GD Star Rating
loading...
loading...
Формула нэгийн ДАШТ- өндөрлөхөд 2 гран при үлдээд байна. Одоогийн байдлаар Фернандо Алонзо 231 оноотой тэмцээнийг тэргүүлж байгаа бол Марк Уэббэр, Хьюс Хэмилтон, Себастьян Веттел нар удаалж байна. Харин өнгөрсөн жилийн аварга Женсон Баттон тэргүүлэгчээс 42 онооны ард яваа. Макларен үлдсэн хоёр Гран прид түүнийг амжилттай уралдуулахын төлөө өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийнэ гэдгээ мэдэгджээ. Боломжит 50 онооноос аль болох ихийг өөрийн болгох нь Баттоны зорилго болоод байна. Макларений босс Мартин Витмарш ”Эрс шийдэмгий байж чадахгүй бол түрүүлж чадахгүй гэдгийг Женсон мэдэж байгаа. Тэр ч чадах чинээгээрээ хичээж бид ч боломжоороо тусална” гэжээ. Өнгөрсөн жилийн түрүү Баттон Бразилийн гран прид авч байсан. Харин энэ удаа Бразилийн гран при түүнд тус болох болов уу ?”Хэрвээ энд л түрүүлж чадахгүй бол үлдсэн амьдралдаа харамсах хэрэг гарна. Боломж байсан цагт үргэлж тэмцэнэ гэж би хэлдэг . Ирэх уралдаанд техникийн хувьд нилэд өөрчлөлт би хийнэ. ” гэжээ.
Гэхдээ Макларенээс түрүү хүртэх хамгийн боломжтой байгаа нь мэдээж Хэмилтон. Их Британи эр Алонзогийн ард 21 оноо алдаж байгаа. Тиймээс багийн анддаа тэр найр тавихгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
GD Star Rating
loading...
loading...




Alonso turuulnee suuliin heden zamd sain bga oortoo ch nileen itgeltei bga haragdsan amjilt Alonso
loading...