loading...
Грекийн үзэсгэлэнт Халкидий хотод аравдугаар сарын 20-30-нд болсон өсвөрийн шатарчдын ДАШТ-ий охидын 10 хүртэлх насны ангилалд Монгол Улсаа төлөөлөн оролцсон ОУХМ Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ түрүүллээ. Тэрбээр 11 өргийн тоглолтод долоо ялж, дөрөв тэнцэж, есөн оноо авснаар энэхүү тэмцээнд түрүүлсэн анхны монгол шатарчин болсон юм. Энэхүү насны ангилалд 105 тамирчин оюун ухаанаа уралдуулан өрсөлдсөнөөс Казахстаны Абдумалик Жансайа /9 оноотой/, ОХУ-ын Александра Оболенцева /8 оноо/ нар удаалжээ.
Монголын шатрын спортын өсөх ирээдүйтэй тамирчинд тооцогддог Д.Номин-Эрдэнэ цөөнгүй дээд амжилт эзэмшдэг. Хамгийн залуудаа буюу зургаан настайдаа спортын дэд мастерын болзол хангаж, олон улсын тэмцээнээс медаль хүртэж байв. Өнгөрсөн долдугаар сард БНХАУ-ын Бээжин хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн нь манайдаа бас л анхных байсан. Тэгвэл гурван сарын өмнө хүртсэн тивийн аварга цолоо дэлхийн болгож чадлаа. Тэрбээр энэхүү амжилтад хүрэхийн тулд их мэрийсэн бөгөөд дөрөв дэх ДАШТ-дээ оролцож түрүүлсэн нь энэ юм. Үүнээс Вьетнамд болсон 2008 оны ДАШТ-д медальд ойрхон очсон. Харамсалтай нь сүүлээсээ хоёр дахь тойрогт ДАШТ-ий мөнгөн медальт Финландын Зоу Гуйатай хариуцлагатай тоглолт хийж, ялагдсанаар наймдугаар байр эзэлж байлаа. Харин өнгөрсөн жил Туркийн Антальяд болсон ДАШТ-д санасандаа хүртэл тоглож чадаагүй. Манай тамирчид зардал мөнгөний асуудлаас болж гадаадад болдог тэмцээнд тулгаж очих нь олонтаа. Түүнд ийм зүйл тохиолдож, тэмцээн эхлэх өдрйин өмнөх орой 03.00 цагт онгоцноос бууж, бичиг баримтаа цэгцэлж, мандатаа авч, буудалдаа орох гэсээр үүр цайлгажээ. Сайн амарч чадаагүй тул өмнө нь Азийн АШТ-д хоёр удаа таарахдаа ялж байсан Энэтхэгийн тамирчинд хожигдсон байх. Антальяд зургаа хожиж, хоёр хожигдож, гурав хожигдож, долоон оноо авснаар 18 дугаар байр эзэлсэн. Эхний хожигдол тэмцээнд маань нөлөөлсөн нь тодорхой. Харин энэ удаа урамтай сайхан тоглож, дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртлээ.
Д.Номин-Эрдэнэ шатрын спортоор хичээллээд таван жил болж байна. Түүний аав П.Даваадэмбэрэл, багш Х.Эрдэнэдорж нар нь таван настайгаас нь одоог хүртэл дасгалжуулж байгаа. Анх 2005 онд мини шатрын тэмцээнд түрүүлсэн бөгөөд жилийн дараа өсвөр үеийн УАШТ-д анх оролцож, мөнгөн медаль хүртжээ. Түүнээс хойш гурван удаа түрүүлээд байгаа. Д.Номин-Эрдэнэ тогтсон ивээн тэтгэгчгүй бөгөөд гэр бүлийнхэн нь тусалж дэмждэг. Хэрвээ зардал мөнгөний асуудал тулгардаггүй бол илүү амжилт үзүүлж, Монгол Улсын нэрийг өндөрт өргөх нь тодорхой. Түүнийг 2007 оны өсвөрийн ДАШТ-д оролцоход 45 дугаар сургуулийн сурагчид замын зардлын мөнгө цуглуулж байжээ.
loading...




Баяр хүргэе. Банзаадаа мөн бас баяр хүргэе. Мундаг охинтой бас охиноо өдий зэрэгт хүртэл нь бүхнээ зориулдагт чинь баяр хүргэж байна.
loading...
iamar hoorhon ium be. baer hurgii mongoliinhoo neriig delhiid gargaad mundag baina shu. baharhaj baina.
amjilt husii
loading...
bayr hurgeye. Manai hun biyerch hamaagu tom um bna sh hehe.
loading...
mundag yumaa huurhii hurungu mungunii asuudal ni hund tusdag yum shig bnaa demjeeree mongolchuudaa
loading...