loading...
Италийн Сери А лигийн Лацио клуб тэргүүлж эхэллээ. Ром хотын баг энэ тойрогт Кальяриг 2 :1-ээр буулган авсан бөгөөд Сери А-д 4 дэх дараалсан ялалтаа байгуулж байна. Флоккари, Маури нар Лациод хожлын гоолуудыг авчирсан.
Лацио 294 минут зочин багтаа гоол бэлэглээгүй гайхалтай амжилттай Сардины багийг угтсан юм. Гэвч 59 дэх минутад Матри Фернандо Муслерагийн хаалганд гоолдож тэдний амжилтыг тасалдууллээ. Түүний гоол Кальярид нэр төрийг л авчирсан юм.
Аваргаа хамгаалж байгаа Интер Милан энэ тойрогт Сампдориатай эвийн гэрээ байгууллаа. Хар-хөхүүд талбайдаа оноогүй үлдэж болох байсан ч цаг дуусахаас 10 минутын өмнө Самуель Это’о тэнцээний бөмбөгийг оруулсан.
Филиппе Коутиньо Шнайдертэй хамт гарааны гарч төвийн хагас хамгаалалтыг бүрдүүлж байлаа. Рафа Бенитезийг итгэлийг олсон энэ залуу цаашдаа ч гараанд гарна гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. 62 дахь минутад Антонио Кассано Кристиан Кивуг ”ажилгүй” болгож бөмбөг таслаад довтолгоонд орлоо. Түүний хөндлөн дамжуулалтыг Губерти хаалга руу гуядахад Жулио Сезар хүрч амжсан. Гэхдээ хүчтэй цохилт байсан учир эрчиндээ хаалганд орж тооны харьцааг 1 : 0 болсон. Харин удалгүй 80 дахь минутад дээр өгүүлсэн гоол орсон юм.
Интер энэ тулаанд 69 хувьтай бөмбөг эзэмшиж, илүү олон цохилт хийсэн ч бүтэн оноогоо авч чадсангүй.
Мөн бусад шилдэг багууд ч Интерийн ”жишгийг” дагаж өрсөлдөгчтэйгээ оноо хуваажээ. Тухайлбал гайхалтай формтой байгаа Ювентус клуб Болоньягийн талбайд гоолгүй тэнцсэн. Болонья Ренато Даль’Ара цэнгэлдэхдээ энэ улиралд ялагдаагүй явж байгаа. Амаури 22 дахь минутад бэртэл авсан тул Яквинта түүний оронд талбайд гарч ирсэн. Яквинта эхний хагас дуусахаас өмнө торгуулийн цохилт гүйцэтгэсэн ч Италийн шигшээн хаалгач Эмилиано Вивиано түүний цохилтыг хааж багаа аварсан.
Мөн Рома Пармагийн талбайд зочлон 0 : 0-ээр тэнцээ хийсэн. Аваргуудын лигт Басельд талбайдаа ялагдсан тоглолтын дараа ийнхүү оноо алдсан нь Клаудио Раньеригийн суудлыг улам бүр ганхууллаа.
Саяхан Галатасарайн дасгалжуулагч байхаа больсон Франк Райкаардыг Раньеригийн оронд авчрах асуудал идэвхтэй яригдаж байна. Одоогоор Рома 9 оноотой 14-р байранд бичигдэж байна.
Өнөө шөнө энэ тойргийн сүүлийн тоглолт АС Милан Наполи багуудын хооронд болно.
| Рим. Стадион “Олимпико”. Шүүгч- Паоло Маццолени (Бергамо). |
|
| ЛАЦИО – КАЛЬЯРИ – 2:1 (1:0) | |
| Лацио | Кальяри |
| Фернандо Муслера | Микаэль Агацци |
| Стефан Раду | Алессандро Агостини |
| Андре Диас | Давиде Астори |
| Джузеппе Бьява, 88 | Микеле Канини |
| Стефан Лихтштайнер | Габриэле Перико |
| Кристиан Ледесма | Андреа Лаццари, 55 |
| Кристиан Брокки | Раджа Найнгголан, 81 |
| Эрнанеш, 67 | Давиде Бьондини |
| Сержио Флоккари | Алекс Пинарди, 75 |
| Стефано Маури | Андреа Коссу |
| Мауро Сарате, 75 | Алессандро Матри |
| Сэлгээ : | |
| Матузалем, 67 | Нене, 55 |
| Томмазо Рокки, 75 | Симон Ланер, 75 |
| Гульермо Стендардо, 88 | Роберт Аквафреска, 81 |
| Шар хуудас : | |
| Габриэле Перико, 41 | |
| Нене, 85 | |
| Давиде Астори, 90 | |
| Милан. Стадион “Джузеппе Меацца”. Шүүгч- Даниэле Орсато (Чио). |
|
| ИНТЕР – САМПДОРИЯ – 1:1 (0:0) | |
| Губерти, 62 (0:1). Это’о, 80 (1:1). | |
| Интер | Сампдория |
| Жулио Сезар | Джанлука Курчи, 78 |
| Кристиан Киву, 78 | Рето Циглер |
| Вальтер Самуэль | Даниэле Гасталделло |
| Лусио | Массимо Вольта |
| Майкон | Лучано Дзаури |
| Эстебан Камбьяссо | Стефано Губерти, 71 |
| Хавьер Дзанетти | Фернандо Тиссоне, 67 |
| Уэсли Снейдер | Анджело Паломбо |
| Филиппе Коутиньо, 88 | Владимир Коман |
| Жонатан Бьябьяни, 63 | Антонио Кассано |
| Самуэль Это’о | Джампаоло Паццини |
| Сэлгээ: | |
| Горан Пандев, 63 | Андреа Поли, 67 |
| Давиде Сантон, 78 | Гуидо Марилунго, 71 |
| Жоэль Оби, 88 | Жуниор Кошта, 78 |
| Шар хуудас: | |
| Массимо Вольта, 45 | |
| Жуниор Кошта, 82 | |
| Джампаоло Паццини, 83 | |
| Андреа Поли, 90 | |
| Лучано Дзаури, 90 | |
| Болонья. Стадион “Ренато Даль’Ара”. Шүүгч- Андреа Де Марко (Кьявари). |
|
| БОЛОНЬЯ – ЮВЕНТУС – 0:0 (0:0) | |
| Болонья | Ювентус |
| Эмилиано Вивиано | Марко Сторари |
| Николо Черубин | Паоло Де Челье |
| Мигель Бритос | Джорджио Кьеллини |
| Даниэле Портанова | Леонардо Бонуччи |
| Гиорги Гаричс | Марко Мотта |
| Иван Радованович, 62 | Клаудио Маркизио |
| Даниэле Папони, 74 | Альберто Аквилани |
| Олбин Экдаль, 84 | Филипе Мело |
| Габи Мудингайи | Милош Красич, 63 |
| Антонио Буске | Фабио Квальярелла, 71 |
| Марко Ди Вайо | Амаури, 22 |
| Сэлгээ: | |
| Федерико Казарини, 62 | Винченцо Яквинта, 22 |
| Дамиан Хименес, 74 | Алессандро Дель Пьеро, 63 |
| Массимо Мутарелли, 84 | Хорхе Мартинес, 71 |
| Шар хуудас: | |
| Гиорги Гаричс, 10 | Марко Мотта, 11 |
| Даниэле Портанова, 84 | |
| Массимо Мутарелли, 90 | |
| Парма. Стадион “Эннио Тардини”. Шүүгч- Лука Банти (Ливорно). |
|
| ПАРМА – РОМА – 0:0 (0:0) | |
| Парма | Рома |
| Антонио Миранте | Богдан Лобонц |
| Кристиан Дзаккардо | Марко Кассетти |
| Алессандро Лукарелли | Филипп Мексес |
| Габриэль Палетта | Жуан |
| Лука Антонелли | Йон Арне Риисе |
| Блерим Джемайли | Сисиньо, 72 |
| Стефано Морроне | Давид Писарро |
| Массимо Гобби, 70 | Маттео Бриги |
| Франческо Валиани | Мирко Вучинич, 52 |
| Фернандо Маркес | Франческо Тотти, 46 |
| Валерий Божинов, 62 | Марко Боррьелло |
| Сэлгээ: | |
| Эрнан Креспо, 62 | Фабио Симплисио, 46 |
| Себастьян Джовинко, 70 | Жулио Баптишта, 52 |
| Стефано Окака Чука, 72 | |
| Шар хуудас: | |
| Массимо Гобби, 35 | Сисиньо, 40 |
| Блерим Джемайли, 37 | Жулио Баптишта, 87 |
| Габриэль Палетта, 51 | Маттео Бриги, 90 |
| Стефано Морроне, 71 | |
loading...




onooo shono milan shuuu deeee hojivol husnegtiiin 2t zalrahneee….. kkkkkkk go milan
loading...
1:1; 0:0 ёоё дан тэнцээ. Ийм л болохоор уйтгартай лиг гэх нь аргагүй юм байна л даа.
loading...
уйтгарлаад байгаа бол өөр лигээ л үз л дээ үзээдэх гэж чамайг хэн шаардаа вэ
loading...