loading...
Өсвөрийн ДАШТ-ий явцаас …
Грек улсад явагдаж буй Өсвөрийн шатарчдын ДАШТ-ний 8 тавилын дараа хөвгүүдийн U-8 ангилалд Э.Баасансүрэн 3, Э.Нямбилэг 3, U-10д Ц.Бат-Эрдэнэ 3,5 U-12д Г.Мөнхбаяр 3,5 U-14д Э.Энхнар 4, U-16д У.Насанжаргал 5,5 U-18д Б.Өлзийбаяр 4, охидын G-8д Т.Мөнхзул 4,5 G-10д Д.Номин-Эрдэнэ 6,5 Г.Учрал 4, G-12д С.Жаргалмаа 5, G-14д Б.Янжинлхам 3,5 G-16д Н.Бадамханд 5, G-18д Б.Ану 4 оноотой байна.ФМ Д.Номин-Эрдэнэ өнөөдөр 1-р ширээнд, 7 оноогоор тэмцээнийг манлайлж яваа Норвегийн шатарчинтай тоглоно.
Нанжинд долоон тавилын дараа …
БНХАУ-ын Нанжин хотноо хоёр тойргоор явагдаж буй “Том дуулга”-ын шинэ цувралын тэмцээний 7 тавилын дараа М.Карлсен 5, В.Ананд,Э.Бакро хоёр 4, В.Гашимов,В.Топалов нар 3,Ван Юэ 2 оноотой байна.
Сонирхолтой тэмцээний эхний шат
Франц улсад А.Карпов,Т.Косинцева,Н.Косинцева,Е.Лагно,Жу Чен нарын 16 их мастер 2 хэсэгт хуваагдан тойргийн журмаар, нээлттэй явагдсан түргэвчилсэн тоглолтын тэмцээнд өрсөлдснөөс “А” хэсгээс Х.Накамура (АНУ) 6,5 Бу Сянчи (БНХАУ) 5,5 Н.Чуонг (Вьетнам) 4, эмэгтэй супер их мастер Ю.Полгар (Унгар) 3,5 “В” хэсгээс В.Иванчук (Украин),Ле Льем (Вьетнам) хоёр 5,5 Й.Хаммер
(Норвег),Я.Пеллетье (Франц) нар 4 оноогоор шалгарч олимпийн (хасагдах) системээр зохиогдох дараачийн шатанд өнөөдөр халз тулалдах болов.
loading...



