loading...
Гари Невиль Рүүний багийнхнaa зорилго болон боломжийг эргэлзээнд оруулсан явдлыг өршөөсөн гэжээ. ”Довтлогч маань 5 жилийн гэрээ хийсний дараа багийнхнаасаа сөгдөн байж уучлалт гуйсан байна. Невилл хэлэхдээ Рүүний бид нарыг ямар нэг том шагнал авах үгүй нь эргэлзээтэй гэж хэлсэн нь түүний алдаа байсан, гэсэн ч одоо бид нар нэг газраа зогсох биш харин ч цааш хөдлөх хэрэгтэй. Үүний нэг мөчид яг л явах гэж байгаа юм шиг санагдсан, гэвч энэ бүхний төгсгөл их зөв байлаа Уэйний ч хувьд манай багийн ч хувьд тэр. Тэр бид нарын дунд их нэр хүндтэй. Одоо тэрээр амьдралынхаа хувьд ч тэр карьертээ ч тэр хамгийн зөв сонголтыг хийсэн. Уэйн фэнүүдээс болон клубтэй холбоотой бүх хүмүүсээс уучлалт гуйсан тиймээс энэ бүгдийг одоо мартах цаг болсон. Бид нарын хувьд таагүй мөчүүд үргэлжилсээр байгаа, гэхдээ Рүүнийг талбай дээр гарж ирэхэд бүх юм өөрөөр эргэх болно . Уэйн багтаа үлдэхээр болсон, манай баг түүний хамтаар маш олон цом авах болно гэдэгтээ эргэлзэхгүй байна.”
Алан Хансен The Independent –д бичихдээ энэ бүх явдал намжсан ч гэсэн, Рүүний болон Фергүсоны хоорондох хагарал байсаар байгаа гэсэн байна, мөн тэрээр хэлэхдээ: “Одоо Рүүний үлдсэн болохоор Фергүсон 5 дах агуу багийг бүтээх гэж оролдоно, гэвч өнгөрсөн бүх хугацаанд үүнийг хийх гэж оролдсоноос илүү одоо хүнд байх болов уу даа.”
loading...






Dear Sportnews team,
Shine medeelluud hurdan oruulj bgaad mash ih bayarlalaa. yag unuudriinh shig hurdan ajillaarai. bas hussen humuus niitlel /medee/ bichij boldog bval yaasan yum be. tegvel tanai site iluu hurdan medeelleer hangagdah bolno
loading...
Harj l baiy daa. Ene gereeniy ur dun n udahgui haragdan biz dee. Ner hundtey bgaa deeree shanstay gazar luu yavchih bsiym daa
loading...
Tegsen bol zuruud uvguniy ner hund navs unahgui yu heheh. Rooniygiyn zalgamj gej yostoy bhgui dee harin. Busdad n bol bsan tuldaa uvgun aztay bsan.
loading...
Yasan evgvi zurag ve. Hulbumbugchid gej hudlaa jujigdchid & hii hooson magtagchid. Unuudur uur yum yarij baisnaa margaash n shal uur yum yarina. Bugd adil.
loading...
zuv shiidjee dassan gazriin daavu zuulun
loading...