Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » НБА Улирлын өмнөх таамаг: Хьюстон Рокитс

GD Star Rating
loading...

Өнгөрсөн улирал: 42-40. Дундаж хамгаалалт, дундаж довтолгоо, дундаж үр дүн. Тэдэнд багийн лидер, багийн од байсангүй.

Ерөнхий дасгалжуулагч: Рик Аделман. Тэр өнгөрсөн жил плей-оффыг өнжсөн нь түүний карьер дахь гурав дахь тохилодол ажээ. Гайхалтай үзүүлэлт.

Гол гарз: Тревор Ариза. Тэр энэ зун дөрвөн багийн наймааны нэг хэсэг болон багийг орхисон. Тэр энэ багт маш их үгүйлэгдэх болно. Түүний довтолгооны хувь, довтолгоо эхлүүлэх чадвар зэрэг нь Лейкерст байснаас эрс сайжирсан билээ.

Гол олз: Яо Мин гэмтлээс эргэн ирж ирэх улирлын турш багтаа тус болох боломжтой болсон. Хэдийгээр нэг тоглолтонд дээд тал нь 24 минут тоглохоор болсон ч багтаа том тус хүргэх нь тодорхой.

Түүнчлэн ДАШТ-д гайхалтай тоглосон Луис Сколаг багтаа авч үлдлээ. Кортни Ли, Яогийн нөөц Брэд Миллер нар энэ жагсаалтанд орох нь лавтай. Драфтаас Патрик Патерсон гэгч залууг элсүүлсэн. Тэр энэ багийн системд таарч болохоор тоглогч.

Байж болох хамгийн сайн амжилт: Яо Мин эрүүл байж улиралд илүү их минут тоглох. Түүнчлэн плей-оффт сайн тоглож конференцийн аварга болох.

Юу болох бол? Энэ бүх зүйл бол Яотой л холбоотой. Мэдээж бусад зүйлүүд нөлөөлнө. Гэхдээ Яо багана. Аарон Брукс өөрийн шилдэг амжилт нь ахисан тоглогч статусыг хадгалан илүү сайжирч Рокитсийн довтолгоог чиглүүлэх хэрэгтэй, Кевин Мартин онооны машин хэвээр байх хэрэгтэй. Скола, Баттиер нар өөрсдийн үр бүтээлтэй чанараа хадгалах хэрэгтэй. Кайл Лоури багийн довтолгонны ар тал байх хэрэгтэй.

Ер нь бол Рокитс өнгөрсөн жил шигээ л тоглох хэрэгтэй. Гэхдээ Яо гэсэн лидертэйгээр.

Хамгаалалт бол Рокитсийн үндсэн давуу тал. Гэхдээ Яо гэмтсэнээс хойш тэдний хамгаалалт муудсан. Самбараа найдвартай хамгаалахаа больсон. Өнгөрсөн жил Рокитсийн эсрэг тоглосон багууд оролтноос 62,7 хувьтай довтолж байжээ. Энэ нь хангалтгүй үзүүлэлт бөгөөд лигт сүүлээсээ наймд орсон. Түүнчлэн 28,1 удаа самбарт шидүүлж байсан байна. Яо энэ бүхнийг өөрчилж чадна. Түүнд Шэйн Баттиер мэтийн залуус тус болно.

Рокитс Яогийн хамтаар бөмбөгийг дотроос гаргах тактикаар тоглох хэрэгтэй. Учир нь Яо бол дамжуулалтыг гойд сайн өгдөг тоглогч.

Эндээс харахад Яо бол энэ багийн гол тулгуур…

Ямар Рокист тоглох бол? Харьцангуй сайжирна. Яо талбайдаа эргэн ирэх хэдий ч түүний гэмтэл зуун хувь эдгээгүй гэдгийг санах нь зүй. Тэд Өрнөдийн олон сайн багуудын нэг боловч Лейкерсээс сайн биш гэдгийг хэлнэ.

Рокитсийн эрсдэл бусад багуудынхаас хамаагүй өндөр. Учир нь тэдэнд “шилэн” Яо Мин, Кевин Мартин нар бий. Тэд бол НБА-ийн хамгийн зузаан “эмнэлгийн карт”-тай сагсчид билээ.

Эрүүл Рокитс магадгүй Лейкерсийн хамгийн эвгүй өрсөлдөгч байж болох юм. Эрүүл Яо Байнумыг зогсоож чадна, Баттиер Кобиг унтраана. Лейкерст Брукс мэтийн хамгаалагчдыг нь хамгаалах тоглогч байхгүй. Хоёр жилийн өмнө энэ хоёр багийн хооронд долоон тоглолт гарсанг санаж байгаа байх. Тэгэхэд Яо гэмтэлтэй байсан билээ. Магадгүй Өрнөдөд Лейкерстэй хамгийн сайн өрсөлдөх багийг нэрлэ гэвэл Хьюстонг хэлнэ.

Таамаглал: 48-34 амжилт үзүүлж плей-оффт шалгарна. Эхний шатанд Лейкерстэй таарах магадлал өндөр.

GD Star Rating
loading...
НБА Улирлын өмнөх таамаг: Хьюстон Рокитс, 6.7 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. rockets says:

    rockets uulna sain sh dee daan ch bertel gej neg yum zovoogood bgaa bolohoos gemtelgui bh daa lakers tai 1-0 yalaad 1-1 tegeed 2-1 eer yalagdaj ireed daraa ni 2-2 bolood tegeed 3-2 3-3 tegeed 4-3 aar azgui hojigdson bolohoos sain I LOVE ROCKETS

    GD Star Rating
    loading...
  2. 1 says:

    Баттиер Кобиг барихад арай л ганцаардана даа. 7 тоглолт гарахад Кобиг Артест, Баттиер гэж хоёр мастер хамгаалан тоглож байсан. Байнуныг зогсооно гэнэ. Энд ердөөсөө Гасолыг дурссангүй. Бас Одомыг ч юм уу,,,

    GD Star Rating
    loading...
  3. mandakh says:

    kobe-g hamgiin sain hamgaalsan n battier bsan gehdee battier-n esreg kobe dundjaar 30 onoo avsan tegeheer kobe-g barih hamgaalagch bnu

    GD Star Rating
    loading...
  4. SHSHSH says:

    ЯО-гийн бэртэлийг харж байя даа. Бэртэл битгий л аваасай. Ariza сайн тоглогч.

    GD Star Rating
    loading...
  5. VOl says:

    ene bichsen hvn ooroo rocketsiin fan bololtoi hehe. Martin bol ene bagt hereggvi bsan yum Bainga l bertej bdag zayagvi baagii daa. Uul ni Tmac maani bsan bol yadaj orond ni ariza bsan bol conference-n avargad bol orsoldoj bolno oo. Za tegd Yao bertehgvi bhiig erooy doo

    GD Star Rating
    loading...
  6. Neo. says:

    kobe-g zogsooh hamgaalagch nba-d oldohgui dee. Lakersiig Rockets yaj amjih yum be. artest po odom fisher gd bvgd neg bag bolj chadsan avyaslag aguu toglogchid. tedniig miami boston orlando ch zogsooh ni btugai saatuulj ch chadahgui dee. Go lakers.

    GD Star Rating
    loading...
  7. fuck lakers says:

    bitgii hustaj bai neo tanaih odoo sain bga ch ene jil avarag avahgui bol daraa jilees lakers gej bag bhgui bolno. zugeer huchtei bag l bn

    GD Star Rating
    loading...
  8. Ibex says:

    Сайн байцгаана уу?
    Кобе тэгээд тэр шилдэг Баттиерийнх нь эсрэг 30 оноо авсан юм уу, бүүр элэг хөшчих дөхлөө, тэгвэл барахгүй юм байна, Фоа газолыг дурьдахгүй байхдаа яахав дээ, дээр нь Одом, Фишер, Артест, Саша Вияачич гээд л яваад өгнө шүү дээ!!!

    GD Star Rating
    loading...
  9. kadafe says:

    ingehed manai T-mac haana yu bolj yawnaa. rockets dawgui bag shdee. daa nch bertetsgeegeed. lakers tei bol ana mana l shaaltsana. T-mac iig yawsanaas hoish ene bagiig neeh harahaa bsaan.

    GD Star Rating
    loading...
  10. ee t-mac unen tasartsan toglogchshdee kobe hurtel haaj chadahgui shagaigaa bulga huuruulj bsan jaal shdee.t-mac berteegui bsan bol rockets ugaasaa lakers-g laana. daan ch t-mac maani berteed uneheer harmasmaar zuil bolson.jhn azgui l nba-iin superstar-uudiin neg yum daa.odoo t-mac detroitiin role player bolchohod bgaa

    GD Star Rating
    loading...
  11. Dshn says:

    uzen yadaj baina yao ming!!! golio!!!

    GD Star Rating
    loading...
  12. t-mac says:

    LAL-n fan yum bol medej l bh yostoi houston LAL-n hamgiin evgui ursluldugch bsan Pau ene ter irehees umnu Rockets asuudalgui archdag bsan ue bii! LAL Pau irsenees hoish avarga uu ugui yu geh bag bolson gesench Rockets tednii gol ursuldugch heveereel uldsen Rockets muudaj LAL avarga daraalalj avsan sain bag bolsonch ene 2iin tolgolt ana mana l boldog… heden jilch NBA neeltiin tolgoltond LAL vs HOU gesen toglolt tavigdsang bas haraarai bi houston fan bhad uliraliig tesen yadan huleej bhad LAL-tai ehnii tolgolt bh ni ih bsan… ene bol NBA sonirhogchdiin dund saihan tulaan ni uugeer ilt haragdana… zarim neg yum uzeegui tom baagch nar duugaa unshaad suuj bval yagaad bdiim bol… ene jilch bas ehnii tolgol LAL HOU bsan… LAL bur eleg shaasan uu ta nar odoo NBA orood har… tiim bish bga… ene ananlys-g bi neg NBA expert bichsen orchuulj taivsan gej oilgood bgashd… neh Rocketsiin fan bichsen neg talruu heltiisen yum alga l bna… busad taamguudiigch unshsan er ni ortoi saihan bichsen taamguud bnalee…

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: