GD Star Rating
loading...
loading...
Энэ жилийн дэлхийн шилдэгийн шагналд гол нэр өрсөлдөгчөөр нэрлэгдэж байгаа Уэсли Шнайдер багтайгаа шинэ гэрээ байгуулаа. Недерланд тоглогч 2015 он хүртэл Интерт үлдэхээр болсон гэнэ. Түүний өмнөх гэрээ 2013 он хүртэл хүчинтэй байсан бөгөөд үүнийгээ дахин 2 жилээр сунгаж жилийн 5 сая еврогийн цалин авахаар болсон юм байна.Клубын ерөнхийлөгч Массимо Моратти энэ талаар ”Шнайдер өнгөрсөн улиралд багийн гол хөдөлгүүр байсан. Ирэх улиралуудад ч тийм байна гэдэгт итгэж байна. Хэдийгээр түүний өмнөх гэрээ дуусах болоогүй байсан ч Шнайдер энэ багт үлдэх хүсэл их байсан болохоор дахин сунгахад ямар нэгэн асуудал гараагүй” гэжээ.
Өнгөрсөн улиралд багаа Аваргуудын лиг, Сери А, цомын тэмцээнд түрүүлэхэд Шнайдерийн хичээл зүтгэл их байсан. Үүн дээр нэмээд Өмнөд Африкийн ДАШТ-д Шнайдер шигшээ багтайгаа хамт мөнгөн медаль хүртсэн учраас түүнийг энэ жилийн Дэлхийн шилдгийн шагналыг авна гэж олон хүн бодож байгаа. Моратти ч тэдний нэг гэнэ. ”Хүн болгон л өөрсдийнхөө бодлыг хэлж байна. Гэхдээ мэдээж Шнайдер л тэр шагналыг авна. Манай багаас Майкон, Это’о, Цесар гээд өөр тоглогчид энэ шагналд нэр дэвшсэн. Харин Диего Милито энэ жагсаалтад гарцаагүй багтах байсан юм” хэмээн тэрээр ярьжээ.
Шнайдер улирал эхлээд 9 тоглолтод 2 гоол оруулаад байна.
GD Star Rating
loading...
loading...




ene hulbumbugchin avaasai ter avah buren erhtei
loading...