GD Star Rating
loading...
loading...
Тони Паркер багаасаа явахгүй гэдгээ амлаж Сан Антониотой гэрээгээ сунгалаа. Түүний сайтад бичсэнээр шинэ гэрээ 4 жилийн хугацаатай 50 сая ам.долларын өртөгтэй хийгдсэн аж. Өнгөрсөн зун 28 настай эрийг багаасаа явна гэсэн мэдээлэл гарч байсан. Гэвч Эва Лонгориа Паркер нөхрөө ятгаж дөнгөжээ. Паркер шинэ улирлын өмнө өгсөн ярилцлагадаа Тим Данканы нас явж байгаа болохоор ”Их гурвал”-ын хамтдаа түрүүлэх сүүлийн боломж бол энэ улирал гэж хэлж байсан. Ирэх жил плэй -офф эхлэх үед Данкан 35 нас хүрэх бөгөөд түүний гэрээ ирэх зун дуусах юм.Сан Антонио энэ оны 4 сараас хойш гурван ч гол тоглогчтойгоо томоохон хэмжээний гэрээ байгуулаад амжлаа. Тэд Ману Жинобилитэй 3 жилээр гэрээ сунгасан бол Ричард Жефферсоныг 4 жил багтаа үлдээх болсон. Грег Попович (Сперзийн дасгалжуулагч) ”Паркер бол өвөрмөц залуу. Үнэндээ түүний талаар өөр хэлэх үг алга” гэжээ. 19 настайгаасаа Тони энэ багт хүчин зүтгэж байгаа бөгөөд өдийг хүртэл нэг тоглолтод дунджаар 16.6 оноо, 5.7 ашигтай дамжуулалт өгсөн үзүүлэлт үзүүлжээ. 2003, 2005, 2007 онуудад тэрээр НБА-гийн аварга цолыг авч байсан. Гэвч сүүлийн жил гаран хөлний бэртэл нь Тониг зовоож байгаа. ”Энэ бол миний гэр. Тимми, Манутай хамт тоглохдоо би баяртай байдаг. Багийнхантайгаа хамт ялалт амжилт байгуулахыг би хүссэн хэвээр байгаа” хэмээн Паркер ярьжээ.
GD Star Rating
loading...
loading...




budagtai talbaigaas barag hamgin olon onoo awdag PG sanagddish. orolt ih hiideg. goy toglogch. bas goy awgaitai
loading...
goy awgaitai
VA:F [1.9.6_1107]
гэнүү хахах
loading...
sn bn. ene jil manai spurs neg yum duulgana shu. my demjdeg bag.
loading...