Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, МанЮ » Оуэн МанЮ-д үлдэнэ

GD Star Rating
loading...
МанЮ-гийн шинэ цэрэг Хавьер Эрнандез форм сайтай байгаагийн дээр Уэйн Рүүни асуудлаа шийдэж 5 жилээр гэрээгээ сунгасан. Мөн Бербатов, Македа, Обертан гээд гарааны эрхийн төлөө тэмцэж байгаа олон довтлогчид байгаа учраас Оуэнд боломж хомс болсоор байна. Гэвч тэрээр Олд Траффордоос явахгүй гэжээ.
Оуэн шөрмөсний бэртлээс болж нилээд хэдэн долоо хоног талбайд гарах боломжгүй болсон. Карлинг цомын Волвестэй хийсэн тоглолтын өмнөх бэлтгэл дээр тэрээр энэ бэртлийг авсан юм.  Дээр нь МанЮ түүнд шинэ гэрээ санал болгохгүй байгаа учраас ”Алтан жаал”-н карьер дууссан ойлгож болно гэж зарим хэвлэлүүд бичиж байна. Гэвч мань эр өөрөө МанЮ-гийн сэлгээнд сууж байгаадаа сэтгэл дундуур биш байгаа гэнэ. Guardian-д өгсөн ярилцлагадаа Оуэн  ”Тийм ээ надад гараанд гарах боломж ховор олдож байгаа.
Гэхдээ байдал ийм байна гээд гомдоллоод суух биш харин ч бэлтгэлээ сайн хийхийг би илүүд үзэх болно. Ямар ч байсан доод зэрэглэлийн багт очих бодол надад алга. Багийн удирдлагууд шинэ гэрээ санал болгохгүй байгаа ч би өөрөө үлдэхийг л хүсэж байна. Энэ багт би анх ирэхдээ байнга гараанд гарна гэж шаардлага тавиагүй. Улирал дуусах яагаа ч үгүй байгаа болохоор миний ирээдүйн талаар ярилцах хангалттай хугацаа байна” хэмээн тэрээр ярьжээ.
Мөн ”Залуу байхдаа ч би бүхнийг хурд хүчээр л шийддэг байлаа. Өөрийгөө ямархуу хүчирхэг гэдгийг мэдэрч тоглох үнэхээр сайхан байдаг. Харин одоо бол би ерөнхийдөө хамтарч тоглохыг илүүд үзэх болсон. Тэгээд ч үүнээс өөр арга байхгүй шүү дээ. Ямар эргээд залуужих биш. Гэхдээ довтлогч хүний зөн совингоо би алдаагүй шүү. Аль болох удаан хугацааг л би талбайд өнгөрүүлмээр байна” гэжээ.
Оуэн шинэ улирал эхлээд 7 тоглолтод 3 гоол оруулаад байгаа.
GD Star Rating
loading...
Оуэн МанЮ-д үлдэнэ, 7.8 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. Owen says:

    Minii gants durtai hul bumbugchin
    Sagsan bumbuguus bol Iverson gehdee yvhavde hugshirnu gdg jam ym hoino ta 2too hairtai shu

    GD Star Rating
    loading...
  2. a says:

    NBA shine uliral ehleed 2 honoloo medeelel iagaad oruulahgui bainaa huleegeed bn.

    GD Star Rating
    loading...
  3. ug ni super dovtlogch daanch reald neh tus bolj chadaagui.haramsaltai

    GD Star Rating
    loading...
  4. Mok says:

    Sain toglogch shuu!! mani aav-n gants shutdeg toglogch ni bi sayhan l bichleg-g ni uzsen zaluudaa hyragdag bsn bleeshd!!

    GD Star Rating
    loading...
  5. Залуудаа нээх том майк шорт л гүйж байгааздээ. Овен сайн сайн. Нэг хэсэг шуугиулдаг байсан эрдээ. Амжилт!

    GD Star Rating
    loading...
  6. Dreamer says:

    Gaihaltai on jiluudiig udsendee, negen tsagt Beckhamtai hamt 3 arslangiin nuur tsarai yavsaan, odoo ch avyas ni aldgagdsan toglogch gedegt bertel gemtlees bolj orhoor bolj de.

    GD Star Rating
    loading...
  7. Owen бол английн шилдэг довтлогч байсан. Цагтаа МанЮ-ийн заналт өрсөлдөгчид эд бужигнуулж яваад од тоглогчдын алуур Риал болон бэртэл гэмтлээс болж амжилт нь буурсан. Ньюкасл-д тоглож байгаад баг нь доод лиг рүү унасан.

    Энэ үед хэдий заналт өрсөлдөгчийн нь формер тоглогч ч гэсэн доод лигийн багт тоглуулахыг хүсээгүй, мөн зодог тайлах нь дөхөж байгаа түүнийг МанЮ өөрийн багтаа зодог тайлаасай, Английн нэгэн үеийн тоглогчоо бодож САФ түүнийг багтаа авч мөн алдарт 7 дугаараа өгсөн. МанЮ түүнээс их юм хүсээгүй, тайван тааваараа тоглож байгаад хөлбөмбөгийн спортоос үдэхийг хүссэн. гэсэн хэдий ч тэрээр МанЮ ирээд урьдынх шигээ биш ч гэсэн сайжирсан. Мөн Манчестерийн дерби-д ялахад хожлын гоол хийсэн, аваргуудын лигийн хэсгийн тоглолтонд германы Волфесбургийн хаалганд хэт трик хийсэн.

    Одоо тэр МанЮ-ийн нэг хэсэг МанЮ-д зодог тайлна. Хийх юмаа хийсэн. Түүнийг муу тоглолоо гэж хэн ч шүүмжлэхгүй.

    Хөлбөмбөг бидний сэтгэлийн баяр баясал. МанЮ бол миний баяр баясал

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: