Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » НБА Улирлын өмнөх таамаг: Миннесота Тимбервульвз

GD Star Rating
loading...

Өнгөрсөн улирал: 15-67. Зөвхөн Нетсийн урд гишгэх үзүүлэлт. Гэхдээ тэд сүүл хэсэгт Нетсээс муу тоглосон гэж хэлж болно.

Ерөнхий дасгалжуулагч: Курт Рамбис хоёр дархь улиралдаа дасгалжуулах гэж байна. Түүний хувьд хэр сайн дасгалжуулагч гэдгээ харуулах цаг. Багийн удирдлагууд түүнийг гурвалжин довтолгоо хийлгэх гэж авчирсан билээ. Өнгөрсөн улирал яг уламжлалт гурвалжин довтолгоог хийлгүй илү хүндрүүлсэн байдлаар хийж байсан. Энэ улиралд харин яах юм бол доо…

Гол гарз: Эль Жефферсон, Райан Гомес, Рамон Сешнс, Райан Холлинс

Гол олз: “Гайхал” Дарко Миличичийг дөрвөн жилийн 20 сая ногооны гэрээ байгуулж авчирлаа. Гурвалжин довтолгоонд зохицно гэж үзэн авчирсан бололтой. Эрсдэл…

Драфтын 4-р байраар Вэсли Жонсон, Майкл Бисли (бас нэгэн эрсдэл), Мартелл Вебстер, Люк Риднур, Никола Пекович, Энтони Толливер, Себастьян Телфэйр нарыг элсүүллээ.

Байж болох хамгийн сайн амжилт: Ерөнхий Менежер Дэвид Каны хувьд байж болох хамгийн сайн амжилт нь солилцоо наймаанаас нэг супер од авах. Харин фэнүүдийн хувьд тэднийг баясгасан сайхан тоглолт үзүүлэх.

Юу болох бол? Каны зорилгын тухайд түүнийг биелүүлэхэд Бурхан их тус болох байх. Од тоглогч хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Тэднийг удирдаад, чиглүүлээд явах тоглогч яалт ч үгүй хэрэгтэй. Рики Рубио ирээд үүрэг хүлээх хувилбар байна, Лав бас чадаж болох юм. Гэхдээ аль аль нь А зэрэглэлийн тоглогч биш болов уу.

Миннесота илүү их гүйдэг баг болох боломжтой. Тийм зүйлийг хийх гэж дасгалжуулагч нар бас ажиллаж байгаа. Улирлын өмнөх тоглолтуудад их оролож байна. Гэхдээ үр дүн тийм ч сайн харагдаагүй.

Шинэ баг босгохоор зориглосны дараа ямар баг байх талаар маш их эргэлзээ үүсч байсан. Хэрэв гүйдэг, хурдан довтолгоо хийдэг баг босгоно гэвэл тэдэнд Рики Рубио болон олон сайн шиддэг тоглогчид бий. Майкл Бисли, Мартелл Вебстер, Энтони Толливер нар ийм тоглолтонд тохирохоор тоглогчид.

Гурвалжин довтолгоонд түшиглэнэ гэвээс жигүүрээс довтолгоог эхлүүлж, хамгаалалтанд самбараа хамгаалах тоглогч хэрэгтэй. Энэ тоглогч нь Бисли лав биш байх. Харин Люк Риднур, Дарко Миличич нар болох юм.

Ямар ч байсан тэдэнд сонголт бий.

Нэг зүйлийг сайн хийх ёстой. Тэр нь Кевин Лавд бөмбөг их өг. Энэ зуны ДАШТ-ийг харсан бол тэр самбараас сайн бөмбөг авч, бөмбөгийг гадагш нь сайн задалж өгч байсан. Миннесота түүнийг сайн ашиглавал тэдний амжилт дагаад сайжирна. Түүнд л бөмбөгөө өг.

Бислиг элсүүлсэн нь их сайн зүйл болсон. Тэдэнд зорилгоо биелүүлэхэд тусалж болохоор тоглогч. Бисли харин тэсрэх хэрэгтэй. Тэр гурван байрлалд тоглож чаддаг ч бас санасанд хүрэхгүй байсан. Түүнийг 3 дугаарын байрлал буюу жижиг довтлогчийн байранд тоглуулах биз ээ.

Чононуудын шинэ тоглогч Уэсли Жонсонгийн үүрэг энэ жил их.

Ямар Тимбервульвз ирэх улиралд тоглох бол? Өнгөрсөн жилээс сайжрах ч бас тийм ч сайн баг тоглохгүй.Тэдний бүрэлдэхүүнд зарим нэг авьяаслаг тоглогчид бий.

Люк Риднур найдвартай, бөмбөгөө алдахгүй тоглож, Вебстер оноог авч чадна. Магадгүй тэр оноогоор багаа тэргүүлж ч болох. Бисли харин тогтворгүй тоглолтоо үргэлжлүүлж, фэнүүдийг дахин хүлээлгэх хэрэг гарч болох юм. Уэсли Жонсонгоос маш их зүйлийг хүлээж буй. Гэхдээ тэр бас Бисли шиг тогтворгүй тоглогч болох эрсдэлтэй. Лав сайн байж, Дарко боломжийн тоглоно. Ийм л Чононууд тоглох биз ээ.

Таамаглал: 24-58. Драфтаас дээгүүр тоглогч сонгох дахин нэг боломж.

NBCSports.com -оос хөрвүүлэв

GD Star Rating
loading...
НБА Улирлын өмнөх таамаг: Миннесота Тимбервульвз, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. garnett bhad gaigui baijde bullups wolvesd bhdaa od boloogui bsan togloltiin tactikd tohirohq ter uyd odoogiin chonsey bsan bol avargiin toloo garaad uztsen baigaa baih

    GD Star Rating
    loading...
  2. NONe says:

    Beasley neeree yagaaad ingeed sugaraad bdag bn aaaa… SF deer yurni togluulaad bwal ydiin boldoo.

    GD Star Rating
    loading...
  3. Dshn says:

    anh dalain tsaana nba gedeg aguu sagsan bumbugchidiin ih vant uls baidag gedgiig medehed KG terguutei oin chonuud ih uureg gutsetgesen bilee. ugelj yalaad baisan Jordanii bagaas iluu chononii zuragtai emblemtei nba-iin jinhene nuur tsarai bolson super zaluuhan odtoi ene bagiig iheer demjdeg baisnaa nuuh yun. playoff-d dandaa Timmy D-d yalagdana. iher tsamhiig gants chono uneheer bardaggui bailaa. durgui hurmeer. oiriin 3 jil play off gej zuudleed ch hereggui.

    GD Star Rating
    loading...
  4. BG says:

    zuudelj boliishde hehe

    GD Star Rating
    loading...
  5. zochin says:

    goyo emblemtei bag shu. KG bhad ene bagt durtai bj dee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: