Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Түүх, баримт » Пелегийн 9 гавъяа

GD Star Rating
loading...

“Хөлбөмбөгийн хаан” Пеле аравдугаар сарын 23-нд 70 нас зооглолоо. Үүнтэй холбогдуулан түүний бүтээсэн есөн гавьяаг нэрлэж байна.

9. Пеле ном бичив

Зөвхөн түүний номыг унших гэж л сая сая бразилчууд бичиг үсэг сурч байв. Бразилийн төр засаг түүний гавьяаг өндрөөр үнэлж Алтан медалиар шагнасан юм. Засгийн газар хэдэн арван жил зүтгээд чадаагүйг Пеле хэдхэн сарын дотор хийсэн билээ.

8.Пеле ДАШТ-д дөрвөн удаа оролцож, гурван түрүү авсан

Ийм хосгүй амжилт үзүүлсэн хөлбөмбөгчин хаана ч байхгүй. 1958 оны ДАШТ-д анх оролцоод анхныхаа гоолыг 17 нас 239 хоногтой байхдаа Уэльсийн хаалганд оруулсан. Энэ бол ДАШТий дээд амжилт болсон. Түүгээр зогсохгүй, хамгийн залуудаа ДАШТ-ий шувтаргад тоглосон рекордыг тогтоосон. Тэгэхэд тэр 17 нас 249 хоногтой байлаа.

7.Пеле 1000-аас илүү гоол оруулав

Тэр 1000 дахь гоол оруулах гэж зүдэрсэн, их ч хугацаа зар цуулсан. Нэг тоглолтод гоол оруулах нь ойлгомжтой болоод байтал гэмтэл авсан хаал гачийнхаа оронд хаалга манах үүрэгт тохоогдов. Ингээд тэр асуудлыг “Маракана” цэн гэлдэхэд болох тоглолт хүртэл хойшлуулахаас өөр аргагүй бол сон. Тус цэнгэлдэхэд болсон тоглолтод Пеле 1000 дахь гоолоо пенальтаас оруулсан юм.

6.Пеле хөлбөмбөгийг Америкт рекламдав

Тэр спортоо 1972 онд орхисон. Гэхдээ бүр биш л дээ. “Сантос” багтаа хагас хугас тоглож байв. Харин хөлбөмбөгийг Америкт рекламдах үүднээс 1975 онд спортдоо эргэн ирсэн юм. Америкийн тухайн үеийн толгой клуб “Нью-Йорк Космос”-т хэдэн жил тоглохдоо түүнийг улсын нь аваргаар хоёр удаа шалгаруулсан. Ингээд 1977 оны аравдугаар сард спортоо албан ёсоор орхисон. Энэ үйл явдлын хүрээнд “Сантос” клуб АНУ-д зочлон “Нью-Йорк Космос”-той нөхөрсөг тоглолт хийхэд Пеле хоёр үед ээлжлэн дээрх багуудад тоглосон. Чухам Пелегийн ачаар хөлбөмбөг Америкт хөгжлийн шинэ эрч авсан гэдэг.

5.Пеле дэлхийн хамгийн залуу аварга

1958 оны ДАШТ зөвхөн түүнийх байх хувьтай байж. Пеле “хамгийн залуу” гэсэн амжилтуудыг ээлж дараалан тогтоосоор дэлхийн аварга болсон. Бас болоогүй хамгийн залуудаа ДАШТ-ий шувтаргад гоол оруулав. Бүр хоёрыг шүү. Ийм амжилт өнөө цагт давтагдахгүй гэдэгт хүн бүр санал нэгтэй байдаг.

4.Пеле Нигерийн ард түмнийг эвлэрүүлэв

1967 он бол Нигери улсад иргэний дайн ид үргэлжилж байсан үе байлаа. Гэ тэл тэр дайн 48 цагийн хугацаанд түр зогссон юм. Шалтгаан нь Пеле байлаа. Нигерийн байлдагч талууд агуу хөлбөмбөгчний нөхөрсөг тоглолтыг үзэх гэж дайнаа зогсоосон нь тэр байлаа. Пеле “Сантос” клубийнхээ хамтаар дэлхийг тойрон тоглож явахдаа Ни ге рийн нийслэл Лагост очсон нь тэр юм.

3.Пеле кинонд тоглов

Түүний нэр хүнд Холливудад хүртэл түгэн дэлгэрчээ. Америкийн кино компаниуд Пелег тоглуулах гэж киноны олон санал тавихад тэрбээр “Ялалт өөд зугтсан нь” хэмээх кинонд дүр бүтээв. Тэгэхдээ Майкл Кейн, Сильвестр Сталлоне нарын алдартнуудтай хамт тогложээ. Энэ бол хөлбөмбөгийн спортод цоо шинэ үйл явдал болсон юм.

2.Пеле дуу зохиолоо

Тэрбээр “Сантос”-т тоглож байхдаа зав ихтэй байдаг байв. Тиймээс цаг нөхцөөх үүднээс гитар бариад өөрөө ялгуу зохиодог болжээ. Ингээд дуугаа тоолтол 500 болсон байна. Дуугаа одоо ч гэсэн зохиодог гэнэ.

1.Пеле Марадонатай муудалцав, сайдав

“Марадона намайг хайрладаг, шүтдэг гэдгийг хүн бүр мэднэ. Тэр ямар нэгэн үйл ажиллагааг зохион байгуулах гэж байгаа бол үргэлж надад ханддаг”. Энэ бол Пелегийн хэлсэн үг. Дээрх маягаар тэрбээр Марадонатай цэц булаалдаж ирсэн. Үүний цаад шалтгаан нь “Хэн нь дэлхийн шилдэг вэ” гэсэн асуулт байлаа. Гэхдээ тэд үргэлж муудалцаж байсангүй. Эвлэрэх үедээ эвлэрч, тэврэлдэх үедээ тэврэлддэг л хоёр. Яг манай Мөөеө, Баянаа аваргууд шиг.ялгуу зохиодог болжээ. Ингээд дуугаатоолтол 500 болсон байна. Дуугаа одоо ч гэсэн зохиодог гэнэ.

GD Star Rating
loading...
Пелегийн 9 гавъяа, 9.8 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. HALA MADRID says:

    1. thh, aguu dowtlogch shuu uneheer gaihaltai

    GD Star Rating
    loading...
  2. amk says:

    Админд хэлэхэд мэдээгээ оруулж байрлуулчихаад нэг сайн уншаад үзчихэж байгаарай. Танайх бусдыгаа бодвол арай бага алдаа гаргадаг. Гэхдээ л алдаатай байгаад байх юмаа.
    Та бүхний ажилд амжилт хүсье

    GD Star Rating
    loading...
  3. Alia says:

    Aimaar aimaar Maradona arai l za za 2 aguu sdag yaltai ch bilee de

    GD Star Rating
    loading...
  4. dalan hudalch pele

    GD Star Rating
    loading...
  5. dajgu medelel ghde aldaaga jhn shalgarai hun aldku bn gej yu bhav harin mongoldo ehnii hedde oroh sportiin siteder ingej aldaj bolhu? aa tgd bas amjilt!

    GD Star Rating
    loading...
  6. toto2020 says:

    mongold udahgui ene shig aldartai hulbumbug chine turnuu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: