Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Тонигийн мэргэн санаа Рафаэлийн амжилтын хөтөч

GD Star Rating
loading...

Рафаэль Надалийн амжилтын нууц юунд оршино вэ? Үүнд олон янзын тайлбар өгдөг ч теннисний талбайд дөнгөж хөл тавьсан бяцхан хүүг “Их дуулга”-ын титмийг олонтаа эзэмшсэн ханхар эр болтол нь сурган хү мүүжүүлсэн 49 настай дасгалжуулагч Тонигийн хөдөлмөрөөс ялган салгаж боломгүй.

Испани теннисчний гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэсэн эрхэм бол Рафаэлийн эцэг Себастианы төрсөн дүү нь юм. Мальорка хотын спортын булчирхайтай энгийн нэгэн гэр бүлд олон мундаг та мирчин өсөж бойжсон нь бахархалтай. Энэ л айлаас Испанийн хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогч, “Барселона”- д хүчин зүтгэж явсан Мигель Ангель Надалиас эхлээд алдарт дасгалжуулагч Тони, түүний шавь Рафа нар төрж гарсныг та юу эс андах вэ.

Тонигийн хувьд эхнээсээ л теннист зүрх сэтгэлээ зориулсан бөгөөд мөн хөлбөмбөг, усанд сэлэлт, ширээний теннист ч хоосонгүй байв. Гэр бүлийн хэн нь түүнд их итгэл хүлээлгэдэг байлаа. Ялангуяа 1972 онд Барселонад зохиогд сон “Мастерс”-ийг газар дээр нь үзэн, өөрийнх нь шүтээн Илие Настасегийн ялалт байгуулсан мөчийг харсан түүхт мөч бяцхан хүүг мундаг тамирчин болох хүслийг бадраасан. Энэ эрчээрээ Тони Манаркорын клубт теннисээр шаргуу хичээллэжээ. Аав нь ч мөн хүүдээ их итгэл хүлээлгэнэ. Гэсэн ч түүний мэргэжлийн талбарт өрсөлдөх хүслийн гал аажмаар бөхөж байлаа.. Тони сайн техник эзэмшсэн боловч цохилтын хүч сул байсанд л хамаг учир байгаа юм. Ялангуяа түүний баруун гар хүч муутай. Өндөр амжилт гаргана гэдэгт итгэлгүй байсан залуу тамирчдыг дасгалжуулан, мөрөөдсөн оргилд хүрэхээр эргэлт бу цалт гүй шийдэв. Тэгэхэд Тони 29 нас хүрч байв.

Мaнакорын теннисний клубээс залуу эр Испанийн олон шилдэг тамирчинг бэлтгэн гаргасан. Харин 1996 онд түүний удирдлагад арван настай нэгэн “цэрэг” элсэн орсон нь ирээдүйн их аварга Рафаэль Надаль байлаа. Тэр үед Тони дүүгээ дэлхийн сор теннисчний нэг болно гэж тө сөөл сөнгүй. Бэлтгэл хийх явцад ша вийгаа солгой гэдгийг анзаар сан дасгалжуулагч зүүн гарын давуу байдлыг нь ашиглах боломжтой гэсэн дүгнэлт хийсэн нь маргаангүй мэргэн санаа. “Шилдэг теннисчдийн дунд зүүн гарын хүч чадлаар илүүрхдэг хүн цөөн гэдгийг бодолцож үзээд давуу чанараа ашиглах хү сэл төрсөн юм. Надаль баруунаараа ч ялгаагүй сайн тоглож байсан.

Гэхдээ давуу талаа тордох хэрэгтэй биз дээ” хэмээн нэгэн ярилцлагадаа өгүүлжээ. Энэ бүхэн ирээдүйн аваргын өрсөлдөгчдийнхөө зүр хэнд шар ус хуруулдаг зүүн гарын “галт бамбар”-ыг дү рэлзүүлэх үндэс болсон юм. Ах, дүү хоёрын оролцсон тэмцээнүүд ихэнхдээ агуу ялалтаар өндөрлөж, хөгжөөн дэмжигчдийн баярын магнайг тэнийлгэсээр өдгөөг хүрсэн. Тони шавийнхаа олон сайхан чанарыг үнэлдэг. Рафаэль Надаль дөнгөж теннисний талбайд хөл тавьсан үетэй харьцуулбал өдгөө теннисчин хүний хүрч болох бүх оргилыг эзэлж, авч болох цол гуншинг өөрийн болгосон ч Тонигийн хувьд балчир хүү хэвээрээ байдаг хэмээн өгүүлсэн нь халуун дотно харьцааны илэрхийлэл.

2002 оны сүүлчээр шавийгаа дэлхийн 200 шилдэг теннисчний жагсаалтад багтахад туйлын ихээр баяр лаж байсан удаатай. Үүнээс хойших найман жилийн дотор тэдний ялалт өсөх прогрес соор дээшилсээр. Тони өнөө дөр өчигд рийнхөөсөө илүү ажиллах хэрэгтэй гэсэн зарчим баримталж, өндөр шаардлага Ра фад тавьдаг. Мөн ямар ч бэрхшээлээс шантрахгүй байх хүмүүжил олгож чаджээ. Түүнчлэн тэрбээр нийгмийн туст үйлсэд хувь нэмрээ оруулж, Балеарын арлын хөгжлийн бэрхшээлтэй xүүхдүүдийн нэгдсэн төвийг байгуулсан аж.

GD Star Rating
loading...
Тонигийн мэргэн санаа Рафаэлийн амжилтын хөтөч, 9.5 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: