GD Star Rating
loading...
loading...
Юнайтедийн дасгалжуулагч Сер Алекс Фергусон өөрийнхөө залгамжлагчыг туршлагатай мэргэжилтэн байх ёстой гэж үзэж байна. Фергусон өөрийнхөө ажлыг туршлага дээр тулгуурлан хийдэг гэдгээ хэлээд МанЮ шиг том багийг удирдахад тун хэцүү хэмээн онцолсон юм. Уэйн Рүүнитэй холбоотой асуудлыг Фергусон ердөө ганц өдрийн дотор эргүүлж түүнийг үлдээхээр болсон нь яах аргагүй олон жилийн туршлагатай нь холбоотой бизээ. ”Энэ ажил бол асар их дадлага туршлага шаарддаг онцлогтой. Би л гэхэд МанЮ-д 24 жил ажилласан туршлагаараа энэ багийг авч явж байгаа.МанЮ-д ажилаж байхдаа чи хэзээ ч сандарч, балмагдаж болохгүй. Яагаад гэвэл МанЮ-д үргэлж санаанд оромгүй зүйл тохиолдож байдаг юм.
Бас манай багийн тухай хэвлэлээр маш их цуурхал дэгддэг нь үнэн. Хэдийгээр бид үүнтэй эвлэрэхийг хүсдэггүй ч яах ч арга байдаггүй юм.
Энэ багийг удирдах хугацаандаа би асар их зүйлийг сурч мэдэж авсан.
Өнгөрсөн хэд хоногт болсон үйл явдлыг шийдвэрлэхэд надад энэ бүхэн нь их тус боллоо.
Дээр нь нэмээд хэлэхэд Рүүнигийн агент энэ явдалд буруутай. Тэр янз бүрийн мэдээлэл хэвлэлийнхэнд өгч элдэв сенсаац дэгдэх эс үүсвэр болж байсан. Уг нь энэ бол тэдний ажил биш шүү дээ” гэжээ.
GD Star Rating
loading...
loading...




bitgii tegj hudlaa shaaj bgaach zuvhun dadlaga turshlagatai bh ni hangaltgui gej helsiishdee shal hudlaa
loading...
Ferguson: Next United boss must be experienced
loading...
Admin ni goy hariuldag bshd
loading...
Hmmm. 24 jil gedeg asar urt hugatsaa shuu. Respect SAF
loading...