loading...
Бундеслигийн 10 дахь тойрог Баасан гарагт Мюнхений Аллианс Аренад Баерн Мюнхен- Фрайбург багуудын тоглолтоор эхлэв. Үнэмлэхүй аваргууд Фрайбургийг 4:2 харьцаагаар төвөггүй хожиж тун чухал 3 оноогоо авлаа. Тоглолтын өмнөх бие халаалтанд хамгаалагч Бадстубер гэмтсэн учир дасгалжуулагч Ван Гааль хамгаалагч Мартин Демикелисийг оронд нь тоглуулахаар болжээ. Ван Гаалийн шийдвэр тун зөв болж 39 дэх минутад Демикелис тоглолтын салхийг хагалж эхний гоолыг оруулав. Үүний дараагаар Марио Гомес(64) , Анатоли Тимошук (72) , Тони Кроос (80) нар ээлж дарааллан гоол хийв. Харин Фрайбургт сэлгээгээр орж ирсэн Стефан Райзингер (64) Баерний хаалганд эхний бөмбөгийг оруулсан бол Эдсон Браафхайд өөрийн хаалганд ( 87) 2 дахь бөмбөгийг оруулсан байна. Одоогоор Баерн Мюнхен 15 оноотой жагсаалтын долдугаар бичигдэж байна.
Бямба гарагийн тоглолтууд
Вердер Бремен – ФЦ Нюрнберг
Өнгөрсөн 12 жилийн хугацаанд Нюрнбергийхэн Бременд 27 удаа айлчилан тоглохдоо 3-хан хожил л авчээ. Хоёр багийн 55 дахь тулааны өмнө Бремений үндсэн бүрэлдхүүнээс хэдэн тоглогч дутуу бий . Боровски, Вийзе, Вандер, Налдо мөн Клеменс Фритц нар гэмтэлтэй байгаа юм. Нюрнбергийн бүрэлдхүүнээс Буняаки болон Окотие нар оролцох боломжгүй аж. Хэдийгээр Бременд чухал тоглогчид нь дутуу ч хожих бүрэн итгэлтэй байна. Бремений талбайд: 19 хожил 5 тэнцээ 3 хожигдол , бөмбөгний харьцаа 68:36
Вольфсбург –Штутгарт 21:20 НТВ шууд
Штутгарт хожил авч чадвал илүү бөмбөгний харьцаагаар чононуудын дээр гарах боломжтой. Гэвч үүнийг гүйцэлдүүлэхэд нь тулгараад буй томоохон асуудал бол гэмтэл бэртэл. Хамгаалалтанд чухал үүрэгтэй Делпиерре улаан хуудастай бол Какау өвдөгний бэртэлтэй гэх мэт олон тоглогч энэ удаагын тоглолтыг өнжих юм. Чононуудын хувьд Штутгартыг сүүлийн 3 бундеслигийн тулаанд тайбайдаа хүлээж авахдаа хожсон бөгөөд 10 бөмбөг хийж 2 бөмбөг алдсан байна. Вольфсбургийн Эдин Жеко Штутгартийн эсрэг 6 удаа тоглохдоо 6 бөмбөг оруулжээ. Вольфсбургийн талбайд :6 хожил 2 тэнцээ 5 хожигдол , бөмбөгний харьцаа 22 :18
Көлн- Хамбург
Көлний шинэ дасгалжуулагч Шэферийн бүрэлдхүүнд Петит л оролцохгүй. Хамбургийхэн цомын тэмцээнд Франфуртэд хожигдсон тоглолтонд Нистелройгүй болсон мөн энэ удаад түүнгүй тоглоно. Үүгээр зогсохгүй Зе Роберто ханиадтай, Янсэн гэмтэлтэй ба Бенжамин болон Яаролим нар талбайд гарах нь эргэлзээтэй байна. Көлний талбайд :19 хожил12 тэнцээ 10 хожигдол , бөмбөгний харьцаа 81 :51
Кайзерслаутерн – Бор. Мөньхенгладбах
Улиралын сүүлийн долоон тоглолтонд хоёр баг хожил аваагүй байгаа. Улаан чөтгөрүүд 5 тоглолт дарааллан хожигдсон бол Гладбах тоглолт болгондоо заавал бөмбөг алджээ. Мөн тэдний 7 тоглогч гэмтэлтэй байна. Фриц Вальтер стадионд Фриц Вальтерийн 90 насны ойг тохиолдуулан түүнд зориулсан өмсгөлийг өлгөх юм байна. Кайзерслаутерний талбайд :19 хожил 6 тэнцээ 13 хожигдол , бөмбөгний харьцаа 67 :59
Сант Паули- Айнтрахт Франкфурт
Франкфуртийхан цомын тэмцээнд Хамбургийг буулган авсан эрчээрээ Хамбургийн Сант Паулиг хожих эрмэлзэлтэй байна. Майер болон Крис нар гэмтлийн улмаас тоглохгүй. Харин Ханза хотынхон одоо болох тулаанд 3 хожсон амжилтаа ахиулах зорилготой. Сант Паулигийн талбайд :3 хожил 2тэнцээ 0 хожигдол , бөмбөгний харьцаа 12 :7
Шальке 04- Баер Леверкузен 00:15 НТВ шууд
2006 онд Шальке 7:6 харьцаатай Леверкузенийг буулган авсан бөмбөгөөр элбэг дэлбэг гайхалтай тоглолт бундеслигийн 28 жилийн түүхэнд байгаагүй гэдэг. Шалькегийн Жонес талбайд гарахгүй ба залуу тоглогч Моритцод боломж олдох магадлалтай. Леверкузенд 6 үндсэн тоглогч нь гэмтэлтэй хэвээр байгаа. (Баллак, Кийслинг, Ренато, Аугусто, Кастро мөн Хийпияа) Шалькегийн талбайд :7 хожил 11тэнцээ 8 хожигдол , бөмбөгний харьцаа 44 :41
Ням гарагийн тоглолтууд
Майнц 05- Бор. Дортмунд 21:10 НТВ шууд
Энэ бол улиралын топ тоглолт өөрөөр хэлбэл онц сонирхолтой үзүүлбэр. Үүнийг олон янзаар нэрлэж болно. Нэгдэх, хоёрдахын эсрэг, жагсаалтыг тэргүүлэгчдийн халз тулаан, Майнцын дасгалжуулагч Томас Тухел Майнцын хуучин дасгалжуулагч Клопын эсрэг хийх нэр төрийн тоглолт, өөрийн талбайд хамгийн сайн тоглодог баг айлын талбайд хамгийн сайн тоглодог багуудын тулаан гэх мэт. Дортмунд Майнцын талбайд сүүлийн 3 тоглолтонд хожиж чадаагүй ба өнгөрдөг Лхагва гарагт цомын тэмцээнд гуравдахь лигийн баг Кикерс Оффенбахд хожигдож тэмцээнээс хасагдсан. Майнц хоёрдугаар лигийн Аахенд хожигдож мөн л цомын тэмцээнийг орхисон. Баасан гарагт Тухел 7 тоглогчоо бэлтгэлээс чөлөөлөн амраасан байна. Майнцын талбайд :2 хожил 2 тэнцээ 0 хожигдол , бөмбөгний харьцаа 4 :2
Хоффенхайм – Ханновер 96
Ням гарагийн хоёрдахь тоглолт. Жагсаалтын 3 болон 4 -р байрт яваа багуудын тулаан. Хоффенхаймын дасгалжуулагч Ральф Рангник өөрийн хуучин багийн эсрэг 6 удаа тоглохдоо огт хожигдож үзээгүй юм. Хоффенхаймын Симуникийн гэмтэл бүрэн эдгээгүйгээс тоглохгүй. Форза тоглохгүй тул Сомппар төвийн хамгаалалтанд гарна. Ханновероос Авэвор, Жерундело нар талбайд гарахгүй. Хоффенхаймын талбайд :1 хожил 1 тэнцээ 0 хожигдол , бөмбөгний харьцаа 4 :3
| Баг | Тог | +- | Он | |||
|---|---|---|---|---|---|---|
| 1 | ![]() |
Майнц 05 | 9 | 11 | 24 | ![]() |
| 2 | ![]() |
Бор.Дортмунд | 9 | 14 | 22 | ![]() |
| 3 | ![]() |
Ханновер 96 | 9 | 1 | 16 | ![]() |
| 4 | ![]() |
Хоффенхайм | 9 | 4 | 15 | ![]() |
| 5 | ![]() |
Баер Леверкузен | 9 | 3 | 15 | ![]() |
| 6 | ![]() |
Хамбург | 9 | 2 | 15 | ![]() |
| 7 | ![]() |
Баерн Мюнхен | 10 | 2 | 15 | ![]() |
| 8 | ![]() |
СЦ Фрайбург | 10 | -2 | 15 | ![]() |
| 9 | ![]() |
Вердер Бремен | 9 | -1 | 14 | ![]() |
| 10 | ![]() |
Франкфурт | 9 | 5 | 13 | ![]() |
| 11 | ![]() |
Сант Паули | 9 | -1 | 13 | ![]() |
| 12 | ![]() |
Нюрнберг | 9 | -1 | 12 | ![]() |
| 13 | ![]() |
Вольфсбург | 9 | -1 | 10 | ![]() |
| 14 | ![]() |
Штутгарт | 9 | -1 | 7 | ![]() |
| 15 | ![]() |
Кайзерслаутерн | 9 | -8 | 7 | ![]() |
| 16 | ![]() |
Шальке 04 | 9 | -6 | 6 | ![]() |
| 17 | ![]() |
Бор.Мөнхенгладбах | 9 | -13 | 6 | ![]() |
| 18 | ![]() |
Көлн | 9 | -8 | 5 | ![]() |
loading...

























Gomez go go go
loading...
shalike 04 ene jil avarga bolnoo. RauL Gonzalez
loading...
chelsea , arsenal 2 maani yalj , nogoo city yalagdaj unen goy yum bolj bn daa. odooo manu yalagdaasai
loading...