Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Дуулиан-2020, Монголын хөлбөмбөг » Шүүгч нарын семинар амжилттай явагдаж өндөрлөлөө

GD Star Rating
loading...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр зохион байгуулагддаг футзалны 5 дэх удаагийн “Дуулиан-2020” тэмцээн эхлэхэд бэлэн болоод байна. Үүнтэй холбогдуулан бид Монголын Хөлбөмбөгийн Холбоотой хамтарч шүүгч нарын 3 хоногийн семинар, сургалтыг амжилттай явуулаа. Сургалтанд урьд нь шүүж байсан туршлагтай шүүгч нараас гадна шинэ шүүх хүсэлтэй оюутан залуучууд нийт 32 шүүгч нарыг хамруулсан нь өргөн хүрээнд явагдсан гэж үзэж байна. 3 хоногийн сургалтыг Монголын Хөлбөмбөгийн Холбооны Техникийн хорооны дарга И.Отгонбаяр удирдан явуулсан бол Их Талын Дуулиан ТББ-ын залуучууд хамтарч туслалцаа үзүүлсэн байна. Ингээд МХБХ дээр явагдсан  сургалтанд амжилттай оролцсон хүн бүрт Их Талын Дуулиан ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Тэрбаатар батламж олгосноор эрх долоо хоногт эхлэх 5 дэх удаагийн “Дуулиан-2020” тэмцээнд шүүх эрхтэй болж байгаа юм байна.

Ингээд амжилттай оролцсон шүүгч болгонд баяр хүргэж “Дуулиан-2020” тэмцээнийг шүүхэд нь амжилт хүсье. Мөн энэ сургалтыг зохион байгуулахад хамтарч ажилласан Монголын Хөлбөмбөгийн Холбооны хамт олонд баярласан талархснаа илэрхийлж байна.

Их Талын Дуулиан ТББ 2010 оны 10-р сарын 21-ны өдөр

GD Star Rating
loading...
Шүүгч нарын семинар амжилттай явагдаж өндөрлөлөө, 4.7 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. dfgfg says:

    ingej ch shuugch belddegu bhaa mff-iinhaan harsan chin unen duh garuud shuuhiin bna daa duulianiig ch budlian bolgoh n dee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: