Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Дартс » Шилдэг дартсчдын өрсөлдөөн

GD Star Rating
loading...

Өнгөрсөн бямба гаригт Монголын дартс сонирхогчдын холбооны нэг жилийн ойд зориулсан шилдэг тамирчдын чансаа тогтоох тэмцээн боллоо. Хүүхдийн урлан бүтээх төвийн урд байрлах “Axis Grill” пабд болсон уг тэмцээнд сар бүр явагдсан тэмцээнээс чансаагаараа шалгарсан шилдэг 10 тамирчин өрсөлдсөн юм. Тэд хоорондоо тойргоор тоглоход М.Жаргалцогт найм хожиж, нэг хожигдсон амжилтаар түрүүллээ. Түүнтэй адил 8-1 амжилттай Ш.Ган-Эрдэнэ хоёрт орсон байна. Хоорондын тоглолтод илүүрхснээрээ Жаргалцогт өмнө нь бичигдсэн юм.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН

1.М.Жаргалцогт 8-1

2.Ш.Ган-Эрдэнэ 8-1

3.Ш.Ганзориг 7-2

4.Л.Батбаатар 6-3

5.Л.Эрдэнэбат 5-4

6.М.Эрдэнэ 5-4

7.Б.Биндэрьяа 4-5

8.Н.Элбэгсайхан 3-6

9.Б.Баттулга 2-4

10.Б.Баянмөнх 1-8

Дашрамд сонирхуулахад МДСХ нэг жилийн ойгоо угтаж цөөнгүй арга хэмжээ хийхээр төлөвлөсөн. Тэд баасан гаригт Монголд ажиллаж, амьдардаг гадаадын иргэдийн дунд энэ спортыг сурталчлан таниулах зорилготой нөхөрсөг тэмцээнийг хийсэн. Мөн энэ сарын 30-нд улирал бүр уламжлал болон явагддаг “Боргио Кап” тэмцээнийг хийх юм. Түүнчлэн шигшээ багийг бүрдүүлж, арванхоёрдугаар сарын 2-4-нд Шанхай хотноо болох Дэлхийн цомын тэмцээнд оролцохоор төлөвлөөд байна. Олон улсын дартсын холбооноос зохион байгуулдаг тус тэмцээнд холбооны гишүүн орны тамирчид л оролцох дүрэмтэй. Харин манай улс ОУДХ-нд гишүүнээр элсэж амжаагүй. Гэхдээ тэд манай холбооны хийж буй ажил, Монголд дартс хөгжүүлэхээр хичээж буйг харгалзаад оролцох боломж олгосон аж.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: