Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Онцлох, Шатар, даам, хөлөгт тоглоом » Д.Эрдэнэбилэг тивийн аваргаар дөрөв дэхээ тодров

GD Star Rating
loading...

Зуун буудалт даамын Азийн АШТ-д 11 улсын 28 тамирчин оюун ухаанаа уралдууллаа. Эрэгтэй, эмэгтэйчүүд тус бүр хоёр хэсэгт хуваагдан, “цусгүй тулаан” хийсэн бөгөөд группээс шалгарсан шилдгүүдийн ме далийн төлөөх тоглолт ширүүн тэмцлээр дүүрэн өрнөв. Хэсэгтээ дөрөв хожиж, гурав тэнцсэн үзүү лэлтээр хайнцсан Д.Эрдэнэбилэг Д.Баттулга, Казахстаны Г.Сарсекиев нар хоорондоо 15 минутын нэмэлт тоглолт хийхэд манай их мастер илүүрхэн, аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон. Харин нөгөө бүсэд Узбекистаны А.Артиков өрсөлдөгчдөө илт хошуучилсан (таван хожил, хоёр тэнцээ) бол Р.Манлай, Д.Ганболд, БНХАУ-ын Це Зэнь нар хайнцаж, (4 хожин, хоёр тэнцэн, нэг хожигдсон) мөн л нэмэлт тоглолт хийхэд өрсөлдөгчдөө буулгаж авсан Р.Манлай хэсэгтээ хоёрдугаарт  бичигдсэн юм. Алтын төлөөх “тулаан”-д Д.Эрдэнэбилэг А.Артиковыг ялж, тивийн аваргаар дөрөв дэхээ тодорсон бөгөөд гуравдугаар байрын төлөөх тоглолтод Р.Манлай Г.Сарсекиевийг төвөггүйхэн ялав.

“Таван цагариг” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, Дэлхийн даамын холбооны мастер Р.Манлайгийн хувьд тивийн АШТд анх удаа “зодоглохдоо” хүрэл медалиар энгэрээ мялаасан нь энэ. Тэрбээр 2007 оны УАШТ-д  түрүүлж, өнгөрсөн хоёр жил дэд байрт шалгарсан бө гөөд 1999 оны спартакиадад аман хүзүүдэн, 1995 оны улсын аваргад гуравдугаар эзэлсэн билээ. Мөн өнгөрсөн гуравдугаар сард БНХАУ-ын Ичунь хотноо зохиогдсон ОУТ-д манлайлсан. Энэ удаагийн тэмцээний онцлог нь эмэгтэйчүүд анх удаа оюунаа өрсөлдүүлсэн явдал байв. Бүсгүйчүүдийн “А” хэсэгт Узбекистаны С.Юлдашева гурав хожин, хоёр тэнцэж, өрсөлдөгчдөө хошуучилсан бол М.Нямжаргал, БНХАУ-ын Сайяа нарын оноо тэнцэж, (2 хожиж, 2 тэнцэн, 1 хожигдсон) нэмэлт тулаанд ялсан манай даамчин хүрлийн төлөө тоглохоор шалгарсан. Нөгөө бүсээс бүх өрөгтөө ялалт байгуулсан Н.Базарова (Узбекистан) төвөггүйхэн шалгарч тэргүүн байрын төлөө нутаг нэгт даамчинтайгаа өрсөлдөв. Узбек бүсгүйчүүдийн дуэль Юлдашевагийн ялалтаар өндөрлөсөн бол М.Нямжаргал Ц.Энхзаяаг хожин, хүрэл медалиар энгэрээ мялаав.

Энэ үеэр зохиогдсон түргэн тог лолтын тэмцээнд эрчүүдийг их мастер Д.Эрдэнэбилэг, бүсгүйчүүдийг урд хөршийн даамчин Алатенхуа нар өнгөллөө.

GD Star Rating
loading...
Д.Эрдэнэбилэг тивийн аваргаар дөрөв дэхээ тодров, 8.7 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. hry says:

    T.Ts soninii Manlai ahad bayar hurgii mun Erdenebileg !

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: