Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Хөнгөн атлетик » ”Цахилгаан” Болт эргэн ирлээ

GD Star Rating
loading...
Дэлхийн хамгийн хурдан хүн Усайн Болт бэртлээсээ эргэн ирж дахин шилдэг амжилтаа үзүүлэхэд бэлэн болжээ. 8 сарын 10-нд Шведийн Стокхольд болсон ”Алмазан лиг”-ийн тэмцээний дараа бэртэл авсан юм. Тус тэмцээнд Болт Тайсон Гэйд 100 метрийн төрөлд ялагдал хүлээсэн бөгөөд сүүлийн 2 жил тэр энэ төрөлд урдаа хэн нэгнийг алдаагүй байсан юм. Хоёр сар спортоос ангид байсны эцэст Олимпийн аварга Усайн бэлтгэлдээ эргэн оржээ. Тэрээр ирэх онд Солонгост зохиогдох хөнгөн атлетикийн ДАШТ-д аваргаа хамгаалахад бэлэн байна гэжээ. ”Миний ахиллессийн (өсгийний шөрмөс) бэртэл бүрэн эдгэрч одоо би 100 хувь эргэн ирсэн. Би карьертаа анх удаа л ингэж амжилтгүй оныг үдэж байна. 2011  оны ДАШТ-д 100 болон 200 метрийн түрүүгээ хүртэнэ гэдэгтээ би итгэлтэй байгаа” хэмээн тэрээр ярьжээ. Болт бэртлээсээ болж Цюрих, Брюссельд болсон ”Алмазан лиг”-ийн сүүлийн 2  тэмцээнийг өнжсөн. Ирэх жилийн ”Алмазан лиг”’-ийн бие төлөөлөгчөөр Усайн Болт томилогдоод байгаа.
Мөн түүнээс дэмждэг баг МанЮ-гийн тухай асуухад ”Сүүлийн үед манай багийн эргэн тойронд болж байгаа явдлыг би онцгой анхаарч үзэж байгаа. Рүүниг багтаа үлдэх болсонд МанЮ-гийн фений хувиар их баяртай байгаа” гэжээ.
GD Star Rating
loading...
''Цахилгаан'' Болт эргэн ирлээ, 8.0 out of 10 based on 9 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. lionOD says:

    amjilt husiye ter undur hugjiltei ornii tamirchdiig uuriinhuu karer duustal urdaa gargahgui bgaarai yaduu buurai ornii tamirchid yagaad mundag baij bolohgui gej

    GD Star Rating
    loading...
  2. enhe says:

    iim huniig delhiin tsomiin temtseend oroltsuulahiin tuld, zohion baiguulj bgaa gazar ni 100 myangan dollar toldogsh haha. bas l ovoo mongo oldog sport bgaa bizdee.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: