GD Star Rating
loading...
loading...
Бранислав Ивановичийн 2-р хагасын төгсгөлд оруулсан гоол Челсид ялалт авчирлаа. Блекберний талбайд Цэнхэрүүд хүнд тоглолт хийж эхний үеийн байдлаар 1 :1-ээр тэнцэж байсан. Экс-ситигийн довтлогч Бенжани Мварувари гоолын салхийг 21 дэх минутад хагалсан.Гэвч багтаа эргэн ирсэн Дробагийн тусламжтайгаар Анелка тоог тэнцүүллээ. Харин цаг дуусахаас 6 минутын өмнө Иванович мөргөж хожлын гоолыг Челсид авчирчээ. Ийнхүү тэд хүснэгтийг 5 онооны зөрүүтэй хошуучилсан хэвээр үлдэж байна.
Ханиадны улмаас 2 тоглолтод багтаа тус болж чадаагүй Дрогба эргэн ирж гараанд гарсан. Энэ багт ямар хэрэгтэй тоглогч вэ гэдгээ харуулж Кот’д Ивуар эр багийнхаа эхний гоолын эхлэлийг тавьсан юм. Флорен Малудагийн алсын дамжуулалтыг Дрогба мөргөж Анелкад бэлдэж өгсөн. Франц довтлогч энэ сайхан боломжыг мэдээж алдаагүй.
Дрогба улирал эхэлснээс хойш багийнхаа 11 гоол ямар нэгэн байдлаар оролцсон байна. Мөн тэрээр гоолын дамжуулалтаараа лигийг тэргүүлж байгаа юм. Анелка премьер лигт Блекберний хаалганд хамгийн олон гоолдсон тоглогч болон түүхэнд үлдлээ.
2-р хагасын дундуур Карло эхний сэлгээгээ хийж Флоран Малудаг Старрижээр сэлгэсэн. Гэхдээ хожлын гоолын хамгаалагч Челсид авчирлаа.
Юрий Жирков баруун жигүүрээс өндөр дамжуулалтыг өгөхөд Иванович мөргөж багтаа ялалт 3 оноо бэлэглэсэн.
Карло энэ тоглолтын дараа ”Би азтай яллаа. Бидний гоолоос өмнө тэд тэргүүллийг авч болох байсан. Жейсон Робертс харин аз болж боломжоо алдсан. Хэдийгээр бид шилдэг тоглолтоо үзүүлж чадаагүй ч ялалт авна гэдэг чухал. Блекберн биднийг бага зэрэг дарамтанд оруулсан учраас бид өөрсдийн тоглолтоо үзүүлж чадсангүй. Тэнцэж болох байдлаас Жирков биднийг аварлаа. Багийн тоглолтод тэр маш сайн оролцож байна” гэжээ.
| Блэкберн. Стадион “Ивуд Парк”. 25836 үзэгч. Шүүгч- Питер Уолтон (Нортгемптоншир). |
|
| БЛЭКБЕРН – ЧЕЛСИ – 1:2 (1:1) | |
| Блэкберн | Челси |
| Пол Робинсон | Петр Чех |
| Мичел Сальгадо | Бранислав Иванович |
| Райан Нельсен | Алекс |
| Кристофер Самба | Джон Терри |
| Гаэль Живе, 35 | Эшли Коул |
| Бретт Эмертон | Майкл Эссьен |
| Фил Джонс | Джон Оби Микел |
| Мортен Педерсен | Юрий Жирков |
| Эль Хаджи Диуф, 80 | Николя Анелька, 90 |
| Маме Бирам Диуф | Флоран Малуда, 72 |
| Бенджани Мварувари, 46 | Дидье Дрогба |
| Сэлгээ : | |
| Мартин Ольссон, 35 | Даниэль Старридж, 72 |
| Джейсон Робертс, 46 | Паулу Феррейра, 90 |
| Давид Данн, 80 | |
| Шар хуудас: | |
| Мичел Сальгадо, 33 | Дидье Дрогба, 66 |
| Райан Нельсен, 81 | Бранислав Иванович, 80 |
GD Star Rating
loading...
loading...




Иванович чи шүү… Миний дуртай тоглогчдын нэг…
loading...
Breaking NEWS
Suuliin ued chelsea ymar ch bagiig xairlaj urubduxguigeer xojij bna
Fuckin bring on BarcelonFC
loading...
Chelsea1977 ene ymar erguu dagz ve
loading...
chelsea azaar neg yum hojloo shude..naad dasgaljuulagchin hurtel az bsn geed bhad,uhsen baasaaraa hairlaj urubduhguigeer hojih be sugaa aan..erguu dagz chin aan..
loading...
Gooliin damjuulaltaar Drogba bish Nani terguulj bga. Blackburn top baguudaas onoo salgachaad baidag hetsuu bag. Bid harin turuu jil tentsej bsan bol odoo hojij hariugaa avlaa
loading...