loading...
10 дахь тойргын топ тоглолтонд Дортмундийхан Майнцыг 0-2 хожиж хоёрдахь удаагаа жагсаалтын тэргүүллийг авлаа. Штутгарт , Шальке болон Гладбах зэрэг уламжлалт клубүүд ” хонгилоос” гарч чадсангүй. Харин Көлн шинэ дасгалжуулагч Шэферийн хамт хожиж , Хоффенхаймийхан Ханноверийг илт давуу буулган авав.
Тоглолтын эхнээс Майнц хэд хэдэн эрчтэй довтолгоог хийсэн ч амжилт олоогүй. Майнцын хамгаалагчдын алдааг ашиглаж Барриосийн гоол хийх боломжийг хаалгач Веткло амжиллтай тасалсан юм.Энэ бол Дортмундын зүгээс ирсэн анхны аюулын дохио байв. Майнцын хамгаалагчид багагүй алдаа гаргаж байсны дотор багийн ахлагч Новескийгийн буцааж дамжуулсан бөмбөгийг Веткло тогтоож чадалгүй Брухвег стадионд цугласан Майнцын фенүүдийн зүрхэнд түгшүүр хуруулаад авав. 27 дахь минутад Дортмундын залуу халаа 18 настай Марио Гөтце тоглолтын анхны бөмбөгийг оруулснаар хар шарууд тэргүүлж эхлэв. Эдгээр нь нэгдүгээр үед өрнөсөн гол үзэгдлүүд байлаа. Хоёрдугаар үе эхлээд удалгүй (48) Майнц 11 метрийн торгуулийн цохилтоор тоог тэнцүүлэх сайхан боломж олсон ч Поланскийгийн цохилтыг хаалгач Вайденфеллер хаасан нь Майнцын сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх явдал болсон юм. Льюис Холтби болон Сэми Аллагуи нарын алсын цохилтыг Вайденфеллер хаалгаанаасаа зайлуулж , эсрэг талд Шинжи Кагавагын хүчтэй цохилтыг Веткло амжилттай хааж байлаа. Майнцаас хамгийн сайн тоглосон хүн бол хаалгач Веткло гэж хэлхэд буруудахгүй. Тоглолтын 67 дахь минутад Гөтцегийн дамжуулалтаар Лукас Барриос гоол оруулсанаар Дортмундын хожлыг баталгаажуулсан юм. Энэ хожлыг авснаар Дортмунд клуб айлын талбайд 5 хожсон өөрсдийн шинэ дээд амжилтыг тогтоолоо.
Томас Тухел: Бид тоглолтын аргаа сайн олж байсан. Гэхдээ хамгаалалт маань бөмбөгөө сул алдах мөн оновчгүй дамжуулалтаас болж суларсан. Дортмунд гайхалтай түвшинд тоглож байгаагаа өнөөдөр нотоллоо. Гэсэн ч би тоглолтын зарим хэсэгт сэтгэл хангалуун байна. Бид энэ хожигдолоос ичих хэрэггүй.
Юрген Клоп: Манайх өрсөлдөгчдөө тааруулж тактикаа сайн боловсруулсан. Мэдээж бид тоглолтыг аль эрт тэргүүлэх хэрэгтэй байсан юм. 11 метрийн торгуулийн цохилтыг хаасан нь тоглолтыг шийдвэрлэх чухал явдал болсон. Биднийг аз ивээж тэргүүллээ хадгалсан. Аваргын талаар ямар ч бодол алга.
Майнц 05-Дортмунд 0-2
1899 Хоффенхайм- Ханновер 96 4-0
Вердер Бремен – ФЦ Нюрнберг 2-3
Көлн- Хамбург 3-2
Вольфсбург –Штутгарт 2-0
Кайзерслаутерн – Бор. Мөньхенгладбах 3-0
Сант Паули- Айнтрахт Франкфурт 1-3
Баерн Мюнхен – Фрайбург 4-2
Шальке 04- Баер Леверкузен 0-1
10 дахь тойрог.
Нийт 32 бөмбөг орсон нь нэг тоглолтонд дунджаар 3,2 гоол болж байна. Одоогоор нийт 90 тоглолт явагдаж 282 бөмбөг хаалганд ороод байна. 4 баг буюу ФЦ Нюрнберг, Баер Леверкузен, Айнтрахт Франкфурт, Дортмунд айлын талбайгаас 3 оноо авлаа.
Мэргэн буучид. Франкфуртын Теофанис Гекас сүүлийн тоглолтонд 2 бөмбөг оруулсанаар 9 гоолтой тэргүүлж байна. Фрайбургийн Папис Дэмба Сиссе 8 гоолтой удаалж 6 гоолтой зургаан тоглогч түүнийг дагаж байна. Гекасаас гадна 2 гоолыг Нюрнбергийн довтлогч Илкай Гүндоган оруулжээ. Мөн Хоффенхаймд энэ улиралд шинээр ирсэн Гилфи Зигурдсон бундеслигид анхны давхар цохилтоо хийв. Харин Көлний Миливой Новакович 3 гоолыг Хамбургийн хаалганд оруулав.
Оновчтой дамжуулалт. Хамбургын Зе Роберто 6 дамжуулалтаар тэргүүлж Майнцын Холтби мөн 6 дамжуулалттай удаалж байна.
Карт. Сант Паулигийн Жеральд Асамоа Ханноверийн Мануэль Шмидебах нар улаан карт авч талбайг чөлөөлжээ.
11 торгуулийн цохилт. Энэ 3 торгуулийн цохилт өгөгдсөнөөс нэгийг нь хаасан. Дортмундын Вайденфеллер Майнцын Ойгэн Поланскийгийн цохилтыг хаав.
Тэмдэглэлт үйл явдал. Фрайбургийн Максимилиан Нику бундеслигийн 50 , Мануэль Фрийдрих 200 дахь тоглолтоо хийв. Леверкузений дасгалжуулагч Хэйнкес дасгалжуулагчийн хувиар 550 дахь тоглолтдоо оролцов.
Сонирхолтой. Көлн 1400 дахь бундеслигийн тоглолтондоо энэ улиралын хоёрдахь хожилоо авсанаар чансаа буурах жагсаалтаас дээшээ ахиж чадав. Энэ хоёр хожилыг Хамбургийн 2 баг Сант Паули болон Хамбургийн эсрэг тоглохдоо авчээ.
Анхны тоглолт.Штутгартын Свен Шиплок , Хамбургийн Хэүн Мин Сон нар бундеслигийн анхны тоглолтоо хийв. 18 настай Өмнөд Солонгос тоглогч Хэүн Мин Сон анхны тоглолтондоо бундеслигийн анхны гоолоо хийв.
| Б | Баг | Тоглолт | +- | Оноо | ||
|---|---|---|---|---|---|---|
| 1 | ![]() |
Дортмунд | 10 | 16 | 25 | ![]() |
| 2 | ![]() |
Майнц 05 | 10 | 9 | 24 | ![]() |
| 3 | ![]() |
Хоффенхайм | 10 | 8 | 18 | ![]() |
| 4 | ![]() |
Баер Леверкузен 04 | 10 | 4 | 18 | ![]() |
| 5 | ![]() |
Айнтрахт Франкфурт | 10 | 7 | 16 | ![]() |
| 6 | ![]() |
Ханновер 96 | 10 | -3 | 16 | ![]() |
| 7 | ![]() |
Баерн Мюнхен | 10 | 2 | 15 | ![]() |
| 8 | ![]() |
Хамбург | 10 | 1 | 15 | ![]() |
| 9 | ![]() |
Нюрнберг | 10 | 0 | 15 | ![]() |
| 10 | ![]() |
Фрайбург | 10 | -2 | 15 | ![]() |
| 11 | ![]() |
Вердер | 10 | -2 | 14 | ![]() |
| 12 | ![]() |
Вольфсбург | 10 | 1 | 13 | ![]() |
| 13 | ![]() |
Ст.Паули | 10 | -3 | 13 | ![]() |
| 14 | ![]() |
Кайзерслаутерн | 10 | -5 | 10 | ![]() |
| 15 | ![]() |
Көлн | 10 | -7 | 8 | ![]() |
| 16 | ![]() |
Штутгарт | 10 | -3 | 7 | ![]() |
| 17 | ![]() |
Шальке 04 | 10 | -7 | 6 | ![]() |
| 18 | ![]() |
М.Гладбах | 10 | -16 | 6 | ![]() |
loading...


























aidaa bundes liga gj teofanis gekas grek zaluu shuugiulj bnaa
loading...