GD Star Rating
loading...
loading...
Хавьер Эрнандез МанЮ-гийн домог болох замаа зассаар байна. Сток ситигийн хаалганд дубль хийж багтаа ялалт авчирсан гавьяа нь мартагдаж амжаагүй байтал тэрээр Карлинг цомын Волвестэй хийсэн тоглолтод хожлын гоол орууллаа. Сэлгээгээр орж ирээд цаг дуусах мөчид гоолдсон болохоор түүний гоолын нэр хүнд улам өсөж байна.Өнгөрсөн зун Португалиас 7.4 сая фунтээр ирсэн Бебе анхны албан ёсны тоглолтдоо оролцсон бөгөөд 56 дахь минутад гоолын салхийг хагалсан юм. Мөн Пак Жи Сун нэг гоол нэмэрлэжээ.
Сер Алекс Фергусон энэ тоглолтонд Сток ситигийн эсрэг гаргасан бүрэлдэхүүнээ 100 хувь өөрчилж сэлгээний тоглогчдоо талбайд гаргасан. Волвесийн дасгалжуулагч ч түүний жишгийг дагаж үндсэн бүрэлдэхүүндээ нилээд өөрчлөлт хийжээ.
Тоглолтын эхний хагаст Бебе, Обертаны хослол тун тааруухан байсан бөгөөд хаалгачыг сандаргасан довтолгоо төдийлөн зохион байгуулж чадаагүй. Харин 2-р үеийн 56 дахь минутад Бебегийн баруун жигүүрээс цохисон бөмбөг эсрэг багийн хамгаалагчид хаалганд орлоо. Хэдийгээр Фолэй бөмбөгийг бараг шугаман дээрээс мөргөж гаргасан ч удаашруулсан бичлэгээс гоол орсон нь тодорхой харагдаж байсан. ДАШТ-ий финалыг шүүсэн хажуугийн шүүгч зөв шийдвэр гаргажээ.
Гэхдээ Юнайтедийн давамгайлал удаан үргэлжилсэнгүй.
Энэ гоолоос 4 минутын дараа Жорж Элокоби булангийн цохилтыг мөргөж тооны харьцааг тэнцүүлсэн.
Македа үүний дараа гоол оруулах маш сайхан боломжыг алдлаа. Түүний хувьд энэ өдөр тийм ч азтай байсангүй. Харин 70 дахь минутад Мекадагийн хийж чадаагүйг Пак гүйцээж багтаа дахин тэргүүллийг авчирсан.
Волвесчүүд 6 минутын дараа тооны харьцааг барьж дахин тэнцүүллээ. Крис Смаллин ардаа хайнга алдаа гаргаж бөмбөг алдсан бөгөөд Стивен Флетчерийнг гоёмсог дамжуулалтыг Кевин Фолэй МанЮ-гийн хаалганд оруулж чадсан.
81 дэх минутад Сер Алекс сэлгээ хийж Бебегийн оронд Чичаритог оруулж ирлээ. Талбайд орж ирсэн даруйдаа залуу Мексик эр аюул тарьж эхэлсэн бөгөөд 90 дэх минутад хожлын гоолыг багтаа авчирсан юм.
Сер Алекс энэ тоглолтын дараа Чичаритаг гайхалтай байлаа хэмээн магтжээ. ”Түүний бөмбөг тогтоолт, хуурал, цохилт бүгд гайхалтай байлаа. Дахиад ч түүнд сайжрах хугацаа хангалттай байна” гэжээ.
แมนยู ๑ – ๐ วูล์ฟ (matchhighlight.com)
Ksuk | Myspace Video
แมนยู ๑ – ๑ วูล์ฟ (matchhighlight.com)
Ksuk | Myspace Video
แมนยู ๒ – ๑ วูล์ฟ (matchhighlight.com)
Ksuk | Myspace Video
แมนยู ๒ – ๒ วูล์ฟ (matchhighlight.com)
Ksuk | Myspace Video\
แมนยู ๓ – ๒ วูล์ฟ (matchhighlight.com)
Ksuk | Myspace Video
| # | Баг | Дүн | Баг | |
|---|---|---|---|---|
| 1 | Ньюкасл Юнайтед | Арсенал | ||
| 2 | Бирмингем Сити | 1 : 1 | Брентфорд | (т.ц 4 – 3) |
| 3 | Уиган Атлетик | 2 : 0 | Суонси Сити | |
| 4 | Астон Вилла | Бернли | ||
| 5 | Лестер Сити | 1 : 4 | Вест Бромвич Альбион | |
| 6 | Манчестер Юнайтед | 3 : 2 | Вулверхэмптон Уондерерс | |
| 7 | Вест Хэм Юнайтед | Стоук Сити | ||
| 8 | Ипсвич Таун | 3 : 1 | Нортгемптон Таун |
GD Star Rating
loading...
loading...




Manu1
loading...
sain naimaa
loading...
ene zaluu ch tuuh buteeh nee ain
loading...
Liverpool chin hasagdchluu yaalaa?
loading...
11 Liverpool 1 – 1 Northampton Town
2 – 2 after extra time – Northampton Town won 4 – 2 on penalties
loading...
Liverpool, Chelsea, Man City nar umnuh shatand hasagdsan. Odoo tom bolon dundchuudaas Man Utd, Arsenal, Aston Villa Newcastle zeregl baigaa. Busad ni dood ligvvdiin bag.
loading...
shuugch mash nariin, mash sain harjee… good…
loading...