GD Star Rating
loading...
loading...
Аргентиний теннисчин Хуан Мартин дель Потро он дуустал ямар нэгэн тэмцээнд оролцохгүй гэдгээ зарлажээ. Өнгөрсөн Австралийн нээлттэй тэмцээний үеэр дель Потро бугуйндаа бэртэл авсан. Үүнээс болж тэрээр бүтэн жилийн турш тэмцээнд уралдаанд оролцоогүй.Өнгөрсөн сард Тайландын нээлттэй тэмцээний эхний шатнаас хасагдсаныхаа дараа тэрээр бэртлээсээ эргэн ирсэн ч өндөр түвшинд тоглох арай болоогүй байна хэмээн мэдэгдэж байсан. Харин саяхан Аргентин энэ оныг дуустал амралт авахаар шийдсэнээ зарлажээ.
”2011 оныг шинэ эрч хүчтэй эхлүүлэхийн тулд энэ шийдвэрийг гаргасан” дель Потро өөрийн Twitter хуудсанд бичжээ.
Энэ хугацаанд түүний чансаа 4-р байрнаас 36-р байр хүртэл ухарчээ.
GD Star Rating
loading...
loading...



