э.Нямбилэг 0,5 U-10д Ц.Бат-Эрдэнэ 1, U-12д Г.Мөнхбаяр 1, U-14д Э.Энхнар 1, U-16д У.Насанжаргал 2,5 U-18д Б.Өлзийбаяр 1, охидын G-8д Т.Мөнхзул 2, G-10д ФМ Д.Номин-Эрдэнэ 3, Г.Учрал 1,5 G-12д С.Жаргалмаа 2, G-14д Б.Янжинлхам 1, G-16д Н.Бадамханд 1, G-18д Б.Ану 2 оноотой байна.
Тэмцээнийг хошуучилж яваа Ази тивийн аварга охины өргийг сонирхоно уу.
Нанжингийн супер тэмцээний явцаас …
БНХАУ-ын Нанжин хотноо хоёр тойргоор явагдаж буй “Том дуулга”-ын шинэ цувралын эхний тэмцээний 3 тавилын дараа М.Карлсен 2,5 В.Ананд 2, Э.Бакро 1,5 Ван Юэ,В.Гашимов, В.Топалов нар 1 оноотой байна.Өнгөрсөн хавар дэлхийн аварга цолны төлөө халз үзэлцсэн хоёр шатарчны өргийг сонирхуулъя.
В.Топалов – В.Ананд

Өнөөдөр В.Топалов- Ван Юэ, В.Гашимов-М.Карлсен, Э.Бакро- В.Ананд нар нүүх учраа таарчээ.
Дэлхийн шинэ дээд амжилт
Өчигдөр Израилийн шатарчин, ИМ А.Гершон Тель-Авив хотын төв талбай дээр 525 хүнтэй 20 цагийн хугацаанд зэрэг тоглолт хийхдээ 454 ялж 58 тэнцэн 11 хожигдож 86 хувийн үзүүлэлтээр дээд амжилт тогтоон Гиннесийн номонд бүртгүүлэх болжээ.
Өмнө нь, 2009 онд,Ираны ИМ М.Махжуб 500 хүнтэй зэрэг тоглосон гэнэ.
loading...





sain bnaa manai hed badamhand 2hojigdoj 1 hojtson bga ymu te
loading...