Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Интер Милан, Италийн хөлбөмбөг » Интерийн азтай ялалт

GD Star Rating
loading...

Сери А лигийн 9-р тойргийн тоглолтоо Интер Женоагийн  Луижи Феррари цэнгэлдэхэд хийлээ. Итали-Сербийн тоглолт энэ цэнгэлдэхэд явагдах байсан ч фанатуудын дэгдээсэн үймээнээс болж хойшилсон юм.
Талбайн эзэд Интерээс илүү олон довтолгоо зохион байгуулсан хаалгачынхаа алдаанаас болж 3 оноо алдлаа. 45 дахь минутад Салли Мунтаригийн алсын цохилтыг Женоагийн хаалгач Эдуарду барьж авах боломжтой байсан ч ”Роберт Грин”-ий алдааг давтаж гоол алдсан юм. Энэ гоол тоглолтын хувь заяаг шийдэж Интерт ялалт авчирлаа. Тоглолт эхлээд удаагүй байхад  Эстебан Камбьяссо бэртэл авч Мунтари талбайд орж ирсэн. Одоогоор Аргентин эрийн бэртэл хэр хүнд гэдэг нь тодорхой бус байна. Сайн хамгаалалтынхаа ачаар хар-хөхүүд эхний үеийг гоол алдалгүй өндөрлүүллээ. Харин 2-р үеийн эхэнд Мунтаригийн гоол орсноор тэд тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Гэвч 65 дахь минутад Жулио Сезар бэртэл авлаа. Лука Кастеллацци талбайд гарч ирэн улирлын анхны тоглолтоо хийлээ. Тэрээр цаг дуустал ямар нэгэн алдаа гаргаагүй.
Ирэх долоо хоногт Тоттенхэмийн талбайд зочлох тоглолтод Сезар эргэж ирэх нь тодорхойгүй байна.
Интер улирлын 5 дахь ялалтаа авлаа.

Генуя. Стадион “Луиджи Феррарис”. 30000 үзэгч.
Шүүгч- Лука Банти (Ливорно).
ЖЕНОА – ИНТЕР – 0:1 (0:1)
Мунтари, 45+3 (0:1).
Дженоа Интер
Эдуарду Жулио Сезар, 65
Чико, 58 Давиде Сантон
Дарио Дайнелли Лусио
Доменико Кришито Вальтер Самуэль
Каха Каладзе Майкон
Андреа Раноккия Хавьер Дзанетти
Марсио Рафинья Эстебан Камбьяссо, 19
Марко Росси, 79 Уэсли Снейдер
Джандоменико Место, 59 Филиппе Коутиньо
Омар Миланетто Жонатан Бьябьяни, 84
Лука Тони Самуэль Это’о
Сэлгээ  :
Маттия Дестро, 58 Салли Мунтари, 19
Франко Сукулини, 59 Лука Кастеллацци, 65
Ричмонд Боакье, 79 Иван Кордоба, 84
Шар хуудас:
Омар Миланетто, 60 Давиде Сантон, 30
Ричмонд Боакье, 90 Салли Мунтари, 81

GD Star Rating
loading...
Интерийн азтай ялалт, 9.7 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. realaas jiigdsen baagiinuud end ireed laah yumaa yern

    GD Star Rating
    loading...
  2. Barsa says:

    sul mortloo ergvvlegtei tsohilt bolohoor barij avahad hetsvv bsan bhaa gehdee kkkk

    GD Star Rating
    loading...
  3. Chelsea.O says:

    Real-s jiigdsen gj bolohgvi l dee. Real ugaasaa l od toglogchdiig awaad ihenhdee career-nh n heden jiliig aldag shvv dee. ideeshij chadsan n az boldog bizdee. Ezen haanii bag geed ymarch toglogchiin muruudul n l bhaldaa tegehdee.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: