loading...

Диего Марадона хэрэв боломж гарах юм бол Премиер Лигт дасгалжуулах сонирхолтай байгаа ажээ.
Марадона нь өнгөрсөн зун Аргентиний шигшээг дасгалжуулж байгаад үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн билээ.
Аргентиний домог маань шигшээ багаа 2010 оны Дэлхийн Аваргаар шөвгийн 8-д Германы шигшээд ялагдах хүртэл авж явсан.
Тэрээр одоо 49 настай бөгөөд буцаад дасгалжуулагчийн ажил хийх сонирхолтой байгаа юм байна, тэр дундаа Английн дээд лиг түүний сонирхлыг их татаад байгаа юм байна.
Sky Sports News-д хэлэхдээ: “Тиймээ, би Премиер лигт ажилламаар байна.
“ПЛ үнэхээр гайхалтай клубуудтэй, дээд зэргийн мөн агуу тоглогч нартай.
“Ганц асуудал гэвэл миний дуртай багууд бүгд маш сайн дасгалжуулагч нартай.
“Хэрэв надад ямар нэгэн ажлын санал ирвэл би зөвшөөрөх болно.”
Сүүлийн саруудад тэрээр нилээд олон ажлын санал авсан бөгөөд тэр дунд Астон Вилла клуб байсан, гэвч түүний хэлж буйгаар хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй байх байсан гэжээ.
“Би нэг л зүйлийг мэдэгдмээр байна, би өөрийгөө ямар нэгэн ажилд санал болгож байгаа юм биш, мөн надад хэн ч юу ч санал болгоогүй байна,” гэж хэлсэн байна.
“Гэхдээ би яг мэдэж байна, хэзээ нэгэн цагт би шигшээгээ дахиж дасгалжуулах болно, энэ нь миний хувь тавилан, би тэр л мөчийг хүлээж байна.”
Тэрээр Аргентиний шигшээгийн дасгалжуулагчийн ажлаас ямар маягаар гарсандаа байнга харамсдаг, үнэндээ Аргентиний Хөл Бөмбөгийн Холбооноос түүний гэрээг сунгах юм шиг хүн болгонд санагдаж байсан биз ээ.
“Би энэ талаар яримааргүй байна, энэ бүхэн мийний амнаас унах нэг ч үгийн үнэ цэнд хүрэхгүй. Миний анхаарлыг татах гавьяагүй хүмүүсийн талаар ярих ямар ч хүсэл алга.
“Гэхдээ би шигшээгээ маш их санаж байна.”
loading...




Mara ch sn toglogch bolohoos bish sn dasgaljuulagch bish sh dee. tegeheer bagaa tegj uruuduulah hun garahgui l bolov uu.
loading...
Za German tai hiisen togloltiig es tootcvol sn l bsan shd
loading...
Agua hun
loading...
tuuniig dasgaljuulagch bhad bagiin beltgeliig ihenhdni tuslah dasgaljuulagch hiideg bsn gsn uuruu bol yer ni dasgaljuulagchiin medleg tun maruuhan bi unendee mara nadad tiim ch sain sanagddaggui ter aguu dovtlogch ghd l tuund aguu coach boloh zaya bhgui
loading...
liverpoolruu handraaad bgaamudaa
loading...