GD Star Rating
loading...
loading...
АС Милан 8 дахь тойрогт Наполитой таарч 2 : 1-ээр буулган авлаа. Ийнхүү тэд Интерийг ардаа орхин хүснэгтийн 2-р байранд бичигдэж эхэллээ. Робиньо 22 дахь минутад гоолыг салхийг хагалж улмаар 72 дахь минутад Златан багийнхаа ялалтыг баталгаатай болгосон. Лавесси үүний дараа нэг гоол оруулсан ч тоглолтын үр дүнд өөрчлөлт орсонгүй. Милан Сери А -д 4 дэх дараалсан ялалтаа байгууллаа.Улаан-харууд довтолгоондооо Златан, Пато, Робиньо гэсэн хүчирхэг гурвалыг гаргасан байлаа. Эдгээр тоглогчдоос Робсон хамгийн аюултай байсан бөгөө шүгэл дуугарааад Морган Де Санктисийг хэд хэд сандаргасан. Харин 22 дахь минутад Оддогийн төвийн өгсөн дамжуулалтыг Бразил эр зүүн хөлөөрөө цохиж эхний гоолыг орууллаа. Оддо 12 дахь минутад бэртэл авсан Лука Антонинигийн оронд талбайд орж ирсэн юм.
Энэ гоол нь Робсоны лигт оруулж байгаа 2 дахь гоол.
Хамшикийн аюултай довтолгоо хаалганы дээгүүр өнгөрч Наполи сэргэлт авч байтал Микеле Пациенца 2 шар хуудсаа хүртэж багаа хөөдлөө. Ингээд тэд 2-р хагасыг хүн дутуу үргэлжлүүлэх хэрэгтэй болсон.
72 дахь минутад эхний гоолын дамжуулалтыг өгсөн Оддо дахин гавьяа байгууллаа. Түүний баруунаас өгсөн алсын дамжуулалтыг Златан амжилттай мөргөж тооны харьцааг 2 : 0 болгосон юм. Гэвч 77 дахь минутад Сократис Папастатопулосын алдааг ашиглаж Эсекьель Лавесси тооны харьцааг ойртууллаа. Цаг дуусахаас өмнө Робиньогийн оронд талбайд гарч ирсэн Матье Фламини гоолдох дөхсөн ч Наполигийн хаалгач байрандаа байлаа.
Ирэх тойрогт Миланыг Ювентус хүлээж байгаа.
| Неаполь. Стадион “Сан-Паоло”. Шүүгч- Никола Риццоли (Болонья). |
|
| НАПОЛИ – МИЛАН – 1:2 (0:1) | |
| Наполи | Милан |
| Морган Де Санктис | Кристиан Аббьяти |
| Уго Кампаньяро | Лука Антонини, 12 |
| Сальваторе Ароника | Алессандро Неста |
| Джанлука Грава | Сократис Папастатопулос |
| Андреа Доссена | Даниэле Бонера |
| Вальтер Гаргано, 89 | Кевин-Принс Боатенг |
| Микеле Пациенца | Андреа Пирло |
| Кристиан Маджио, 22 | Дженнаро Гаттузо, 88 |
| Эсекьель Лавесси | Робиньо |
| Эдинсон Кавани | Пато |
| Марек Гамшик, 73 | Златан Ибрагимович, 80 |
| Сэлгээ : | |
| Хассан Йебда, 22 | Массимо Оддо, 12 |
| Хосе Эрнесто Соса, 73 | Кларенс Зеедорф, 80 |
| Николао Думитру, 89 | Матье Фламини, 88 |
| Шар хуудас: | |
| Микеле Пациенца, 38 | Сократис Папастатопулос, 28 |
| Микеле Пациенца, 45 | Робиньо, 71 |
| Уго Кампаньяро, 87 | Кевин-Принс Боатенг, 87 |
| Сальваторе Ароника, 88 | Даниэле Бонера, 90 |
Napoli 0 – 1 AC Milan [matchhighlight.com]
Nong | Myspace Video
Napoli 1 – 2 AC Milan [matchhighlight.com]
Nong | Myspace Video
GD Star Rating
loading...
loading...




Milan uragshaa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!111
loading...
Ronaldinho yagaad bhgui bgan be? Medeh hun n helj ogooch.
loading...
kk Pato yaasan bayar huurgui bn aa bi goal hiij chadsangui gsn tsaraitai aahn. iim uur amisgaltai bag hol yabah uu yu gj bodoj bn fanatuudaa
loading...
Урд шөнө Милан маань тун дажгүй тоглосон шүү. 4-3-3 гэсэн довтолгоо зонхилсон тактиктай гарсан. Пирло, Боатенг, Гаттузо 3 бол дунд шугаманд үнэхээр сайн байсан. Гэхдээ Гаттузо 2006 2007 оныхоос эрс муудсан байлээ. Ямарч удаан болсон юм бэ дээ. Уг нь дэлхийн шилдэг цэвэрлэгч юмсан. Гэхдээ энэ тактик надад л лав таалагдсан. Милан маань Барса, Арсенал шиг л довтолж тоглосон. Бөмбөг эзэмшилт айлын талбай дээр тоглож байгаа гэхэд 57%-тай байсан. Одоо Миланд маань Пирло, Неста 2-ыг орлоод тоглочих залуучууд байвал бас ч гэж ирээдүй тийм муу биш байгаа даа. Forza Milan
loading...
Forza Milan !!!
loading...
Hamgaalalt bas chuhal shde. Milan nii hamgaalalt her bga boldoo. Tom bagiin esreg shuuren shanaga boloh viidee.
loading...