GD Star Rating
loading...
loading...
Реал талбайдаа Расингийг 6 : 1-ээр бутниргэж хүснэгтийн тэргүүн байрыг булаан авлаа. Гайхалтай формтой байгаа К.Роналду 4 гоол оруулж покер хийсэн бол, Игуайн, Өзил нар тус бүр нэгийг нэмэрлэжээ. Моуриньогийн удирдлаган дор Эзэн хааны баг 11 тоглотл хийгээд байгаагаас 9 ялж, 2 тэнцсэн гайхалтай амжилттай явна.Мөн улирлын эхэнд тэднийг гоол бага хийж байна гэсэн шүүмжлэл их байсан бол одоо ингэж хэлж зүрхлэх хүн байхгүй бизээ. Сүүлийн 3 тоглолтдоо л гэхэд 16 гоол оруулчихаад байгаа багтай юу ч ярих билээ дээ.
10 дахь минутад Месут Өзилийн гайхалтай дамжуулалтыг Игуайн хаалгачын хөлний завсраар гоолдож Мадридийн багийн гоолын борооны эхлэлийг тавьсан.
Үүний дараачаас ”Роналду шоу” эхэллээ. Португал эр 15, 27, 47 дахь минутад багийнхаа андуудын тусламжтай нэг их ядралгүй 3 гоол оруулсан. Игуайн, Ди Мариагийн дамжуулалтыг түүнд ердөө бөмбөгийг хаалганд чихээд гоолын баяраа тэмдэглэх ажлыг л үлдээж байсан гэхэд болно.
Өнгөрсөн зуны гол наймаануудын нэг Ди Мариа яах гэж өөрийнх нь төлөө 30 сая евро төлснийг энэ үдэш хангалттай харуулсан. 55 дахь минутад түүний довтолгоог алдаа гарган зогсоосон тул торгуулийн цохилтыг Мадридчууд гүйцэтгэхээр боллоо. Роналду 4 дэх гоолоо энд оруулж карьерийнха анхны покероо хийлээ. Түүний Ла лигт оруулсан гоолын тоо 9 болж байна.
Мэргэн буучдын жагсаалтад түүнтэй хамгийн ойр яваа өрсөлдөгч Игуайн, Месси нар 5 гоолтой байгаа.
63 дахь минутад сэлгээнд суухаасаа өмнө Өзил ”гоцлон” тоглолтыг хийж 2 хамгаалагчын дундаас сугарч тооны харьцааг 6 : 0 болголоо. Энэ гоолын дараа хуучин Расингд тоглож байсан Серхио Каналес түүний оронд талбайд орж ирсэн юм.
6 гоол алдаж нилээд ууртай байсан Расингчууд 73 дахь минутад нэр төрийн гоол оруулж чадлаа. Папе Диоп хаалганаас 30 орчим метрийн зайнаас алсын цохилтоор гоол оруулсан юм. Реал улирал эхэлснээс хойш 2 дахь удаагаа 6 : 1-ээр ялалт байгууллаа. Ла лигт 2008 оны 11 сараас хойш ямар ч тоглогч покер хийгээгүй байсан. Тухайн үед Игуайн болон Это’о энэ амжилтыг үзүүлж байлаа.
Роналду тоглолтын дараа ”Би өмнө нь хэзээ ч нэг тоглолтод 4 гоол оруулж байгаагүй. Гэхдээ энэ гоолуудыг оруулахад багийн андуудын маань хүч хөдөлмөр маш их байсан. Тийм болохоор тэдэнд бас баяр хүргэх нь зүйтэй. Одоо бид энэ эрчээрээ цаашдын тоглолтдоо анхаарах ёстой. Бусдын тоглолтыг анхаарах биш өөрсдийнхөө хийх ёстой зүйлээ сайн хийхэд л бүх зүйл аяндаа болно” гэжээ.
| Мадрид. Стадион “Сантьяго Бернабеу”. 65000 үзэгч. Шүүгч- Фернандес Борбалан (Альмерия). |
|
| РЕАЛ МАДРИД – РАСИНГ – 6:1 (3:0) | |
| Реал Мадрид | Расинг |
| Икер Касильяс | Тоньо |
| Альваро Арбелоа | Франсис |
| Пепе | Энрике |
| Рикарду Карвалью | Вальдо Понсе |
| Марсело, 70 | Торрехон, 46 |
| Хаби Алонсо | Сисма |
| Сами Хедира | Кеннеди Бакирчиоглу |
| Анхель Ди Мария | Папе Диоп |
| Месут Ёзил, 64 | Гонсало Кольса, 68 |
| Криштиану Роналду | Педро Мунитис, 56 |
| Гонсало Игуаин, 67 | Маркус Розенберг |
| Сэлгээ : | |
| Серхио Каналес, 64 | Ариэль Науелпан, 46 |
| Карим Бензема, 67 | Мануэль Арана, 56 |
| Педро Леон, 70 | Мехди Ласен, 68 |
| Шар хуудас: | |
| Серхио Каналес, 77 | Сисма, 49 |
| Альваро Арбелоа, 83 | Мануэль Арана, 65 |
GD Star Rating
loading...
loading...




ozil unheer gaihaltai toglogch yum chi shu…..
loading...
bravo cr
loading...
number 2
loading...
ronaldod beldej ugdug hvn bhgvi uuruu l beldeed tsohiod bdag bsan odoo neg hiigeed bj de. goy bolj bna uu goy bna. barcagiin atigaruud araas ni dagaad maajiganaarai!
loading...
hurdhan el classico bolosoi. suuliin 2 ulirliin hariuga barca-giinhnas changahan avah ymsan. real ene zun goy naimaa hiije. ozil.de maria,khedira ged l.goy shu. odo l neg jinhen real madrid togloj ehelj bna da. amjilt zalusa
loading...
сайн байна өө энд бараг какагийн хэрэг алга байна даа кака маань буцаад миландаа ирчээсэй
loading...
Altai ih delguuriin 4 davhart Footie hulbumbugiin delguur neegdlee.
loading...
Довтлогч хүн байраа зөв эзлэх нь гоол оруулахын эхлэл байдаг юм.
loading...
gamgui shaasan daa ter toglolton deer. real min odoo l goy boljiin. mou-d talarhahaas oor arga alga daa ozil hoorhii kakg maani ajilgui bolgoj bgaan bna daa. banz halaagaad yahavdee ergeed Milanruugaa yavsan ch oroitku shd. uragshaa real
loading...
togloltiin nuugmal baatar n Di Maria bsan shdee humuusee ter buh yumiig hiisen ..
loading...
terman zaluu ozil unheer sain bainaa ireeduin zidan l haragdaad baigaa yum daa
loading...
manai bagtai ursulduh bag bn uu
loading...
захын доод лигийн хомоол хамдаг баг гарч ирээл танайхтай тэнцэж байшд
loading...
bumbug buurunhii bdiin sakaa
loading...
ronaldo chi hamgiin hamgiin haana ch baisan tiimeereel baih ym daa reald amjilt amjilt
loading...
ronaldo chi aguu shvv
loading...