loading...
Румын довтлогч Адриан Муту дахиад л хэл аманд өртлөө. Тэрээр саяхан баранд зодоон хийж хүний хамар хугалсан гэнэ. Хөлбөмбөгтөө эргэн ирэхээс ердөө хэдхэн
хоногийн өмнө ийм хэрэг үйлдсэн нь түүний байдлыг хүндрүүллээ. Муту өнгөрсөн нэг сард допингийн шинжилгээнд унаж 9 сар хөлбөмбөг тоглох эрхээ хасуулсан юм. Түүний торгуулийн хугацаа энэ сарын 29-нд дуусах ёстой. Өөрөөр хэлбэл энэ амралтын өдөр болох тоглолтод Муту Фиорентинагийн бүрэлдэхүүнд эргэн ирнэ. Түүнийг эзгүйд Фиорентинагийн амжилт уруудаж одоогоор 8 оноотой 15-р байранд жагсаж байгаа.
Болсон үйл явдалд Муту уучлалт гуйсан. Гэхдээ хамрыг нь хугалсан үйлчлэгчээс бус багийнхаа фенүүдээс уучлалт хүсжээ. ”Ийм зүйл болох ёсгүй байсан гэдгийг би мэдэж байна. Тэр өдөр миний найзууд Румынээс ирээд байсан болохоор бид бага зэргийн баяр тэмдэглэсэн юм. Харамсалтай нь бид үүнийгээ хэтрүүлж орхисон бололтой.
10 сар хөлбөмбөгөөс ангид байсны эцэст би одоо эргэн ирэх гэж байна. Тийм болохоор энэ үйл явдал дахиж миний нэр хүндийг унагаасай гэж би хүсэхгүй байна” хэмээн тэрээр ярьжээ. Өдгөө 31 настай Муту карьерийнхаа туршид олон хэрэгт орооцолдож байсан. 2003 онд тэр Челсид 15.8 сая фунтээр ирсэн ч жилийн дараа хар тамхиний хэрэгт орооцолдож багаасаа хөөгдөж байсан юм.
loading...




mutu ch gandan buuraxgui gar bna oo
loading...
Gyaltaichih aviyasgui murtluu l dorgio savsagnuur zan ihtey sonin hul bumbugchin shuu. Rumindee l od n bsan bh daa huurhiy
loading...