GD Star Rating
loading...
loading...
Уэйн Рүүниг тойрсон дуулиан шуугиан дуусгавар болж тэрээр багтайгаа шинэ гэрээ байгууллаа. МанЮ-гийн албан ёсны сайтад бичснээр Рүүни 5 жилээр гэрээгээ сунгасан гэнэ. Сүүлийн 10 өдөр дэлхийн бүх хэвлэл мэдээллээр Рүүниг багаасаа явах гэж байгаа тухай мэдээлж байсан.Сер Алекс болон Рүүнигийн хоорон дахь харилцаа хэдхэн өдрийн дотор маш хүйтэн хөндий байдалд орсон юм. Сер Алекс багийн гол тоглогчоо шагайны бэртэлтэй хэмээн сэлгээнд үлдээсэн бол мань эр өөрөө үүнийг үгүйсгэж би зүгээр гэж баталж байсан. Ямар ч байсан клубын удирдлага болон тоглогч дасгалжуулагчид удаан хугацаанд ярилцсаны эцэст Английн супер од буурь сэлгэхгүй болж байна.
Клубын сайтад өгсөн ярилцлагадаа Рүүни багийн фенүүд болон тоглогч нараас уучлалт гуйжээ. ”Би багтаа үлдэх болсондоо баяртай байна. Сүүлийн өдрүүдэд үл ойлголцсон нөхцөл байдалд бид байсан. Гэхдээ харилцан ярилцсаны үндсэн дээр зөв шийдэлд хүрч чадлаа. Энэ багийн агуу түүх, урам зоригтой тоглолтод би итгэдэг. Тийм ч учраас Юнайтедад ирсэн. Сүүлийн үед гарсан мэдээллүүд манай фенүүдийг багагүй зовоосон байх. Харин одоо миний байдал бүгд тодорхой болсон. Би багийнхаа төлөө чадах бүхнээ хиймээр байна.
Сер Алекс бол гайхалтай дасгалжуулагч. Миний энэ багт ирсэн нэг шалтгаан бол тэр байсан” гэжээ.
update
2015 он хүртэл багтаа үлдэхээр болсон Уэйн Рүүни бэлтгэлийн үеэр бэртэл авчээ. Багийнх нь анд Пол Скоулз түүний эмзэг сэдэв болсон шагайг бэртээсэн гэнэ. Ингэснээр тэр 3 долоо хоног багтаа тус болж чадахгүй болсон байна. 11 сарын 10-нд явагдсан Манчестер хотын дерби болон Бурсаспортой хийх аваргуудын лигийн тоглолтыг өнжих нь. Мөн премьер лигийн Сток сити, Тоттенхэм, Волвестэй хийх тоглолтод ч оролцохгүй ажээ.
Өмнө нь Сер Алекс Фергусон түүнийг бэртэлтэй гэж мэдэгдэж байсан. Монтенегротой хийсэн ЕАШТ-ий урьдчилсан шатны тоглолтын дараа Рүүни энэ яриаг үгүйсгэж бэртэл гэмтэлгүй гэж хэлсэн. Үүнээс болж дасгалжуулагч тоглогчийн хооронд үл ойлголцол үүсэж Рүүни бүр багаасаа явах дээрээ тулсан.
GD Star Rating
loading...
loading...




ayyaya mash zow shiidwer gargalaada sn dowtlogch hvv
loading...
neeree 1st
loading...
kaka yun amarhan shiidveree oorchildii
loading...
kaka yasn gj
loading...
Kaka Manu-d irtsen genee naad gar chini ha ha ha. Rooney uldsen ni goe bolson shuu. Hamgiin zuv shiidver bailaa.
loading...
ugaaasaa jujig baisan ym shig sanagdaad bsan
loading...
kaka gej haha, hihi, hoho, hehe, kk geh metiin 1huvilbar ni yum bailgui dee.
loading...
eooooooooooo ashgui dee
loading...
ee ashugi dee zuv shiidver gargalaa za tgd ManU mini uragshlaad bj dee
loading...
xagarsan chuluu daxiad xezeech evledeggui yumdaa.Rooney ulaan xamart Manu xoyriin argand orson.zunii naimaagaar une xurgeel zarchxana.xerwee yaarch xamaagui argaar Rooney tei gereegee sungaxgui bol manu Rooneyg 5 sayaar aldax bsan.uunii tolool shrekiig tolgoign erguulchixsen bx, shrek ene zun manugaas yawna gedegtee bi moriitsxod ch belen bna.
loading...
sanal neg bna. zunug uvgun nuhriig zuugad avaha medelgui de. odo gere sungagdsan uchras zarj bolno bas suulgad bj ch bolno hehe. yri ni unegui aldahas sergiilsen arga bolohos bish uldene gej bhgui e. harin real-d l bitgii iresei. ingej goy bolj bhad bas neg lai hured irvel toglulah hetsuu,toglulahgui bh bur ch hetsu ym boloh bh da
loading...
haha uh manu
arsinal mundag
loading...
ura ura ura uraaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa ushuu heleh ug unendee algaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa uraaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
loading...
ene Rooney bol neeh anhaaraad baihaar toglogch bish sh dee.toglolt ni yag rugby-n tamrichin shig ev hav muutai.
loading...