loading...
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Дуулиан-2020” тэмцээний 5 дэх удаагийн улиралын тоглолтууд эхэллээ. 2010 оны 10-р сарын 30-ны өдрийн 09,00 цагт 2010-2011 оны хамгийн эхний тоглолт явагдсан. Энэ нь өнгөрсөн жил 17 насны ангилалд түрүүлсэн Оюуны Ундраа ЦС болон нэг хэсэгт орсон 40-р сургуулийн хоорондох тоглолт юм. Тухайн тоглолтын өмнө Оюуны Ундраа ЦС-ийн хамт олон багахан хэмжээний нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулсан юм. Энэ үйл ажиллагаанд Оюуны Ундраа ЦС захирал болон Их Талын Дуулиан ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Тэрбаатар нар нээж үг хэлсэн юм.
Ингээд тоглолт эхлээд эхний үеийн 3 дахь минутанд энэ жилээс эхлэн ХасБанк ивээн тэтгэгчээр оролцож буй 40-р сургуулийн тоглогч Төгөлдөр 5 дэх удаагийн тэмцээний хамгийн анхны гоолийн эзнээр шалгарсан юм. Эцэст нь тун ширүүн тоглолт өнгөрч 40-р сургууль өнгөрсөн жилийн аваргуудыг 6:5-н харьцаатайгаар буулгаж авсан юм. 40-р сургуулийн багийн ахлагч Д.Анхбаяр энэ тоглолтонд 5 гоол хийж хөгжөөн дэмжигчдээн баярлуулсан.
Өнгөрсөн жилийн нас насны ангилалын аварга багууд хэсгийн эхний тоглолтоо хийсэн юм. Нийт 7 тоглолт явагдсанаас Охидын – 16 насны ангилалын тоглолт болох Сэлба Сервис ХХК-ийн 16-р сургууль болон ICE MARK-ийн 1-р сругуулийн тоглолт явагдаагүй юм. Учир нь 1-р сургуулийн баг тамирчид мэдүүлгээ хугацаанд өгөөгүй, мөн хувцас хэрэгсэл нь шаардлага хангаагүй байсан учраас тоглолтыг 16-р сургуулийн ялалтаар өндөрлөв.
Ингээд 6 тоглолтонд нийт 68 гоол орсноос эзэн баг нь 42, харин зочин баг нь 26 гоол хийсэн байна. 2-р сургуулийн 15 насны ангилалын баг тамирчид 6-р сургуулийг 12:6-ийн харьцаатайгаар хожсон нь хамгийн олон гоол орсон тоглолтоор шалгарсан. Харин хамгийн олон гоолийг зөрөөтэйгээр хожсон баг бол өнгөрсөн жил Ерөнхй Сайдын нэрэмжит шагналыг хүртсэн Саммит ХХК-ийн 24-р сургуулийн Мөнх-Оргил багийн ахлагчтай 11 насны ангилалын баг юм. 71-р сургуулийн эсрэг тэд 9:1-р хожихдоо багийн ахлагч өөрөө 5 гоол хийж багтаа хожлыг авчирлаа.
Нийт 6 тоглолтонд 8 шар карт авсан үзүүлэлттэй байна.
Хамгийн сонирхолтой тоглолтоор Оюутан насны ангилалд 4 удаа дараалан түрүүлээд байсан цагаан өмсгөлтнй Түмэнжаргал багийн ахлагчтай УБДС болон цэнхэр өмсгөлтэй Амарбаясгалан багийн ахлагчтай ШУТИС-ийн хоорондох тоглолт юм. УБДС сүүлийн 1 минут үдээд байхад 7:6-р хошуучилж байсан боловч ШУТИС-ийн залуу тоглогч Дарамбаяр сүүлийн 1 минутанд 2 гоол оруулснаар багтаан ялалтын авчирч чадсан.
Ингээд тоглолтын дүнгээс танилцуулбал:
1. Оюуны Ундраа ЦС (ХасБанк) – 40-р сургууль (ХасБанк) /17 нас/ - 5 : 6
2. 2-р сургууль (ХасБанк) - 6-р сургууль (ХасБанк) /15 нас/ – 12 : 6
3. 24-р сургууль (Саммит ХХК) – 71-р сургууль (ХасБанк) /11 нас/ - 9 : 1
4. 10-р сургууль (Онч Аудит) – 41-р сургууль (Jet School) /Охид – 14/ – 6 : 4
5. 14-р сургууль (Ти Си Ай ХХК) – 85-р сургууль (Чингис Хаан Банк) /13 нас/ 3 : 1
6. УБДС – ШУТИС /Оюутан нас/ – 7 : 8
Мэргэн буучдын жагсаалт:
11 нас: 24-р сургуулийн Мөнх-Оргил – 5 гоол
13 нас: 14-р сургуулийн Мөнхбаяр – 2 гоол
15 нас: 2-р сургуулийн Амгаланбаяр – 4 гоол, 6-р сургуулийн Анарчулуун – 4 гоол
17 нас: 40-р сургуулийн Д.Анхбаяр – 5 гоол
Оюутан: УБДС-ийн Очбаяр – 4 гоол
Охид – 14 нас: 10-р сургуулийн Энхжин. 41-р сургуулийн Энх-Амгалан – 3 гоол
Тэмцээний дараагийн тоглолтууд 2010 оны 11-р сарын 13-14-ны хооронд явагдах юм. Ивээн тэтгэгч нарын тэмцээн 11-р сарын 6-7-ны өдөр явагдана.
Их Талын Дуулиан ТББ 2010 оны 10-р сарын 31-ны өдөр
loading...





KKKKKKKK 40-ch xishgee pvjee 2r anxaa kkk goe garchee Yu we 2r nar bas bga yum uu???kkkkkkkkkkk KaRo-FcB
loading...