loading...
Монголын макүшита зиндааны бөх Д.Ундрахыг зодож, хү чээр зодог тайлуулсан хэрэгт холбогдоод байгаа Шибатаяма оякатагийн шүүх хурал энэ сарын 22-нд Токио хотын шүүхэд боллоо. Д.Ундрах Шибатаяма ояката болон Сүмогийн холбооноос 70 сая иен нэхэмжилж байгаа билээ. Харин Шибатаяма хэргээ хүлээхгүй, заргалдана гэдгээ мэдэгдсэн байна. Манай бөхийн өмгөөлөгч “Сүмо хэдийгээр үндэсний спорт ч олон улсын хууль дүрэм гэж бий. Уг дэвжээнд болсон бүх явдлыг ил тод болгох цагт хэнийх нь зөв болох нь мэдэгдэнэ” хэмээн ярьжээ.
Эхнэрээ зодсон шүүгчийн эрхийг хасав
Мэргэжлийн сүмогийн холбооноос эхнэр хүүхдээ зодсон хэргээр цагдаагийн газарт баригдсан макүшита зиндааны засуул Кимүраг хоёр тэмцээнд оролцох эрхийг нь хаслаа хэмээн мэдэгдлээ. Кимүра энэ хэрэгтээ шүүхээс гурван жилийн тэнсэн харгалзах ял авсан байна. Сүмогийн холбооны ерөнхийлөгч Ханарэгома “Шүүхэд дуудагдана гэдэг л том асуудал. Харахад гэр бүлийн доторхи маргаан мэт санагдавч сүмогийн нэр хүндийг гутаасан хэрэг” хэмээн хэлсэн байна. Засуулуудын холбооноос хүсэлт тавьсан болон Кимүра буруугаа хүлээж байгааг харгалзан холбооноос хөөгөөгүй гэнэ.
loading...




ene muu sumogiin oyokata nar gej neg davarchihsan nuhduud mongol zaluusiig maan odoo deesh gargahgui dooroos n darj baidag boljee sn shuuhdee hohirloo garguulj avah l heregtei
loading...