Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Баяртай Елена !

GD Star Rating
loading...
Катарын Доха хотод үргэлжилж байгаа WTA  турын АШТ-ий үеэр Елена Дементьва зодог тайлж байгаагаа зарлалаа. Өдгөө 29 настай Орос бүсгүй дэлхийн чансааны 9-р байранд эрэмбэлэгдэж байсан бөгөөд энэ онд 4 тур тэмцээний финалд шалгарч хоёрыг нь өөрийн болгосон. Үүнийхээ ачаар шилдэг 8 теннисчдийн оролцдог Турын финалд өрсөлдөх эрхтэй болсон юм. Гэвч тэрээр тэмцээний 4 дэх өдөр Италийн Франческо Скьявонетой тоглохын өмнө үүнийгээ зарласан юм.
Бээжингийн олимпийн аварга теннисний ордонд цугласан үзэгчдэд хандан ”Карьерийн минь турш намайг дэмжиж байсан бүх фенүүддээ маш их баярлалаа. Ялангуяа үргэлж надтай хамт байдаг фен клубынхэндээ баярлаж явдаг. Ялсан ч ялагдсан чх хөгжөөн дэмжигчдийнхээ дэмжлэгийг хүлээх үнэхээр сайхан байдаг. Одоо та нартаа баяртай гэж хэлж байгаа нь үнэхээр хэцүү байна” гэжээ.
Халифа ОУ-н теннисний ордонд цугласан үзэгчид түүнд баяр хүргэж цаашдын амьдралд нь аз жаргал хүсэж байлаа. Мөн Еленагийн хамтрагч Вера Звонарева ”Би чамд баярлалаа гэж хэлэхийг хүсж байна. Орос орон чамаар бахархаж байгаа. Чи бол бидний бахархал. Сүүлийн 10  жилийн турш хүүхдүүдийн үлгэр дуурайл болж гайхалтай амжилтыг үзүүлсэн. Зөвхөн теннист ч бус Оросын спортын хөгжилд чи маш их зүйлийг хийсэн” хэмээжээ. Елена 1998 оноос мэргэжлийн теннист хөл тавьсан бөгөөд 2004 онд Ролан Гаррос, Америкийн нээлттэй тэмцээний финалд шалгарсан ч харамсалтай нь түрүүлж чадаагүй.
Түүний шагналын цуглуулганд 2000 оны Олимпоос наадмаас мөнгөн медаль зүүж байсан юм.
Харамсалтай нь Елена карьерийн сүүлийн тоглолтдоо ялалт байгуулж чадсангүй.  6-4 6-2 -р Франческо энэ тоглолтод ялж дараагийн шатанд үлдэх болзлоо хангалаа.
Мөн энэ өдөр Вера Звонарева Ким Клистерсийг 6–4, 7–5-р буулган авлаа.
WTA турын АШТ-ий шөвгийн дөрөвт өрсөлдөх теннисчдийн нэрс тодорсон. Чансааг стэргүүлэгч Каролин Возняцки – Вера Звонареватай, Ким Клистерс- Австралийн Саманта Стосуртай тус тус оноолт таарчээ.
GD Star Rating
loading...
Баяртай Елена !, 7.5 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. PF says:

    beejingiin olimpiin avarga 2008

    GD Star Rating
    loading...
  2. buya says:

    Uneheer sain tamirchin shuudee. mash olon jil deed tuvshind togolson er n ihenh tamirchin 1-2 jil gaylalzsan amjilt uzuuleed l alga bolchihdog . harin elena minii medeheer suuliin 6 jil delhiin hamgiin shildeguudiin 1 baisan

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: