Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, МанЮ » Рүүни 12 сар хүртэл тоглохгүй

GD Star Rating
loading...
Уэйн Рүүнигийн эргэж ирэх хугацаа дахин хойшилсон байна. 10 сарын 16-нд Вест Бромвичтой хийсэн тоглолтоос хойш тэрээр талбайд гараагүй. Тухайн үед Рүүниг багаасаа явах тухай асуудал ноцтой яригдаж байсан бөгөөд Аваргуудын лигт Бурсаспортой хийсэн тоглолтыг өнжсөн. Гэвч нөхцөл байдал маш богино хугацаанд эргэж тэр долоо хоногтоо Рүүни багтайгаа шинэ гэрээ байгуулсан.
Энэ тухай мэдээлэл гараад удаагүй байтал түүнийг бэлтгэлийн үеэр шагайндаа бэртэл авсан тухай хэвлэлүүд бичиж эхэлсэн бөгөөд ойролцоогоор 3 долоо хоног гэж байлаа. Гэвч Сер Алекс Фергусон саяхан түүнийг 5 долоо хоногийн дараа эргэж ирэх байх гэжээ. Ингэхээр МанЮ 12 сарын эх хүртэл Рүүнигүй тоглоно гэсэн үг.
Энэ хугацаанд мэдээж премьер лиг болон Аваргуудын лигийн олон тоглолтууд байгаа. Тиймээс Чичарито, Бербатов, Обертан, Македа нараар МанЮ-гийн довтолгоо бүрдэх нь. Майкл Оуэн мөн он гартал бэртлээсээ эргэж ирэхгүй.
GD Star Rating
loading...
Рүүни 12 сар хүртэл тоглохгүй, 6.6 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Rossoneri says:

    Сэр Алекс Рүүниг ингэж тоглуулахгүй байж байгаад өвлийн солилцоогоор бараг зарчих байхаа. Тэгэж бодогдоод байхын. Яахав бэлтгэл дээр яалтчгүй л Скоулз гэмтээсэн байлээ л дээ. Улаан чөтгөрүүд юу гэж бодож байна айн. Зүгээр сэтгэгдлээ соёлтой үлдээгээрэй. Бодлоо л бичлээ шүү.

    GD Star Rating
    loading...
  2. adfs says:

    Зун зарнаа Руунийг…

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: