loading...
10-р сарын сүүлчийн 10 хоногт Грек улсад явагдсан Өсвөрийн шатарчдын 2010 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 10 насны ангиллын охидын тэмцээнд манай Д.Номин-Эрдэнэ түрүүлж Монгол улсаас Дэлхийн аварга цол хүртсэн анхны өсвөрийн шатарчнаар тодорлоо.
Тэрээр тэмцээний эхэнд чансаагаар 105 шатарчны 5-рт эрэмблэгдсэн байсан бөгөөд гараанаас л хошуучлагчдын эгнээнд байнга өрсөлдөн швейцарь системийн 11 тавилд ихээхэн ур чадвар,тэвчээр гарган тоглохдоо 7 ялж 4 тэнцэн 9 оноогоор ийнхүү гялалзсан амжилт гаргав.
Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ өнгөрсөн зун Ази тивийн аварга болж FМ (Олон улсын шатрын холбооны мастер) цол хүртсэн билээ.
ДАШТ-ий хөвгүүдийн U-8 насны ангилалд (124 шатарчин оролцсон) Э.Баасансүрэн 5,5 (69-р байр), Э.Нямбилэг 4,5 (95) U-10д (150) Ц.Бат-Эрдэнэ 5 (103), U-12д (150) Г.Мөнхбаяр 5,5 (85),
U-14д (128) Э.Энхнар 5 (80) U-16д (140) У.Насанжаргал 6,5 (26), U-18д (109) Б.Өлзийбаяр 6 (46), охидын G-8д (81) Т.Мөнхзул 6,5 (23), G-10д (105) Д.Номин-Эрдэнэ 9 (1), Г.Учрал 6,5 (33) G-12д (117) С.Жаргалмаа 6 (42) G-14д (99) Б.Янжинлхам 5 (62), G-16д (97) Н.Бадамханд 7 (19), G-18д (72) Б.Ану 5,5 (34) онооны амжилтыг тус тус үзүүллээ.
Медалийн өнгийг тодорхойлоход шийдвэрлэх ач холбогдолтой сүүлчийн 2 тавилд манай аваргын ялалт байгуулсан өргүүдийг толилуулъя.
loading...





bayar hurgey !!! sain bn shdeee ..
loading...
Oh nice, ёстой сайхан мэдээ байна, монголчуудын маань суу билэг мандан бадраг!
loading...
baga nas bnada argagui tsagaanaas italy ymu spain haraas sitsil hiih ymda hamgiin anh zaadag garaa bolon hamgaalalt nice shu uneheer sain bna bi ch bas shatarchin clubt yvdag uneheer tsever orsoldoon nominerdene gogo shatar go
loading...
za bi amjilt husye suuliin 2 taviltaa sn toglooroi geed setgegdel bichij baisan chin manaihaas avarga tursun bn shuu dee unheer mundag bn aa manaihan amjilt saihaaan saihaaan ene l saihan bayar hurgiye
loading...
sain shde mundag bnaa
loading...
saihan medee bna iim medee sonsohoor ter odor ter chigeeree saihan bolchdog yum DAHIAD OLON JIL NAAD ORSOLDOGCHDOO DARAARAI
loading...
manai MONGOL oron IQ buyu oyuni chadvaraaraa her sain be ? Gedgiig ni haruulj ogson hundet Nomin Erdenedee mash ih baylaj bna minii zugees
loading...
Монголчууд оюун ухаан, хүч чадлаараа дэлхийд юм дуулганаа.
Ёстой сайхан мэдээ байна.
loading...