Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Арсенал, Вест Хэм, Астон Вилла шөвгийн наймд

GD Star Rating
loading...
Арсенал Лигийн цомын шөвгийн наймд шалгарлаа. Ньюкэсл Юнайтедийн талбайд тэд зочлон тоглож 4 : 0-ээр бутниргэсэн бөгөөд Тео Валкотт дубль хийжээ.
Арсен Венгер энэ тоглолтод Сер Алексийн жишгийг дагаж шилдэг тоглогчдоо амраасангүй. Росицки, Валкотт, Бендтнер, Эбүэ, Журу гээд шилдгүүдээ талбайд гаргасан байв.
Тоглолт эхлээд 19 минут өнгөрч байхад бэртэл авсан Гиббсийн оронд Санья талбайд гарч ирлээ. Бөмбөгөө төдийлөн сайн эзэмшиж чадахгүй байсан учраас Арсеналчуудын гоол оруулах гэсэн олон оролдлого амжилтгүй болж байсан. Гэхдээ тэд эхний үе дуусахаас өмнө зочин багийнхан гоолдож чадлаа. Валкоттын булангийн цохилтыг Тим Крел хатгаж гаргасан ч Росицки эргүүлээд аюултай бүс рүү дамжууллаа. Бендтнер бөмбөгийг хаалга руу мөргөхөд бөмбөг Крелд ойж гоол болсон. Тиймээс гоолыг Ньюкэслийн хаалгачын авто-гоол гэж тооцохоор болсон.
2-р үе эхлээд удалгүй Шаазгайнуудын найдвар тасарлаа.
Журу бөмбөгийг урагшаа мөргөж дамжуулалахад Валкотт хүлээн авч хаалгачын эсрэг гаран гоолдсон. Бендтнер энэ гоолын үеэр эсрэг багийн хамгаалагчыг түлхэж унагаасан ч шүүгч алдаа гэж үзсэнгүй.
Улмаар 83, 88 дахь минутад Бендтнер, Валкотт нар дахин 2 гоол оруулж Буучид баталгаатай ялалт байгууллаа. Валкотт ийнхүү шинэ улирал эхлээд 5 дахь тоглолтдоо оролцож 5 дахь гоолоо орууллаа. Ньюкэсл 1952  оноос хойш Арсеналыг цомын тэмцээнд ялаагүй цувралаа ийнхүү зогсоож чадсангүй.
Аврам Грантын Вест Хэм Сток ситиг 3 : 1-ээр ялж Лигийн цомын дараагийн шатанд үлдлээ. Алхнууд 1990 оноос хойш 4 дэх удаагаа л энэ тэмцээний шөвгийн наймд шалгарч байна.
Астон Вилла Бернлиг тун ширүүн тоглолтын эцэст яллаа. 86 дахь минутад сэлгээгээр орж ирсэн Эмиль Хэски тооны харьцааг нээсэн. Гэвч 89 дэх минутад Кларк Карлисль гоол оруулж тооны харьцаа тэнцлээ. Ингээд нэмэлт цаг ялагч тодрох боллоо. Энэ шийдвэрлэх үед мөн сэлгээгээр талбайд гарч ирсэн Даунинг багаа аварч хожлын гоолыг 96 дахь минутад авчирсан юм. Марк Албрайтон үүний дараа Бернлигийн гоол оруулах 100 хувийн боломжтой довтолгоог зогсоож талбайгаас хөөгдсөн. Гэхдээ үлдсэн минутад хүн дутуу ч Вилла ямар нэгэн алдаа гаргасангүй.
Астон Вилла сүүлд лигийн цомын шөвгийн наймд шалгарсан 6 тохиолдлын 5-д нь хагас шигшээд үлдэж байсан юм.


นิวคาสเซิล ๐ – ๑ อาร์เซนอล (matchhighlight.com)

Ksuk | Myspace Video


นิวคาสเซิล ๐ – ๒ อาร์เซนอล (matchhighlight.com)

Ksuk | Myspace Video


นิวคาสเซิล ๐ – ๓ อาร์เซนอล (matchhighlight.com)

Ksuk | Myspace Video


นิวคาสเซิล ๐ – ๔ อาร์เซนอล (matchhighlight.com)

Ksuk | Myspace Video

GD Star Rating
loading...
Арсенал, Вест Хэм, Астон Вилла шөвгийн наймд, 9.3 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Манайхан сайн байна шүү. “Их буучид”-аа урагшаа. Энэ эрчээрээ яваад байгаарай. Челсигийн нусан буунууд энэ мэдээн дээр сэтгэгдэл бичээд дэмий биздээ айн. Хэ хэ. Танай багийг чинь энэ тэмцээнээс хассан багийг Арсеналчууд нутаг дээр нь элэглэлээ.

    GD Star Rating
    loading...
  2. CL ees hasagdchaad medee bolgonii door olon yum bitii bicheerei!

    GD Star Rating
    loading...
  3. arsenal mgl says:

    estoi saihan bna daa……manaihan yragshaa

    GD Star Rating
    loading...
  4. Gunner says:

    Валкотт, Бэндтнэр 2 бэртлээс дөнгөж ирэнгүүтээ гоолдоод л сайна байна. Фабрегас ч бас сайн байна. Энэ цомд тэгээд түрүүлчих хэрэгтэй :)

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: