Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Арсенал, Европын хөлбөмбөг » Сонг Арсеналын баатар

GD Star Rating
loading...

Цаг дуусахаас ердөө 2 минутын өмнө Александр Сонг гоол оруулж Арсеналд ялалт авчирлаа. Хүснэгтийн сүүлийн байранд бичигдэж байгаа Вест Хэм Буучдад чамгүй төвөг учруулж 88 дахь минут хүртэл алдаа гаргаагүй. Гэвч Гаель Клишигийн хөндлөн дамжуулалт тэдний хүч хөдөлмөрийг үгүй хийсэн юм. Буучид өмнөх тойрогт Манчестер ситиг бутниргэж улмаар долоо хоногийн дундуур Лигийн цомд эрчтэй ялалтыг авсан.

Гэвч Роберт Грин гайхалтай хаалтууд хийж тэдний довтолгоог зогсоож байлаа. Английн шигшээ багийн дасгалжуулагч Фабио Капеллогийн туслах Франко Балдини энэ тоглолтыг цэнгэлдэхэд ирж үзсэн юм. Буучид тоглолтын турш хийсэн 23 цохилтын 10 нь Гринийг чиглэсэн бөгөөд тухай бүрд нь тэрээр амжилттай хааж байлаа. 2-р үеийн 67 дахь минутад Венгер довтолгоогоо нэмж Валкоттыг Денилсоноор сэлгэлээ. Лигийн цомд Ньюкэслийн хаалганд дубль хийсэн Тео талбайд гарч ирээд ч Гринийг гарсангүй. Удалгүй 80 дахь минутад  Никлас Бендтнерийг Аршавиний оронд оруулсан.

Ингээд 88 дахь минутад Клишигийн зүүн жигүүрээс хаалганы өмнүүр өгсөн дамжуулалтыг Сонг мөргөж ялалт багтаа авчирлаа. Клиши хамгийн сүүлд 2008 оны 1 сард мөн л Вест Хэмийн эсрэг хийсэн тоглолтонд гоолын дамжуулалт өгч байсан юм байна. Роберт Грин энэ улиралд нэг тоглолтод 9 хаалт хийсэн 2 дахь хаалгач боллоо. Өмнө нь Петр Чех Волвесийн эсрэг ийм амжилт үзүүлсэн юм.
Венгер ялалтынхаа талаар ”Бид эцсийн мөч хүртэл ямар ч буруу зүйл хийгээгүй. Боломжтой мөчийг хүлээж ухаалаг тоглолоо. Бэртэлтэй тоглогчид нэг нэгээрээ эргэж ирж байгаа нь манай бүрэлдэхүүнийг сайжруулж байна. Энэ эрчээрээ тоглоод байвал лигийн титмийг хүртэх боломж бидэнд байгаа” гэжээ.
Харин Вест Хэмийн менежер Аврам Грант ”Тэд хэдийгээр олон боломж гаргасан ч манай хамгаалалт тухай бүрд нь зогсоож байсан. Гэтэл эцсийн бид оноо ч авч чадсангүй. Өмнөх тойргоос байдал хамаагүй дээрдсэн нь энд харагдлаа. Сайн багийн эсрэг бид эерэг үр дүн үзүүлсэн.
Одоохондоо улирал дөнгөж эхэлж байна. Тийм болохоор хараад л хүлээх л хэрэгтэй. Бид 4 сарын хавьцаа ийм байдалд байсан ч би сандарч мэгдэхгүй. Хамгийн гол нь авах ёстой оноогоо аваад байх нь л чухал” гэжээ.

Лондон. Стадион “Эмирейтс”. 60086 үзэгч.
Шүүгч- Майкл Джонс (Честер).
АРСЕНАЛ – ВЕСТ ХЭМ – 1:0 (0:0)
Сонг, 88 (1:0).
Арсенал Вест Хэм
Лукаш Фабяньски Роберт Грин
Бакари Санья Ларс Якобсен
Себастьен Скиллачи Мануэль Да Кошта
Лоран Косельни Дэнни Гэббидон
Гаэль Клиши Эрита Илунга
Александр Сонг Валон Бехрами, 90
Денилсон, 67 Скотт Паркер
Самир Насри Марк Ноубл
Сеск Фабрегас Виктор Обинна, 87
Андрей Аршавин, 80 Луиш Боа Морте
Маруан Шамах, 90 Фредерик Пикьонн, 73
Сэлгээ  :
Денилсон, 67 Карлтон Коул, 73
Никлас Бендтнер, 80 Жюльен Фобер, 87
Эммануэль Эбуэ, 90 Пабло Баррера, 90
Шар хуудас:
Александр Сонг, 25 Эрита Илунга, 23
Маруан Шамах, 82 Луиш Боа Морте, 52

GD Star Rating
loading...
Сонг Арсеналын баатар, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Arsenal fan says:

    ma bag yst aiiir shaajinaaa sda

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: