loading...
Франц улсад 16 их мастер 2 хэсэгт хуваагдан тойргийн журмаар түргэвчилсэн тоглолтын тэмцээнд өрсөлдөн 8 нь шалгарсныг манай сайт 10-р сарын 28нд мэдээлсэн билээ.
Дараачийн шатанд Х.Накамура Й.Хаммерыг 2:0, Бу Сянчи Я.Пеллетьег 1,5:0,5 Ле Льем Н.Чуонгийг нэмэлт блицээр, В.Иванчук Ю.Полгарыг 2:0-оор тус тус хожжээ.
Их шөвгийн “барилдаанд” В.Иванчук Бу Сянчиг 2:0, Х.Накамура Ле Льемийг нэмэлт блицээр ялж төгсгөлийн тоглолтод В.Иванчук Х.Накамураг 1,5:0:5-оор хожин түрүүлжээ.
loading...



