Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » НБА Улирлын өмнөх таамаг: Сан Антонио Спэрс

GD Star Rating
loading...

Өнгөрсөн улирал: 50-32. Оклахома Сити, Портлэнд нартай адилхан амжилт үзүүлж 6-8-р байр эзэлсэн. Эхний шатанд Даллас Мавериксийг зургаан тоглолтонд буулгаж авсан ч Финикс Сансд хожигдсон. Ер нь бол тэд өнгөрсөн улиралд бодож байснаасаа сайн байсан ч тийм супер ангилалд багтахаар тоглоогүй.

Ерөнхий дасгалжуулагч: НБА-ийн аваргын дөрвөн бөгжтэй Грегг Попович.

Гол гарз: Рожер Мэйсон явсан.

Гол олз: Удаан хүлээсэн Тьяго Сплиттер ирлээ. Тэр өнгөрсөн хоёр улирлын турш Евролигт хамгийн шилдэг төвийн тоглогч нь байсан. Түүнтэй гурван жилийн 10 сая ногооны гэрээг байгуулсан юм. Тэр самбарыг сайн хамгаалж чадахаар тоглогч. Тэр гараанд гарч тоглохгүй байж болох ч тоглолтын эцсийн мөчид Данкантай хамт талбай дээр байх боломжтой.

Ричард Жефферсоны гэрээ дууссан ч сунгаж чадсан. Түүнтэй тун сайн гэрээг байгуулж чадсан билээ. Мөн багт мэргэн бууч Гэри Нил, Жеймс Андерсон нарыг элсүүлсэн. Тийм ч их үүрэг гүйцэтгэхгүй байх.

Байж болох хамгийн сайн амжилт: Спэрс бол энэ бүрэлдэхүүнээр аваргын төлөө л үзэх баг.

Юу болох бол? Бүх зүйл төгс байх ёстой. Тони Паркер гэмтлээ бүтэн эдгээж өөрийгөө харуулах хэрэгтэй. Бусад тоглогчид ч эрүүл байх шаардлагатай. Жефферсон чадах бүхнээ хийж, Данкан Данкан шиг, магадгүй түүнээс ч сайн байх хэрэгтэй байх. Сплиттер НБА-д хурдан хөлөө олж, тоглолтонд чухал нөлөө үзүүлж чаддаг байх хэрэгтэй.

Хамгаалалт бол энэ багийн гол түлхүүр. Хамгаалалтын үр өгөөж гэсэн үзүүлэлтээр тэд өнгөрсөн улиралд 9-р байранд орсон. Муугүй үзүүлэлт ч аварга авахыг бодож буй багт, ялангуяа хамгаалалтаараа аваргалах багт хангалтгүй үзүүлэлт. Тэд талбайн гадна талын хамгаалалтанд тийм ч сайн тоглохгүй байх янзтай харагдаж байгаа. Одоогийн НБА-д довтолж буй Тони Паркерийг хамгаалагч Тони Паркер хамгаалж чадахгүй.

Сплиттер НБА-д хурдан зохицох хэрэгтэй. Хамгаалалтынхаа учрыг хурдан олох хэрэгтэй.

Спэрс эрүүл байх хэрэгтэй. Дахин хэлье. Эрүүл байх хэрэгтэй. Энэ баг бол хуучин Сан Антониогийн аваргын төлөө зүтгэж буй магадгүй сүүлчийн улирал байж болох юм. Цаашид Сан Антонио залгамжаа бэлдэж буй. Жорж Хилл, ДеХуан Блейр, Сплиттер гээд залгамж халаа муугүй. Одоо энэ залуусаа ашиглаад гэмтэлгүй Данкан/Паркер/Жинобили гэсэн гурвал аваргын төлөө зүтгэнэ.

Ямар Спэрс тоглох бол? Ахиц гарна. Тэд Өрнөдөд 2-р байраар гарч чадах баг. Гэхдээ Попович бол плей-оффт л бэлдэнэ. Улирлын тоглолтонд хүчээ нөөж, өнгөрсөн жилийн Бостон шиг хэрэгтэй үед бүхнээ гаргах болно.

Таамаглал: 52-30. Плей-оффын хоёрдугаар шатанд хасагдах болов уу. Үүний дараагаас Тони Паркерийн гэрээ, баг солих асуудал яригдаж эхэлнэ.

NBCSports.com-оос хөрвүүлэв

GD Star Rating
loading...
НБА Улирлын өмнөх таамаг: Сан Антонио Спэрс, 7.7 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. Ene bagiin gol ireedui ni D.Blair l bna daa. Bi ene toglogchid ih itgej bgaa.

    GD Star Rating
    loading...
  2. Spurs says:

    Blair ug ni dajgui daanch nuruu namdaad bdiin.Ygd George Hill g duridsangui ve ene bagiin gerelt ireedui ni shd.Humuus Splitter iig sain geed bhiin bi euroligt togloson bichlegiig uzeeguilldee gehdee FIBA delhiin avargad yaj tenegtej bgaag ni zondoo harsan medehguimdaa.

    GD Star Rating
    loading...
  3. bt says:

    suns hezee orohiin be? zaaval oruulaarai andaa

    GD Star Rating
    loading...
  4. libguun says:

    araich 2oso hasagdahgu blgudee arail zorgoro yrihiimaa

    GD Star Rating
    loading...
  5. timati says:

    bj boloh zuraglal gehdee ene bagiin gol hun minii bodloor manu ginobli yum shig tuuniig ogt dursahgui yum

    GD Star Rating
    loading...
  6. Emanuel says:

    Ginobiliiig martlaa gejuu araichdee 2005 ond Final MVP avah bsan shuudee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: