loading...
Итали улсын Турин хотноо Дэлхийн Оюутны аварга шалгаруулах чөлөөт бөхийн 9 дүгээр тэмцээн энэ сарын 26-30ны өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна.
Турин хотод 1959 онд Олон улсын Оюутны Зуны анхдугаар Универсиад наадам, 2004 онд Гүйлтийн цана, 2006 онд Гольфийн ДОАШТэмцээнүүд, 2007 онд Өвлийн Универсиадийн тэмцээнүүд болж байсан.
Оюутны дэлхийн аваргын өмнөх тэмцээнүүд 2006 онд манай оронд зохион байгуулагдаж 30 орон, 2008 онд Грек улсад зохион байгуулагдаж 27 орон оролцож байсан бол энэ удаагийн тэмцээнд тэмцээнд Азербайжан, Беларус, Болгар, Канад, Израйл, Финланд, Франц, Герман, Их Британи, Грек, Унгар, Энэтхэг, Иран, Итали, Япон, Литви, Молдав, Польш, ОХУ, Тажикстан, Турк, Украйн, АНУ зэрэг 26 орны 270 гаруй оюутан тамирчид хүч үзэж байгаа юм.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Х.Ундрахбаяр, 66 кг-ийн жинд Х.Мөнхжаргал, 74 кг-ийн жинд О.Үйтүмэн, 120 кг-ийн жинд Б.Заяамандах, эмэгтэйчүүдийн 67 кг-ийн жинд Б.Оюунсүрэн, 48 кг-ийн Э.Нарангэрэл нар өөрийн эх орноо төлөөлөн өрсөлдөж байгаагаас Х.Ундрахбаяр эхний тойрогтоо Финляндын тамирчин Хитянин Жармотой учраа таарч онооны давуугаар өрсөлдөгчөө ялжээ. Дараагийн тойрогт Испанийн бөх Гонзалисийг оноогоор мөн ялсан бол хэсгийн аваргын төлөөх барилдаанд Молдавын бөхтэй өрсөлдөж ялагдан хүрэл медалийн төлөө АНУ-ын бөхтэй барилдан хожигдож 5 дугаар байрт орлоо.
Эмэгтэйчүүдийн 67 кг-ийн жинд барилдсан Б.Оюунсүрэн эхний тойрогтоо гоц мөргөн дараагийн барилдаанд Их Британийн бөхийг цэвэр ялж, АНУ-ын тамирчин Пирозкова Эленад оноогоор ялагдаж Францын бөхтэй дагах барилдаан хйиж оноогоор ялан хүрэл медаль авлаа. Тус жинд алтан медалийг Пирозкова Элена /АНУ/, мөнгөн медалийг Элизабет /Канад/, хүрэл медалийг Б.Оюунсүрэн /Монгол/, Голцак Малвина /Польш/ нар хүртсэн.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жингийн барилдаан өнөөдөр болно.
Тэмцээний талаархи дэлгэрэнгүй мэдээллийг http://www.wuwc2010.org сайтнаас үзнэ үү.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
loading...




undrahbayr sain barildsan shuu oyunsurend bayr hurgie undrah andaa chi shuu anduud ni tosnoo tegeed nam avtsgaanaa
loading...
undrahbayr sain barildsan shuu oyunsurend bayr hurgie undrah andaa chi shuu anduud ni tosnoo tegeed nam avtsgaana
loading...
So Good+++
loading...
undrahbayr sain barildsan shuu oyunsurend bayr hurgie undrah andaa chi shuu anduud ni tosnoo tegeed nam avtsgaana
loading...
undrahbayr sain barildsan shuu oyunsurend bayr hurgie undrah andaa chi shuu anduud ni tosnoo tegeed nam avtsgaanaa ….
loading...
undrahbayr sain barildsan shuu oyunsurend bayr hurgie undrah andaa chi shuu anduud ni tosnoo tegeed nam avtsgaanaa ….
loading...
undrahbayr sain barildsan shuu oyunsurend bayr hurgie undrah andaa chi shuu anduud ni tosnoo tegeed nam avtsgaana
loading...
So Good+++
loading...
Good+++
loading...