loading...

Хожлын талаар…
Би тоглолтонд их сэтгэл хангалуун байна. Эхний гоол бүгдийг шийдвэрлэсэн гэж хэлж болно, учир нь тоглолт эхлээд бид нар илүүрхэж байсан ч боломжуудаа ашиглаж чадахгүй байсан. Дараа нь Ньюкастл хамгаалалтандаа шилжсэн, үүний дараа гоол оруулах бүр хүнд болсон. Эхний үе дуусахаас өмнө гоол орсон нь бид нарт их аз байлаа. Энэ гоол Ньюкастлийн хувьд жинхэнэ сүйрэл болсон.
2 дахь гоолыг тооцох байсан уу…
Бэндтнэр төвийн хамгаалагчийг санаатайгаар хашсан уу үгүй юу гэдгийг би дахиад нэг харах хэрэгтэй байна. Миний бодлоор бол Валкотт төвийн хамгаалагчийн урд байсан тиймээс энэ нь гоол ороход нөлөөлсөн гэж бодохгүй байна.
Тео Валкоттийн тоглолтийн талаар…
Тэр их чадварлаг байсан. Ер нь улирал эхлээд л тэр их чадварлаг тоглолт үзүүлсэн гэвч дараа нь тэрээр Англи Швейцарийн тоглолт дээр гэмтээд өнөөдөр л гэмтлээсээ буцаж ирсэн нь энэ. Та нар харж байгаа байх тэрээр гоолын цохилт хийхдээ маш тайван байж чаддаг, мөн түүний том зайтай гүйдэг нь түүний анхны хүрэлт нь маш сайн болдог. Түүний гүйлтийн хэмнэл үргэлж сайн байсан гэхдээ түүнийг гүйж байхдаа бөмбөгөнд хүрэх нь илүү сайн байдаг. Энэ л их ялгааг гаргаад байгаа юм шүү дээ.
Ческ Фабрегасыг тоглуулсан нь түүнд энэ цом ямар чухал болохыг харуулж байна…
Би энэ тэмцээнийг их чухалчилж байгаа. Одоогийн байдлаар манай бүрэлдэхүүн их сайн байна, Ческ ч мөн тоглох хэрэгтэй байна. Тэрээр Манчестер Ситигийн эсрэг тоглосон. Өнөөдөр хэдэн минут тоглолоо энэ л түүнд яг хэрэгтэй.
Тео Валкотт өөрийнхөө шилдэг тоглолтыг одоо л үзүүлж байна уу…
Тео бол 21 настай. Энэ бол бусад тоглогч нарын хувьд дөнгөж тоглож эхэлдэг нас. Тэр их залуухан байна мөн их ухаалаг тийм болохоор би түүнийг цаашдаа улам илүү хөгжсөөр байх болно гэж бодож байна.
Түүний гэмтэл бэртэл ард хоцорсон уу…
Түүн шиг хэмнэлтэй хүнд зогсох үед их эмзэг байдал үүсдэг, өнөөдөр орой тэрээр 1 билүү 2 таклдуулсан, тэдгээрээс их сайн бултсан учир нь тэр хүндийн жингээ зогсож байгаа хөл дээрээ шилжүүлдэггүй. Тэрээр гэмтэлдээ нэг их эмзэглэхгүй байгаа, яагаад гэвэл түүнийг гэмтээсэн учир шалтгаан нь такл байсан. Тийм хурдан тоглогчийн эсрэг тоглож байхад хааяа та таклаа буруу тооцон хийх магадлалтай. Та түүнийг цохихыг хүсэхгүй гэхдээ тэр их хурдан бол хэцүү л дээ. Та түүнийг бөмбөгтэй байна гэж бодтол бөмбөг байхгүй болцон байдаг.
Гиббсийн бэртлийн талаар…
Одоохондоо сайн мэдэхгүй байна өглөө л мэдэгдэх байх. Зүгээр өшиглүүлсэн байна уу эсвэл булгалсан байна уу сайн мэдэхгүй л байна. Хэрвээ зүгээр л цохиулсан бол хэдхэн л хононо, харин өвдөг нь гэмтсэн бол илүү удах байх, гэхдээ одоохондоо хараахан мэдэхгүй байна.
loading...




БУУЧИД 3 ФРОНТОД ЗЭРЭГ ТУЛАЛДАЖ БАЙНА ШД. FA CUP ЭХЭЛБЭЛ 4 БОЛНО.
БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН ҮНЭХЭЭР САЙН БАЙНА. СЭЛГЭЭ ГАРАА НЬ БАРАГ ЯЛГААГҮЙ БОЛСОН. ШААЗГАЙНУУДТАЙ ТУЛСАН ТОГЛОЛТОНД ХЭД ХЭДЭН СЭЛГЭЭНИЙ ХҮҮХДҮҮДИЙГ ТУРШААД ҮЗЧЛЭЭ. БЭНДТНЭР БЭРТЛЭЭСЭЭ ЭРГЭЖ ИРЭЭД ТОГЛОЛТ БОЛГОНДОО ГООЛДОЖ ЭХЭЛЖ БАЙГАА НЬ САЙХАН Л БАЙНА. МИНИЙ ХУВЬД ТЭР ВАН ПЕРСИГЭЭС ОЛОН ГООЛЫГ АРСЕНАЛЫН ТӨЛӨӨ ХИЙХ БАЙХ. ВАН ПЕРСИГИЙН НАСАНД ХҮРТЭЛ 6 ЖИЛ БАЙНА. ТЭР ДӨНГӨЖ 21 НАСТАЙ, ТЭР 195СМ, БЯРДУУЛАХГҮЙ, МӨРГӨНӨ, ГАНЦ ХҮРЭЛТЭЭР ГООЛДОХДОО САЙН, УДААН ЮМ ШИГ МӨРТЛӨӨ ХЭД ТОМ АЛХААД ГҮЙХЭД Л 16ГИЙН ГАДАА ИРЧНЭ ШҮҮ ДЭЭ. ОДООГООР ТЭР БУУЧДЫН ТӨЛӨӨ 126 ТОГЛОЛТ ХИЙХДЭЭ 38 ГООЛ, 15 ГООЛЫН ДАМЖУУЛАЛТ ӨГЧЭЭ. 21ТЭЙ ЗАЛУУГИЙН ХУВЬД ӨНДӨР ҮЗҮҮЛЭЛТ ШҮҮ. БАРАГ Л ТИЕРРИ АНРИД ДӨХӨЖ ОЧИХ БОЛОВ УУ.
АРСЕНАЛЫН ХААЛГЫГ ИРЭЭДҮЙД МАНАХ 90 ОНЫ ПОЛЬШ БАЦААН АЛДАА ГАРГАХГҮЙ БАЙНА. MANNONE БАРАГ Л ЗАЙ ТАВЬЖ ӨГӨХ БОЛОВ УУ.
ЧЕЛСКИЙГ НУХСАН БАГУУДЫГ НЯЛГА ШААГААД ЯВААД БАЙЖ ДЭЭ.
loading...
gehdee hamgiin shildeg ni bol chelsea
loading...
arsenal sain ni sain gehdee l tomchuudtai mash muu toglodog shu dee
loading...
tiim tal bdiishuu tomchuudtai jaahn taaruu toglodog sanagddiishd ghd ene uliral arai uur bnaa sain toglono gdgt itgej bna uragshaa buuchidaa
loading...
За юу вэ Хэрвээ Арсенал томчууд гээд МанЮ, Челси, Ливерпуул, МанСити, Тотенхам, Астонвилла, Евертонтай муу тоголдог бол юу гэж өнгөрсөн жил 2,3т явж байхав дээ. Та нар эхлээд багуудаа сайн судалж мэд тэгээд томчууд гэж дууд! Өнгөрсөн олон жилийн хугацаанд гаргасан амжилтаас нь юу ч мэдэхгүй байж!
loading...