loading...
БТСГ-ын дарга Ч.Наранбаатар олон улсын тэмцээнд амжилт гаргаад ирсэн дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч, баяр хүргэн, дурсгалын зүйл гардууллаа. БНСУ-д болсон олон улсын сур харваачдын тэмцээнд тэргүүн байр эзэлсэн улсын мэргэн С.Энхтунгалаг, Ираны Тегеран хотод болсон мотоциклийн бартаат замын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний гу¬рав дахь гараанд амжилттай уралдаж, мөнгөн медаль хүртсэн ОУХМ Э.Халиунболд нар дасгалжуулагчдын хамт хүрэлцэн ирсэн юм. Уулзалтын үеэр спортын мастер С.Энхтунгалаг төрийн одон медаль хүсч буйгаа хэлсэн юм. Харин Э.Халиунболд баруун хөл бэртэлтэй байгаа бөгөөд дараагийн уралдаан нь Филлипиний Манила хотод болох ажээ. БТСГ-ын дарга Ч.Наранбаатар “2010 онд манай тамирчид амжилтаар дүүрэн байлаа. ДАШТ-ээс нийт 15 алтан медаль хүртсэн нь үүнийг баталж байна” гэв.
loading...



