Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, AC Милан, Европын хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг, Ювентус » Дель Пьеро багийнхаа түүхэнд шинэ амжилт тогтоолоо

GD Star Rating
loading...
Ювентус Миланыг талбайд нь буулган авч Сери А лигийн аваргын төлөөх өрсөлдөөнд эргэн ирлээ. Одоо Юве Миланаас ердөө 2 онооны зөрүүтэй болж байна. Квальярелла 24 дэх минутад тооны харьцааг нээж улмаар 65 дахь минутад Дель Пьеро багийнхаа ялалтыг баттай болгосон. Хуучин Ювентусын  тоглогч байсан Ибрагимович цаг дуусахаас өмнөхөн гоолдсон. Гэхдээ энэ гоол Миланд оноо авчирсангүй.
Эхний аюултай довтолгоог Ибра 10 дахь минутад хийсэн ч Марко Сторариг тэрээр аргалж чадаагүй. Харин үүний дараа Лука Антонинигийн гаргасан алдаа Дель Пьерод боломж олгосон. Гэхдээ Кристиан Аббьяти мөн л үүргээ амжилттай биелүүлсэн. Гэхдээ 24  дэх минутад Паоло Де Чельегийн хөндлөн дамжуулалтыг Фабио Квальярелла амжилттай мөргөж тооны харьцааг нээсэн юм.
Наполигоос 4.5 сая еврогоор ирсэн Квальярелла шинэ багтаа 4 дэх гоолоо бэлэглэлээ. Энэ гоолын дамжуулалт өгсөн Паоло Де Челье  бэртэл авсан тул  40 дэх минутад сэлгээнд сууж Симоне Пепе талбайд орж ирсэн юм.
Эхний хагасын нэмэлт цагт Ибрагимовичийн мөргөсөн аюултай бөмбөгийг Сторари аюулгүй болгож багаа аварсан.
Хоёрдугаар үе эхлээд 65  дахь минут үргэлжилж байх үед Ювегийн домог Алессандро Дель Пьеро гоолдлоо. Сэлгээгээр орж ирсэн Мохамед Сиссокогийн дамжуулалтыг Дель Пьеро Сери А лигт 179 дэх гоолоо орууллаа. Ювентусын өөр нэгэн домогт тоглогч Жиамьера Бонипертигийн амжилтыг (178) тэрээр эвдэж лигт хамгийн олон гоол оруулсан Ювегийн тоглогч боллоо.
82 дахь минутад Лука Антонинигийн дамжуулалтыг Ибра мөргөж хуучин багийнхаа эсрэг гоолдсон. Үлдсэн 8 минутын хгуацаанд Милан тооны харьцааг тэнцүүлж чадсангүй.
Миланы ерөнхийлөгч Силвио Берлускони энэ тоглолтын дараа ”Надад хэлэх үг алга. Иймэрхүү ялагдлын дараа зүгээр л чимээгүй байсан нь заримдаа дээр байдаг юм” гэсэн бол дасгалжуулагч Альегри ”Би боломж гаргасан гэхдээ тэрнийгээ ашиглаж чадаагүй. Үнэнийг хэлэхэд багаа ялагдал хүлээх хэмжээний тааруу байсан гэж бодохгүй байна. Хөлбөмбөг ийм зүйл хааяа байдаг шүү дээ” гэжээ.
Ювентусын менежер Луйжи дель Нери ‘Бөмбөг болгоны төлөө тэмцэж, ялах хүсэл тэмцүүлэлтэй багийг би харлаа. Яг энэ эрчээрээ л бид явах хэрэгтэй. Миланд сайн тоглогчид бид тэднийг зогсоож чадсандаа баяртай байна” гэжээ.

Милан. Стадион “Жузеппе Меацца”.
Шүүгч- Жанлука Рокки (Флоренция).
МИЛАН – ЮВЕНТУС – 1:2 (0:1)
Квальярелла, 24 (0:1). Дель Пьеро, 65 (0:2). Ибрагимович, 82 (1:2).
Милан Ювентус
Кристиан Аббьяти Марко Сторари
Лука Антонини Паоло Де Челье, 40
Сократис Папастатопулос Никола Легротталье
Алессандро Неста Леонардо Бонуччи
Даниэле Бонера Марко Мотта
Кевин-Принс Боатенг, 69 Филипе Мело
Андреа Пирло Фабио Квальярелла
Дженнаро Гаттузо Клаудио Маркизио
Робиньо Альберто Аквилани
Пато, 75 Хорхе Мартинес, 56
Златан Ибрагимович Алессандро Дель Пьеро, 85
Сэлгээ :
Кларенс Зеедорф, 69 Симоне Пепе, 40
Филиппо Индзаги, 75 Мохамед Сиссоко, 56
Амаури, 85
Шар хуудас:
Кевин-Принс Боатенг, 39 Филипе Мело, 36
Андреа Пирло, 45 Симоне Пепе, 52

Рома улирал эхэлснээс хойш анх удаа хүснэгтийн эхний хагаст бичигдэж эхэллээ. Тэд Леччег талбайдаа 2 : 0-ээр буулган авсан бөгөөд Бурдиссо, Вучинич нар гоолджээ.  Вучинич 2000–2006 оны хооронд Леччед тоглож байсан. Тийм ч учраас гоолын баяраа тэмдэглээгүй юм.

Хоёр дахь гоолын дараа Ромагийн ахлагч Франческо Тотти болон Леччегийн  Рубен Оливера зүй бус авир гаргасан учраас талбайгаас хөөгдсөн. Тотти ирэх тойрогт явагдах Ромын дербиг (Лацио – Рома) өнжих болж байна.

Рома 5-р тойргоос хойш ялалт авч чадаагүй байсан  бөгөөд ийнхүү 3 дахь ялалтаа авч 12 оноотой боллоо.

Рим. Стадион “Олимпико”.
Шүүгч- Андреа Джервасони (Мантуя).
РОМА – ЛЕЧЧЕ – 2:0 (0:0)
Бурдиссо, 62 (1:0). Вучинич, 76 (2:0).
Рома Лечче
Жулио Сержио Антонио Росати
Йон Арне Риисе Джамель Месба
Жуан Густаво
Николас Бурдиссо Стефано Феррарио, 17
Марко Кассетти, 47 Джузеппе Вивес
Маттео Бриги, 82 Игнасио Пьятти, 65
Даниэле Де Росси Гильермо Джакомацци
Симоне Перротта, 59 Джанни Мунари
Мирко Вучинич Рубен Оливера
Марко Боррьелло Давид Ди Микеле
Франческо Тотти Даниэле Корвия, 75
Сэлгээ :
Сисиньо, 47 Альберто Джулиатто, 17
Фабио Симплисио, 59 Хавьер Чевантон, 65
Жереми Менез, 82 Эдвард Офере, 75
Шар хуудас:
Жуан, 57 Эдвард Офере, 82
Сисиньо, 69
Франческо Тотти, 77 Рубен Оливера, 78

Баасан гаригт явагдсан тоглолт

ЖЕНОА – ИНТЕР – 0:1

Ням гаригт явагдах тоглолтууд (Монголын цагаар)

ПАЛЕРМО : ЛАЦИО 18 :30

БРЕШИЯ : НАПОЛИ 21 : 00

БАРИ : УДИНЕЗЕ 21 : 00

ПАРМА : КЬЕВО 21 : 00

КАЛЬЯРИ : БОЛОНЬЯ  21 : 00

ЧЕЗЕНА : САМПДОРИЯ 21 : 00

КАТАНИЯ : ФИОРЕНТИНА 02 : 45

Сери А 2010-2011

# Клуб T/T X T Хж +/- О
1 ЛАЦИО 8 6 1 1 12-6 19
2 ИНТЕР 9 5 3 1 11-4 18
3 МИЛАН 9 5 2 2 14-8 17
4 ЮВЕНТУС 9 4 3 2 18-10 15
5 КЬЕВО 8 4 1 3 11-9 13
6 НАПОЛИ 8 3 3 2 14-11 12
7 РОМА 9 3 3 3 9-12 12
8 ПАЛЕРМО 8 3 2 3 15-12 11
9 САМПДОРИЯ 8 2 5 1 10-8 11
10 ЖЕНОА 9 3 2 4 8-10 11
11 ЛЕЧЧЕ 9 3 2 4 7-15 11
12 УДИНЕЗЕ 8 3 1 4 6-10 10
13 КАТАНИЯ 8 2 3 3 8-8 9
14 БРЕШИЯ 8 3 0 5 8-11 9
15 ФИОРЕНТИНА 8 2 2 4 9-10 8
16 ЧЕЗЕНА 8 2 2 4 6-10 8
17 БОЛОНЬЯ 8 1 5 2 8-12 8
18 БАРИ 8 2 2 4 7-13 8
19 КАЛЬЯРИ 8 1 4 3 8-8 7
20 ПАРМА 8 1 4 3 6-8 7

GD Star Rating
loading...
Дель Пьеро багийнхаа түүхэнд шинэ амжилт тогтоолоо, 9.4 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. aaya says:

    yaaedaa daa baiz…….. milanii maan toglolt neg l bisheee…….. allegriig solih heregtei abiatiiig suulgah heregtei sain haalgachtai bolohgui bol ch hol yabahgui n deee………….. mun ronaldinhogiin genetiiin passuud unheeer heregtei bn……………. dajgaljuulagch haalgach 2iiig l solih heregtei bn daaa milan italian coach unheer heregguin bn dogloltiiin tagtik toglogchidiiin arga barild tohirohgui bn odoo bodhod leonardo n ch deer bsn yum shig…………………. 2 hongiiin daraa real.d talbai deereee elegluulj onigooo bolnooo odooooo yaaaj uzene eeeeee ronaldinho silva 2iig l hurdan idgeeesei gej zalbirch suuuy daaa………………….. milanii fanat baival aaya_bt@yahoo.com haygaaar add hiiigeeed orrooood ireeerei jaaal yriltsay…….. sanaaa bodloo soliltsoe

    GD Star Rating
    loading...
  2. juve irgen irsen ym shig bna shu

    GD Star Rating
    loading...
  3. Romanista says:

    Forza Roma ! ene ercheeree yavaad baina aa huu

    GD Star Rating
    loading...
  4. buya says:

    uraa juve uragshaa!!!

    GD Star Rating
    loading...
  5. sak milan says:

    haalgachiin asuudal bnaa.

    GD Star Rating
    loading...
  6. rossoneri says:

    Миланд хаалгач асуудалгүй ээ. Аббъятти дажгүй байгаа гэж бодож байна. Сэлгээнд Марко Амелиа байна. Гэхдээ нээрээ уг нь Амелиа нь Аббъяттигаас дээр баймаар юмаа. Яаж ч бодсон. Шигшээдээ хэд хэдэн удаа дуудагдаж тоглож байсан хаалгач шүү дээ. Уг нь энэ Аллегригийн 4-3-3 дажгүй л санагдаад байгаа. Робиньог л хамгаалалтанд жоохон идэвхитэй болгочуул. Моуриньо Интерт байхдаа хамгаалалтанд Этог туслуулаад бараг л ясны цэвэрлэгч шиг болгочихсон байсан даа. Тэрэн шиг Робиньо хамгаалалтанд идэвхитэй туслаад байвал ч. Энэ тактикаараа хэд тоглоод цчраа олчих байлгүй дээ. Хуучин ноёд гэхдээ орон гаран байгаа. Уг нь Европт бас л хүчтэй өрсөлдөх баг юмсан.

    GD Star Rating
    loading...
  7. Spurs says:

    Huuchin noyduud bugdiig ailgadag bsan tsag irj bgan bn da gej

    GD Star Rating
    loading...
  8. sunny says:

    ug ni milan iluu togloson bn sh tee. milan hugshin hagasuud yavhgui nee. 2 dovtlogchtoi toglovol zugeer yum bolvuu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: