loading...
Баруун хойд Африкт орших Мароккогийн эдийн засгийн төв гэгддэг Агадир хотноо жүдо бөхийн залуучуудын ДАШТ болж, 78 орны 352 эрэгтэй, 245 эмэгтэй, нийт 597 бөх хүч үзлээ. Энэ тэмцээнд манай улсаас 11 эрэгтэй, таван эмэгтэй тамирчин өрсөлдсөн ч гурван өдрийн дараах байдлаар ганц шагналт байрын амжилттай л оролцож байв.
ЭРЭГТЭЙ
55 кг (43 жүдоч): 1.Елдос Сметов
(Казахстан) 2.Сэйкэн Фүжисава (Япон) 3.Фа био Басиле (Итали), Заур Калашаов (ОХУ) 5.Ва лентин Копилов (Украин), Арам Григорян (ОХУ)
Энэ жинд өсвөр тамирчид ах нарынхаа тол гой дээр цахиур хагалан түрүүлжээ. Ал тан медаль хүртсэн казах жүдоч 18-тай бол 2009 онд өсвөр үеийн анхдугаар ДАШТ-д түрүүлж байсан Фүжисава түүнээс нэг дүү юм. Хүүхдийн анхдугаар олимпод VII байрт шалгарсан Басиле (16 настай) медальтнуудын хамгийн отгон нь. Манай улсаас энэ жинд хүч үзсэн Э.Хунтайж Европын залуучуудын аварга, Гүржийн Отар Кайдарашвилид 37 секундэд цэвэр ялагджээ.
60 кг (53): 1.Торү Шишимэ (Япон) 2.Ильяс Измагилов (Казахстан) 3.Якуб Шамилов (ОХУ), Рёосүкэ Нишио (Япон) 5.Гиорги Бролашвили (Гүрж), Гор Харутунян (Армен)
Өнгөрсөн жилийн залуучуудын ДАШТ-д 55 кг-д түрүүлж байсан Шишимэ жин өгсөөд дахин аваргалав. Манай Д.Төмөрхүлэг хоёр дахь мөнгөн медалиа авсан 2009 оны ДАШТ-д Японы Х.Ямамотод хожигдон хүрэл дээр бууж байсан И.Измагилов амжилтаа ахиулж, дэд аварга болжээ. Энэ жинд манай улсаас хоёр бөх барилдсан ба Э.Энхбаяр Грекийн Михалис Лиликинийг 35 секундэд вазари, 1:02 минутад иппон үнэлгээ аван хожоод Испанийн Касес Карлост 2:15 минутад цэвэр буужээ. Өрсөлдөгч нь хоёр торгуулж, юүкотой тэнцэх үнэлгээтэй болоод байсан ч давуу байдлаа хадгалж чадсангүй. Манай нөгөө бөх Н.Сэр-Од Азербайжаны Мирза Асгаровт эхний даваанд цэвэр ялагдлаа.
66 кг (52): 1.Кэнто Шимизү (Япон) 2.Наурызбек Майлашев (Казахстан) 3.Рифат Рахматуллаев (Узбекистан), Юүки Хашигүчи
(Япон) 5.Арсен Толасов (ОХУ), Патрик Ганье (Канад) 7.Ганболдын Хэрлэн (Монгол)
2007 онд өсвөр үеийн Азийн аварга болж байсан Г.Хэрлэн залуучуудын ДАШТ-ий медаль авахад ойрхон байлаа. Төв Африкийн Нигер улсын бөх Мамоду Хамадуг хоёр минутын дотор юүко, вазари, иппон үнэлгээ авч хожин эхний даваагаа авсан тэрбээр Хятадын Ян Ифань, Гүржийн Лаша Ломизе нарыг нэмэлт цагт торгуулиар ялж наймд үлдсэн. Гэвч ОХУ-ын Арсен Толасовт юүко үнэлгээгээр, Японы Юүки Хамагүчид цэвэр ялагдаж, VII байрт орлоо. Энэ жинд барилдсан манай нөгөө бөх Б.Дашням Хятадын ӨМӨЗО-ны тамирчин Үндэст эхний минутад даралтаар хожигджээ.
73 кг (47): 1.Александер Виечерзак 2.Ханнес Конрад (хоёул Герман) 3.Зебеда Рехвиашвили (Гүрж), Аслан Лаппинагов (ОХУ) 5.Хамза Бархуми (Тунис), Юүки Нишияма (Япон)
Улсын аваргадаа түрүү булаацалддаг хоёр герман тамирчин дэлхийн дэвжээнд алтан ме далийн төлөө өрсөлдлөө. Гэхдээ ДАШТ-д тэдний байр нь солигджээ. Энэ жил насанд хүрэгчдийн ДАШТ-ээс 90 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн Дайки Нишиямагийн дүү Юүки Нишияма 2009 онд залуучуудын дэлхийн аварга болсон амжилтаа бататгаж чадсангүй, дөнгөж V байрт шалгарчээ. Энэ жинд манай улсын төлөөлөл барилдаагүй.
81 кг (46): 1.Автандил Чикиришвили (Гүрж) 2.Юүичи Китано (Япон) 3.Криштиан Тот (Унгар), Жюн Тоёода (Япон) 5.Батухан Эфемгил (Турк), Макс Голембо (АНУ)
Ч.Эрдэнэсайхан Панамын Чан Гонзалог 12 секундэд иппон буулгаж, тэмцээнийг урам тай эхлүүлсэн ч Словакийн Арпад Шакашт ялагдлаа. Барилдаан эхлэнгүүт юүко үнэлгээ алдсан манай бөх эхний минутын төгсгөлд өрсөлдөгчөө вазаригаар унагасан ч шүүгч нөгөө талд заасан ба улмаар 2.28 минутад цэвэр хожигджээ. Манай нөгөө бөх Х.Цогтгэрэл Азербайжаны Азер Агаевт 2.05 минутад иппон үнэлгээгээр ялагдлаа. Энэ жинд хүрэл медаль хүртсэнУнгарын 16 настай жүдоч К.Тот өнгөрсөн жил өсвөр үеийн анхдугаар ДАШТ-ээс мөнгө, энэ онд Хүүхдийн анхдугаар олимпийн наадмаас хүрэл медаль авчээ. Сонирхолтой нь энэ хоёр тэмцээнд түүнийг хожиж байсан ОХУ-ын Хасан Халмурзаев залуучуудын ДАШТ-д оролцох багт багтаагүй байна.
90 кг (36): 1.Магомед Магомедов (ОХУ) 2.Хван Мин-Хо (БНСУ) 3.Вер Габор (Унгар), Ша хин Гахраманов (Азербайжан) 5.Станислав Ретинский (Украин), Арчил Шинжикашвили (Гүрж)
Т.Төмөртогоо Польшийн Якуб Зарзечныйг 1.52 минутад цэвэр ялаад энэ тэмцээний финалд шалгарсан БНСУ-ын Хван Мин-Ход 1.31 минутад иппон үнэлгээгээр хожигдлоо.
ЭМЭГТЭЙ
44 кг (23): 1.Сакихо Хамада (Япон) 2.Агуэда Сильва (Бразил) 3.Эбру Шахин (Турк), Анжелина Бомбара (Итали) 5.Анн-Софи Жура (Бельги), Кристина Касас (Испани)
Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан Э.Шахин амжилтаа бататган, шагналын тавцанд дахин гишгэсэн бол 2009 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт А.Бомбара хүрэл медалийн тавцанд түүнтэй зэрэгцэн зогсчээ. Залуучуудын ДАШТ-ий охидын хамгийн хөнгөн жинд манай улсаас бөх барилдаагүй.
48 кг (33): 1.Мири Тода 2.Момо Тамаоки (хоёул Япон) 3.Скарлетт Габриэлли (Франц), Наталиа Бригида (Бразил) 5.Луи Рэйно (Франц), Мүн Со-Юэн (БНСУ)
Ц.Хандсүрэн энэ тэмцээнд хүрэл медалийн төлөө барилдсан Францын Л.Рэйнотой хүч үзэж, даралтаар ялагдлаа.
52 кг (35): 1.Анзу Ямамото (Япон) 2.Элеудус
Валентим (Бразил) 3.Тугба Зехир (Турк), Пришчила Нето (Франц) 5.Майлинда Келменди (IJF-Косово), Лариса Флориан (Румын)
Өнгөрсөн жил залуучуудын дэлхийн аварга болсон М.Келменди энэ удаа тавдугаар байрт шалгарлаа. “Парис-2009” ДАШТ-д медалиас мултарч байсан Э.Валентим түүнийг хагас шиг шээд буулган авчээ. Туркийн Т.Зехир залуучуудын ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа авав. Энэ жинд хүч үзсэн манай бөх А.Цолмон Японы Нодока Танимотод 22 секундэд цэвэр ялагдлаа.
57 (38): 1.Элен Рекево 2.Рашел Плас (хоёул Франц) 3.Ивелина Илиева (Болгар), Тэрүми Канэко (Япон) 5.Пари Суракатова (ОХУ), Назличан Өзерлер (Турк)
Энэ жил залуучуудын Азийн АШТ-д тү- рүүлж, хагас сар хүрэхгүй хугацааны өмнө Дэлхийн цомоос хүрэл медаль авсан Д.Сумъяа Японы Т.Канэкод вазари үнэлгээгээр хожигдон хасагджээ.
63 кг (42): 1.Микү Таширо (Япон) 2.Влора Бедзети (Словен) 3.Катрин Унтервурзахер (Австри), Жен Жялин (БНХАУ) 5.Бусра Катипоглу (Турк), Харүка Ясүмацү (Япон)
Өнгөрсөн жил өсвөр үеийн дэлхийн аварга болсон М.Таширо дээд насандаа амжилтаа давтсан бол 2009 оны залуучуудын ДАШТий хүрэл медальт В.Бедзети энэ удаа мөнгөн медаль зүүлээ. Манай бөх Б.Сайнбуянгийн хувьд Австралийн Айофе Кофланыг вазаригаар ялаад Польшийн Халима Мохамед-Сегирт ба рилдааны цаг дундаасаа өнгөрч байхад арваадхан секундын зайтай хоёр вазари үнэлгээ алдан хожигджээ.
70 кг (30): 1.Ким Поллинг (Голланд) 2.Нацүми Баба 3.Юри Мацүнори (хоёул Япон), Ким Сөн-Ён (БНСУ) 5.Анка Пагочник (Словен), Андреа Гарсия (Испани)
Энэ жил Эстонийн Таллин, Их Британийн Бирмингемд болсон Дэлхийн цомд түрүүлж, жиндээ чансаагаараа 28 дугаарт эрэмбэлэгдэж буй К.Поллинг залуучуудын дэлхийн аварга боллоо. 2009 онд нутгийнхаа дэвжээнд мөнгөн медаль хүртэж байсан Францын Л.Перро энэ удаа долдугаар байрт орсон байна. Өнгөрсөн жил “Парис-2009” ДАШТ-д VII байрт шалгарч байсан Ц.Наранжаргал энэ удаа Австрийн Бернадет Графийг 2.30 минутад вазари, цаг дуусахтай зэрэгцэн иппон үнэлгээ авч хожоод наймд үлдэх эрхийн төлөө барилдаанд Испанийн Гарсия Гонзалес Андреад нэмэлт цагт торгуулиар дийлдлээ.
Залуучуудын ДАШТ-ий хүнд жингийн медальтнууд өнгөрөгч шөнө тодорсон ба манай улсаас -100 кг-ын жинд энэ жил Увс аймгийн наадамд түрүүлсэн Д.Энх баяр, Японд жүдо бөхийн сур гуульд суралцдаг Д.Цэрэнтогтох, +100 кг-д “Сонгинохайрхан” дэвжээний Ө.Дүүрэн баяр нар барилдсан.
Ж.БАТМӨНХ
loading...



