loading...
Ливерпүүль, Чесигийнханд сайхан мэдээ… харин Тоттенхэм Арсеналд таагүй…
Дирк Кьют ирэх долоо хоногийн Челситэй тоглох тоглолтонд буцаж ирэхээр болжээ.
“Шагайгаа гэмтээсэн гэхэд их сайн харагдаж байна лээ. Энэ амралтын өдрөөр Болтонтой тоглох тоглолтонд арай л тоглохгүй байх, гэхдээ дараа долоо хоногт тоглох байх,” гэж Хожсон мэдэгдсэн байна.
Челси мөн адил Фрэнк Лампардыг дараагийн Ням гаригийн Энфилд дэх тоглолтонд орж магадгүй гэж найдаж байна.
‘Лампард Бямба гаригт Блэкбүрний эсрэг тоглохгүй байх, харин Лхагва гаригт Аваргуудын Лигээр Спартак Москватай тоглох тоглолт дээр бүтэн биш юмаа гэхэд солилцоогоор тоглох байх,’ гэж The Telegraph мэдээлэлсэн байна.
Өөр нэгэн гэмтлээс маш хурдан ирж байгаа хүн бол Жэрмэйн Дэфо юм.
Тоттенхэм багийн довтлогч маань 12-р сар хүртэл тоглохгүй гэж байсан ч дараа сард болох Арсеналын эсрэг тоглолтонд гарч магадгүй байна.
‘Тэрээр их сайн бэлтгэл хийж байгаа тэр бүү хэл гүйж эхэлсэн. Үнэхээр их хурдан эдгэрч байгаа бөгөөд 2-оос 3 долоо хоногийн дараа буцаад формондоо орох магадлалтай ба 11-р сарын 20-нд Арсеналын эсрэг тоглолтонд гарна гэсэн таамаглал байгаа,’ гэж сонингууд бичижээ.
Гэсэн хэдий ч энэ ньТоттэнхэмд бас л хангалтгүй байгаа.
Учир нь Лидли Кинг өнгөрсөн долоо хоногт Фүлхэмийн эсрэг тоглож байгаад булчингаа тасалсан билээ. Кинг нь 2-1ээр хожиж байх үед кросс хийснээс үүдээд гэмтэл авсан билээ.’
Ингээд Спурсчууд формондоо байгаа гурван ширхэг л төвийн хамгаалагч нартай үлдлээ: Вилья́м Галла́с, Юне́с Кабу́л болон Себастьян Бассонг.
Арсэн Венгерийн мэдэгдэж буйгаар Аарон Рамси болон Робин ван Перси нар энэ долоо хоногийн сүүлээр бэлтгэлдээ гарна гэсэн байна.
Венгер хэлэхдээ Рамсигийн бэртэл их удаан эдгэрч байгаа бөгөөд 12-р сарын эхээр иргэж ирнэ гэж мэдээлэлжээ. Ван Персигийн хувьд бол анх гэмтэл авахдаа 2 долоо хоног болно гэсэн боловч тэр нь сунжирсаар байгаад Тоттэнхэмийн эсрэг 11-р ссарын 20нд болох тоглолтонд гарах хандлагатай болоод байгаа, энэ нь түүнийг Блэкбүрний эсрэг тоглож байгаад бэртэл авсанаас хойш 11 долоо хоногийн дараа юм.
Үүний хажуугаар, Абу Диабигийн шагайны гэмтэл хэзээ эдгэх нь тодорхойгүй байна, мөн Венгер Томас Вермаленийг хэзээ тоглож эхлэхийг хэлж мэдэхгүй байгаа гэнэ. Гиббсийн хувьд бол доод тал нь 11-р сарын дунд хүртэл тоглохгүй юм байна.’
loading...




Saitiin Adminuudaa yagaad NBA-n medee oruulaxgui baigaa yum be?
loading...
Harin teh NBA ehelcheed bujignaj bhad. Hereg algaa ene heden zalhuu nohduud.
loading...
bichdeg hun ni bhgui bolson yum blgui dee
hurdan medee oruulmaar l bna shuu
loading...
ENE ARSENAL GEJ BUUN BATSAANUUD BERTEL GEMTELIIN UUR BOLSON BAG YUMAA MANU CHELSEA INGEJ BERTVEL TAARNA
loading...
Ydaj iim site bgaan ih um bishuu . Bhgui bsan bol yahiin
loading...
Huue GGG gesen dagzaa chi nohoi ymuu.
loading...
end chelsea.fan gdg nohor neree solio yu neree solison ch medegdej bna shvv hehe
loading...