Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Барселона, Европын хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг » Месси гоолдсоор…

GD Star Rating
loading...
Роналдуг Сантьяг Бернабеуд ”бужигнуулж” байхад Месси ч зүгээр суусангүй. Лео Реал Сарагосагийн талбайд 2 гоол оруулж багтаа ялалт авчирлаа. Барса энэ улиралд айлын талбайд  хийсэн 4 тоглолтдоо бүтэн оноотой харьж байна.
Барса ”тика така” стилийн хөлбөмбөгөө үзүүлж эхний үеэс өрсөлдөгчөө дарамтанд оруулж эхэлсэн. Тэд эцсийн шүгэл дуугарахад бөмбөг эзэмшилтээр 76 хувьтай байлаа.
Эхний аюултай довтолгоог 14 дэх минутад Месси хийсэн ч Сарагосагийн хаалгач Тони Доблас түүний замд саад болсон.
Давид Вилья, Педро нар мөн эхний үед сайхан боломж алдсан. Гэхдээ 42  дахь минутад Вилья алдаагаа цайруулж 3 хамгаалагчдын дундаас Мессид гайхалтай дамжуулалт өглөө. Аргентин эр хаалгачын өмнөөс ганцаараа тулж мэдээж хэрэг алдаа гаргасангүй.
Хэдийгээр ганц гоолын зөрүүтэй ялагдаж байсан ч 2-р үеийн эхэнд Сарагоса ялах найдвар тун бага боллоо. Учир нь тус багийн хамгаалагч  Леонардо Понцио Алвесийг алдаа гарган унагааж талбайгаас хөөгдсөн. 66  дахь минутад  Педрогийн зүүн жигүүрээс өгсөн дамжуулалтыг Сейду Кейта чихэх гэсэн боловч хаалгач хатгаж гаргалаа. Андрес Иньеста гарч ирсэн бөмбөгийг нэмсэн ч хамгаалагч саад болсон. Харин Леонел Мессин зүүн хөлийн цохилтыг хэн ч хамгаалж чадсангүй.
Ийнхүү Месси энэ улирал эхлээд бүх тэмцээнд 12 дахь гоолоо оруулж байна.
Ливерпулиес ирсэн Хавьер Машераног цаг дуусахаас 3 минутын өмнө Бускетсийн оронд ирж ирж ”талбайд үзэгдлээ”. Пеп Мессигийн шилдэг тоглолтыг магтаж байна. ‘‘Тэр бол байгалиас заяасан гоолдогч. Хэдийгээр цэвэр довтлогч биш ч гэсэн тэр байнга гоол оруулдаг. Гэхдээ энэ бол мэдээж шинэ зүйл биш л дээ. Бүгдээрээ үүнийг мэддэг юм чинь Ерөнхийдөө манайхан бөмбөгийг сайн эзэмшиж, дажгүй тоглолоо. Гэхдээ Аваргуудын лигийн тоглолтын дараа тоглогчид бага зэрэг ядарсан байсан. Багийнхаа тоглолтод сэтгэл хангалуун байна” хэмээн тэрээр ярьжээ. Барса Реалын араас нэг онооны алдагдалтай нэхэж байна.
Сарагоса. Стадион “Ла Ромареда”. 35000 үзэгч.
Шүүгч – Перес Ласа (Андоайн).
САРАГОСА – БАРСЕЛОНА – 0:2 (0:1)
Месси, 42 (0:1). Месси, 66 (0:2).
Сарагоса Барселона
Тони Доблас Виктор Вальдес
Карлос Диого Даниэл Алвеш
Маурицио Ландзаро Карлес Пуйоль
Иржи Ярошик Херард Пике
Маттео Контини, 62 Эрик Абидаль
Иван Обрадович Андрес Иньеста, 72
Андер, 62 Серхио Бускетс, 87
Габи Сейду Кейта
Леонардо Понцио Лионель Месси
Лафита, 76 Давид Вилья
Браулио Педро, 75
Сэлгээ:
Хорхе Лопес, 62 Тиагу, 72
Марко Перес, 62 Боян Кркич, 75
Саид Бутахар, 76 Хавьер Маскерано, 87
Шар хуудас:
Маурицио Ландзаро, 26 Херард Пике, 88
Габи, 32
Лафита, 71
Браулио, 85

Валенсия. Стадион “Месталья”. 45000 үзэгч.
Шүүгч - Альварес Искьердо (Барселона).
ВАЛЕНСИЯ – МАЛЬОРКА – 1:2 (1:2)
Кастро, 7-с пенальти (0:1). Кастро, 28 (0:2). Сольдадо, 36-с пенальти (1:2).

***
***

GD Star Rating
loading...
Месси гоолдсоор..., 7.6 out of 10 based on 9 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. Dshn says:

    number 1

    GD Star Rating
    loading...
  2. йыбө says:

    Понзио тэнэг алдаа гаргасан л даа. Зүв зүгээр явж байгаад Данигийн толгой руу цохицон

    GD Star Rating
    loading...
  3. .... says:

    huruunii vzvvreer hvrengvvt unaad ugdug yumnuudtai yaaj ch togloh yum bilee medehgvi. mangar baashtai er ni hogiin bag. everton, stoke entertei toglowol hugiin yum bolnoo ed nar .

    GD Star Rating
    loading...
  4. Turuu says:

    Barca-giihan deer busad baguud mash ih aldaa gargadag. HUrdtai damjuulalt tehniktei toglogchidiig aldaa gargaj l zogsooj bn. Tegeed yer n baashlaad baigaa uguig n chi bish shuugch shiiddeg bhaa hu.

    Zailuul chi bas Chelseagiin fen uu?! haha. Uruvdmuur yum.

    GD Star Rating
    loading...
  5. hmm says:

    Охин шиг Месси
    Хүүхэн шиг Роналду
    Би буруу яриагүй биздээ

    GD Star Rating
    loading...
  6. libguun says:

    valencia ugasa hol ywkue

    GD Star Rating
    loading...
  7. мм says:

    тэгж нэг нэгнийгээ муулаад яахавдээ. Барса ялсан гээд мэдээлэл оруулахар сэтгэгдэл нь бөөн хатерүүд. Реал яллаа гэхээр бөөн магтсан гарууд байхымаа. бас Челси байна.

    GD Star Rating
    loading...
  8. Fc Barcelona says:

    muu sain sda nar ataarhaad ene bichij bga ni uhlee l dee buur yag uhlee l dee sda nar chni kk

    GD Star Rating
    loading...
  9. hala madrid says:

    real ugaasa ih goy energitei bag

    GD Star Rating
    loading...
  10. erka says:

    messi ugaasa delhin childig chuu

    GD Star Rating
    loading...
  11. jj says:

    Messi is the one !

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: