Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Барселона, Испаний хөлбөмбөг » Барса стилийн ялалт (5 : 0), Роналду зогсохгүй нь ! (1 : 3)

GD Star Rating
loading...
Барса Севильяг Ноу Камптдаа бутниргээд буцаалаа. Давид Вилья, Леонел Месси тус бүр 2 гоол оруулж экс-Севилья Даниель Алвес нэг гоолыг нэмэрлэжээ. 45 дахь минутаас эхлэн зочин багийнхан хүн дутуу үлдсэн учраас тоглолтыг эргүүлэх боломж тэдэнд гарсангүй. Дээр нь Барсачууд өрсөлдөгчөө эцсийн шүгэл дуугартал илт илүүрхэж, хүнд дарамтанд байлгасан юм. Бөмбөг эзэмшилтээр л гэхэд 73 хувьтай байхад Севилья дөнгөж 27 хувьтай байна. Мөн цохилт, булангийн цохилт гээд яривал хол зөрүүтэй тоо гарна.  Өнгөрсөн жил Севилья Эзэн хааны цомд Барсаг 2 : 1-ээр энэ цэнгэлдэхэд ялж байсан.  Гэвч энэ удаа тэд лигийн аваргуудын эсрэг юу ч хийж чадсангүй.
Ирэх мягмар гаригт Аваргуудын лигийн Копенгагентэй хийх тоглолт Каталончуудыг хүлээж байгаа ч Пеп хүчирхэг бүрэлдэхүүнээ энэ тоглолтод илгээлээ. Тоглолт эхлэхийн өмнө Реал Эркүлесийг  3 : 1-ээр ялаад байсан болохоор заавал хожил авч байж онооны зөрүүгээ хадгална гэдгийг Барсагийнхан мэдэж байсан. Тиймээс ч эхний минутаас тики-така хөлбөмбөгөө үзүүлж эхэллээ.
4 дэх минутад Педрогийн зүүн жигүүрээс өгсөн дамжуулалтыг Хави Варас (Севильягийн хаалгач) хатгаж хаалганаасааа холдуулсан. Гэхдээ Месси энэ бөмбөгийг хүлээж аваад 3 хамгаалагч дундаас гоол оруулсан. Аргентин эрийн шинэ улирал эхлээд оруулж буй 13 дахь гоол энэ байлаа.
24  дэх минутад Давид Вилья өөрийнхөө ур чадварыг хангалттай харуулсан гоолоор Севильягийн хаалгыг мялаасан. Месси энэ гоолын эхлэлийг тавьсан бөгөөд Вилья гайхалтай төгсгөлийг хийж хаалгачын алсын буланд эргүүлэгтэй цохилтоор гоолдсон.
45 дахь минутад Конко Педрог алдаа гарган унагааж улаан хүртсэнээр Севильягийн байдал улам ч хүндэрлээ. Өрсөлдөгчөө гарах гарцгүй болсныг ашиглаж Барса 52  дахь минутад дахин гоол орууллаа. Энэ удаа экс-Севилья Даниель Алвес тооны харьцааг холдууллаа. Севильягийн Коффи Ромарик бөмбөгийг хаалгач руугаа дамжуулсан эзэндээ очсонгүй.  Алвес замаас нь бөмбөгийг хаалга руу чихэн багийнхаа 3 дахь гоолыг оруулжээ. Гэхдээ Алвес гоолын баяраа тэмдэглээгүй нь хуучин багийн фенүүдээ хүндэлж байгаагийн илрэл байв. Энэ багтай хамт тэр УЕФА-гийн цомд хоёронтоо магнайлсан билээ.
Үүнээс хойш Севилья бараг ялагдалтайгаа эвлэрсэн бөгөөд 64  дэх минутад Месси, 90  дэх минутад Вилья гоолдож тоглолтын эцсийн цэгийг тавьсан юм.

Барселона. Стадион “Камп Ноу”. 85000 үзэгч.
Шүүгч- Туриэнсо Альварес (Баракальдо).
БАРСЕЛОНА – СЕВИЛЬЯ – 5:0 (2:0)
Месси, 4 (1:0). Вилья, 24 (2:0). Даниэл Алвеш, 52 (3:0). Месси, 64 (4:0). Вилья, 90 (5:0).
Барселона Севилья
Виктор Вальдес Хави Варас
Даниэл Алвеш Абдулай Конко
Херард Пике Мартин Касерес
Карлес Пуйоль, 66 Алексис
Эрик Абидаль Антонио Луна
Хави, 60 Диего Перотти, 46
Серхио Бускетс Коффи Ромарик
Андрес Иньеста Ренато
Лионель Месси Диего Капель
Педро, 60 Фредерик Кануте, 70
Давид Вилья Луис Фабиано, 46
Сэлгээ  :
Хавьер Маскерано, 60 Дидье Зокора, 46
Боян Кркич, 60 Мухамаду Дабо, 46
Адриано, 66 Альваро Негредо, 70
Шар хуудас:
Карлес Пуйоль, 29 Фредерик Кануте, 22
Алексис, 29
Абдулай Конко, 41
Абдулай Конко, 45

Рон зогсохгүй нь !

Ла лигийн шинэ гишүүн Эркулес ”Toп багийн ангууч” гэсэн хоч аваад байгаа. Тэд Барсаг талбайд нь ялж, Севильяг мөн замаасаа холдуулаад Вильяреалтай тэнцээ хийсэн. Гэвч Эзэн хааны Реал Мадрид тэднийг ”давруулсангүй”. Уг нь Эркулес  тоглолтыг урамтай эхлүүлж Трезеге 3 дахь минутад гоолын салхийг хагалсан. Гэвч 52  дахь минутад Ди Мариа тооны харьцааг тэнцүүлж улмаар 82, 86 дахь минутад Роналду ялалтын гоолыг оруулсан. Эркулесийн Хосе Рико Перес цэнгэлдэхэд зочилсон сүүлийн 20 тоглолтоос Реал 16 ялалт аваад байна. Үлдсэн 4 тоглолт нь тэнцээгээр өндөрлөж байсан.  Жозе Моуриньогийн урирдлага дор Реал ялагдаагүй хэвээр байгаа. Одоогоор ”Онцгой’ нэгэн’-гоор удирдуулсан Реал 13  тоглолт хийснээс 10 ялалт аваад байна.   Эзэн хааны баг ирэх долоо хоногт Аваргуудын лигт Миланы талбайд зочилно.  Энэ хариуцлагатай тоглолтын өмнө Моу түлхүүр тоглогчдоо амраасангүй. Шүгэл дуугараад  3 дахь минутад  Тиагу Гомешийн хөндлөн дамжуулалтыг Трезеге мөргөж тоглолтын салхийг хагалсан. Пепе уг нь түүнийг барьж байх ёстой байсан ч үүргээ умартсан учир ийнхүү баг нь ялагдал хүлээж эхэлсэн. Реалын энэ улиралд алдаж байгаа 5 дахь гоол нь энэ боллоо. Трезеге 1-р үе дуусахаас өмнө 2 дахь гоолоо оруулж болох байсан ч Икер Касильяс алдаа гаргасангүй.

Моуриньо 1-р үеийн завсарлагаанаар ямар нэгэн сэлгээ хийсэнгүй. 52  дахь минутад Роналдугийн аз туршсан алсын цохилт хаалгачыг чамгүй сандаргалаа. Калатайуд энэ цохилтыг эхний хүрэлтээрээ барьж авч чадалгүй алдсан. Ойж ирсэн бөмбөгийг Ди Мариа нэмж тооны харьцааг 1 : 1 болгон тэнцүүлжээ.

Ди Мариа Ла лигийн дебут гоолоо ийнхүү хийлээ. Үүнээс хойш Мадридчууд хожлын гоол оруулахаар хичээсэн ч бүтэл муутай байлаа. Иймээс 76 дахь минутад  Пепегийн оронд Карим Бензема талбайд орж ирсэн. Энэ нь ч үр дүнгээ өгч 82  дахь минутад Бенземагийн тусламжтайгаар Рон гоол орууллаа. Марселогийн дамжуулалтыг Бензема хаалга руу чиглүүлсэн ч Калатайуд хааж чадсан. Гэвч тэр өмнөх алдаагаа давтаж Роналдуд гоол оруулах боломж олгосон юм. Улмаар 86  дахь минутад Бенземагийн баараггүй дамжуулалтыг Роналду чулуу болгож дубль хийлээ. Ла лигийн мэргэн буучдын жагсаалтанд Роналду 11 гоолтой болж тасархай тэргүүлж байна.  Мөн ашигтай дамжуулалтаар ч Роналду тэргүүн байранд (4) бичигдэж байгаа юм.

Аликанте. Стадион “Хосе Рико Перес”. 30000 үзэгч.
Шүүгч- Антонио Рубинос Перес (Мадрид).
ЭРКУЛЕС – РЕАЛ МАДРИД – 1:3 (1:0)
Трезеге, 3 (1:0). Ди Мария, 52 (1:1). Криштиану Роналду, 82 (1:2). Криштиану Роналду, 86 (1:3).
Эркулес Реал Мадрид
Калатайуд Икер Касильяс
Давид Кортес Серхио Рамос
Ноэ Памаро Пепе, 76
Серхио Родригес Рикарду Карвалью
Пако Пенья Марсело
Матиас Фрицлер Хаби Алонсо
Абель Агилар Сами Хедира
Тиагу Гомеш Анхель Ди Мария
Нельсон Вальдес, 81 Месут Ёзил, 84
Оливье Томер, 51 Криштиану Роналду
Давид Трезеге, 69 Гонсало Игуаин, 84
Сэлгээ  :
Сендоа, 51 Карим Бензема, 76
Франциско Руфете, 69 Рауль Альбиоль, 84
Хавьер Портильо, 81 Альваро Арбелоа, 84
Шар хуудас:
Хаби Алонсо, 66
Марсело, 73
Рикарду Карвалью, 78

Валенсия. Стадион “Месталья”. 35000 үзэгч.
Шүүгч- Дельгадо Феррейро (Португалете).
ВАЛЕНСИЯ – САРАГОСА – 1:1 (1:1)
Ландзаро, 3 (0:1). Ландзаро, 43-автогоoл (1:1).
Валенсия Сарагоса
Мигель Анхел Мойя Тони Доблас
Мигел Карлос Диого
Давид Наварро Маурицио Ландзаро
Рикарду Кошта Иржи Ярошик
Жереми Матье Маттео Контини, 70
Мехмет Топал Леонардо Понцио
Эвер Банега, 76 Хорхе Лопес
Пабло, 61 Габи
Хуан Мата Адам Пинтер, 46
Висенте, 68 Лафита, 76
Ариц Адурис Браулио
Сэлгээ  :
Хоакин, 61 Андер, 46
Роберто Сольдадо, 68 Эдмилсон, 70
Мануэл Фернандеш, 76 Николас Бертоло, 76
Шар хуудас:
Эвер Банега, 14 Маттео Контини, 63
Давид Наварро, 54 Габи, 73
Ариц Адурис, 90 Леонардо Понцио, 90
Андер, 67


Ням гаригт явагдах тоглолтууд (Монголын цагаар)

РАСИНГ : ОСАСУНА (23 :00)
МАЛАГА : РЕАЛ СОСЬЕДАД (23 :00)
ДЕПОРТИВО : ЭСПАНЬОЛ (23 :00)
СПОРТИНГ : ВИЛЬЯРРЕАЛ (23 :00)
АТЛЕТИКО : АЛЬМЕРИЯ (01 : 00)
АТЛЕТИК : ХЕТАФЕ (03 : 00)

Ла Лиг 2010 – 2011

# Клуб T/T X T Хж +/- О
1 РЕАЛ МАДРИД 9 7 2 0 25-5 23
2 БАРСЕЛОНА 9 7 1 1 19-6 22
3 ВИЛЬЯРРЕАЛ 8 6 1 1 16-6 19
4 ВАЛЕНСИЯ 9 5 2 2 14-9 17
5 ЭСПАНЬОЛ 8 5 0 3 8-10 15
6 СЕВИЛЬЯ 9 4 2 3 14-16 14
7 ХЕТАФЕ 8 4 1 3 14-10 13
8 АТЛЕТИКО 8 4 1 3 12-9 13
9 МАЛЬОРКА 8 3 2 3 7-8 11
10 АТЛЕТИК 8 3 1 4 14-14 10
11 РЕАЛ СОСЬЕДАД 8 3 1 4 10-11 10
12 ОСАСУНА 8 2 3 3 7-6 9
13 ЭРКУЛЕС 9 2 3 4 9-12 9
14 ЛЕВАНТЕ 8 2 2 4 8-14 8
15 СПОРТИНГ 8 2 2 4 8-14 8
16 АЛЬМЕРИЯ 8 1 4 3 6-7 7
17 МАЛАГА 8 2 1 5 13-19 7
18 РАСИНГ 8 2 1 5 5-14 7
19 САРАГОСА 9 0 4 5 7-15 4
20 ДЕПОРТИВО 8 0 4 4 3-14 4
GD Star Rating
loading...
Барса стилийн ялалт (5 : 0), Роналду зогсохгүй нь ! (1 : 3), 9.2 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

18 Сэтгэгдэл

  1. igor says:

    Barca ch goe bn da. ene ercheeree yavaasai. Adminuud yagad nba medeellees oruulahku bga yum be.huleegeel bn shu.amjilt

    GD Star Rating
    loading...
  2. huuye adminuudaa medeelelee oruulaache nominerdene g10d altan medal avtsan shde shatart

    GD Star Rating
    loading...
  3. BATAA says:

    TSOOMOO NBA MEDEELELEE ORUULAACHEE………..SUULIIN UEIIN MEDEELLUUD CHIN GOLCHLON L FOOTBALL BHIIN………..NBA YASAN BE…………

    GD Star Rating
    loading...
  4. Tuvshint says:

    C.Ronaldo vnexeer gaixaltai um aa, xvnd bayar baysgalan ogch chadaj baina

    GD Star Rating
    loading...
  5. s says:

    bi ta heded gantsxan yum l xeley arsenal chelsea manu 3 exnii 3 taa bdaggaaraa l bn aan busad ni medexgui ee ? ? ? kkk

    GD Star Rating
    loading...
  6. Sivila mash sain togloh bolov yy getel tiim bsangui ee. Bumbug ezemshilt ehnii uyd gehed l 78:22 bsan shuu dee. Zugeer l barcagiin togloltond orood toglochloo doo. Hudalch hund bol barag l Sivilagiin haangachiig toirch zogsoj bgaal ushiglusun duu hehe

    GD Star Rating
    loading...
  7. Harin Madridiin huvid neeh sain baigaagui ee. Onovchgui pass, hamgaalaltiin shugamand mash ih aldaa gargaj bsan shuu dee. Benzema orj ireegui bol C.Ronaldo 2 goal hiihgui bsan baihaa. Zuv tsagtaa zuv uydee l baij taarsan. Madridiin toglolt uchdur ih taaruu bsaaan yurunhiidu.

    GD Star Rating
    loading...
  8. buya says:

    trezget uneheer goy shuu!!! manai juve-g hetsuu ued n orhiogui , odoo l bas la-lig t bujignuulj baina , ene ercheeree sain togolooroi

    GD Star Rating
    loading...
  9. Barsa says:

    goyo togloltuud boljeee

    GD Star Rating
    loading...
  10. 1 says:

    Uneheer ene tsagiin 2 shildeg ni… Messi, Ronaldo hen negniig ni shildeg gej yarih hereggui 2 ula shildeg ni… busad ni urgelj daraagiin shildeguud nin bhaa. gehdee shildeg bagt togloson ni shildeg boldog ni unen bololtoi. Gerrard gedeg gaihaltai toglogch daanch bag ni tuunii aguu gedeg neriig aajimajmaar tatsaar bna daa…

    GD Star Rating
    loading...
  11. Fc Barcelona says:

    ter uneen. Bi barcagiin fan gehdee CR7.d ch bas hairtai onoo tsagiin holbombogt ene 2 bgagui bol uitgartai neg heviin bh bsan bh. ugaasa odoo tsagt Messi, CR7 hoyor l uneheer busdaasaa hol tasarhai bga. 11.28 el classico yu boloh bol uneheer super match boloh bh.

    GD Star Rating
    loading...
  12. ViLLA says:

    barca zail zail

    GD Star Rating
    loading...
  13. chelsea lampard says:

    David Villa giin erguulegtei tsohiltuud uneheer sain yumaa.

    GD Star Rating
    loading...
  14. villa aimar. ron buur aimar toglojee

    GD Star Rating
    loading...
  15. barca says:

    barca ch ugaasaa l … messi.g zow ashiglaj chadwal delhiid N1 bag l daa. ene jil messi dahiad delhiin shildeg bolood barca cgampions league.dee turuulne real xog sh dee odontsor toglogchdoo ashiglaj chaddaggui gehuudee

    GD Star Rating
    loading...
  16. manu fanat and criastiano fanat says:

    ronaldo galzuurch bna haha ene jil realinh

    GD Star Rating
    loading...
  17. ronaldo says:

    hey ter manu fanat cristian fanat 2uulaa jinken gal hamuud shu.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: