loading...
Өчигдөр БНСУ-ын Ёнгам хотноо “Формула 1”-ийн энэ улирлын 17 дахь гараа боллоо. Түүхэндээ анх удаа гранпри зохион бай гуулах эрх авсан солонгосчууд саяхныг хүртэл замын хучилт, эр гэн тойрны тохижилтын ажлаа гүйцээж амжилгүй FIA-гийнхныг сандаргасан. Гэхдээ солонгосчууд ямар ч байсан ажлаа хугацаанд нь дуусгаж, анхны гранпригээ амжилттай явууллаа. ДАШТ өндөрлөх дөхсөн энэ үед аваргын төлөөх өрсөлдөөн урьд урьдынхаас шир үүн өрнөж байгаа тул тус гранпри олны анхаарлын төвд байв. Бямба гаригийн байрлал тогтоох уралдаанд ДАШТ-ийг нийлбэр дүн гээр тэргүүлэгч “Ред Булл”- ын хос эхний байрыг эзэлснээр давуу талтай боллоо. Алонсо, Хэмилтон, Росберг нар араас нь жагсчээ.
Харин ням гаригийн жин хэнэ уралдаан цуцлагдах тун дөхөв. Өглөөнөөс хойш орсон ши рүүн бороо зогсохгүй байсан нь уралдаан явуулахад хүндрэл учруулсан. Зохион байгуулагчид уралдааныг цагт нь эхлүүлсэн бо ловч гуравхан тойрог яваад аюулгүйн машин зам дээр гарч ирлээ. Ингээд нисэгчид бүтэн 14 тойргийн турш нэгнээ гүйцэж түрүүлэлгүй пэйс-карыг даган гэлдрэх болов. Удалгүй бороо намдаж эхэлсэн тул 18 дахь тойргоос пэйс-кар замыг орхиж, жинхэнэ уралдаан эхэллээ. Энэ өдөр “Мерседес”-ийн машин хангалттай хурдан байгаа нь удалгүй тодорхой болсон. 18 дахь тойрогт Н.Росберг өмнөө явсан Хэмилтоныг дайрч, дөрөв рүү орж ирсэн бол дараахан нь М.Шумахер “Макларен”-ий өөр нэг нисэгч Ж.Баттоныг гүйцэж түрүүллээ. Энэ зуур “Ред Булл”-ын хос уралдааныг итгэлтэй тэргүүлж байв.
Гэвч 19 дэх тойрогт тэдний хамгийн их айж байсан зүйл биеллээ олж, ДАШТ-ийг хувийн дүнгээр тэргүүлж буй М.Уэббер уралдааныг орхилоо. Тэрбээр нойтон зам дээр жолоодлогоо алдаж, хажуугийн зөө лөвчтэй хашлагыг мөргөсөн. Ул маар буцаж ойхдоо араас нь ирж явсан Росбергийн машиныг мөргөж, хоёул жагсаалаас гаргах нь тэр. Гэхдээ энэ нь “Улаан бухнууд”-ын азгүйтлийн дөнгөж эхлэл нь байж. Уралдаан дуусахаас найман тойр гийн өмнө тэргүүн байрт явсан Феттель мөн л хамт рагчийнхаа адилаар замаас гарч, бусад өрсөлдөгчөө баярлуулсан юм. “Чоно борооноор” гэгчээр тэд ний ийн азгүйтэх үед гол өрсөлдөгч болох Алонсо, Хэмилтон нар нэг, хоёрт хурдалж, 25, 18 оноо авлаа. Ингэснээр дэлхийн аваргын төлөөх өрсөлдөөн улам сонирхолтой болж ирэв. “Феррари” баг энэ гараанаас нийт 40 оноо зулгааж, зохион бүтээгчдийн цомын төлөөх өрсөлдөөнд дахин нэгдсэн юм. Одоо ДАШТ өндөрлөхөд хоёрхон гараа үлдээд буй. Аваргын төлөө гурван багийн дөрвөн нисэгч өрсөлдөж байгаа болохоор үлдсэн хоёр гараа халуухан болох нь тодорхой. Дараагийн гранпри арваннэгдүгээр сарын 7-нд Бразилд болно.
Солонгосын Гранпригийн ДҮН
1.Фернандо Алонсо (Феррари) 1:56,917
2.Льюис Хэмилтон (Макларен) + 14,9
3.Фелипе Масса (Феррари) + 30,8
4.Михаэль Шумахер (Мерседес) + 39,6
5.Роберт Кубица (Рено) + 47,7
6.Витантонио Лиуцци (Форс-Индия) + 53,5
7.Рубенс Баррикелло (Уильямс) + 69,2
8.Камуи Кобаяши (БМВ-Заубер) + 77,8
9.Ник Хайдфельд (БМВ-Заубер) + 80,1
10.Нико Хюлькенберг (Уильямс) + 80,8
ЗОХИОН БҮТЭЭГЧДИЙН ЦОМ
1.Ред Булл 426
2.Макларен 399
3.Феррари 374
4.Мерседес 188
5.Рено 143
6.Форс-Индия 68
7.Уильямс 65
8.БМВ-Заубер 43
9.Торо Россо 11
ДАШТ-ИЙ ЯВЦ
Нисэгч Оноо
1.Алонсо (Феррари) 231
2.Уэббер (Ред Булл) 220
3.Хэмилтон (Макларен) 210
4.Феттель (Ред Булл) 206
5.Баттон (Макларен) 189
6.Масса (Феррари) 143
7.Кубица (Рено) 124
8.Росберг (Мерседес) 122
9.Шумахер (Мерседес) 66
10.Баррикелло (Уильямс) 47
11.Сутиль (Форс-Индия) 47
12.Кобаяши (БМВ-Заубер) 31
13.Лиуцци (Форс-Индия) 21
14.Петров (Рено) 19
15.Хюлькенберг (Уильямс) 18
16.Буэми (Торо Россо) 8
17.де ла Роса (БМВ-Заубер) 6
18.Хайдфельд (БМВ-Заубер) 6
19.Альгерсуари (Торо Россо) 3
loading...




Go Alonso!!
loading...
alonso ch sain bsn shuu
loading...
Чоно борооноор ч гэх шиг…
loading...